Нээлтийн тов, зураг авалтын явц
Өмнөд Солонгосын “KBS 2” телевизийн уран бүтээл “Мүнму” буюу “Иргэний дайн” нэртэй түүхэн олон ангит драма энэ оны арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгджээ. KBS-ийн мэдээлснээр тус цувралын Монгол дахь зураг авалт бүрэн дууссан бөгөөд нэгдүгээр сарын сүүлээр Өмнөд Солонгост дотоод зураг авалтаа эхлүүлсэн байна. Одоогоор продакшны баг арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа үргэлжлүүлж байгаа аж.
Зохиол, бүрэлдэхүүн ба техник шийдэл
Энэхүү бүтээл нь иргэний дайнтай холбоотой үйл явдлыг хөндөхийн зэрэгцээ Гогурёо, Бэкжэ нарыг ялсан Силла хэмээх жижиг хаант улсын эв нэгдэл, найрамдлыг онцолсон сонгодог түүхэн цуврал гэж танилцуулжээ. 28 ангит цувралыг найруулагч Ким Ён Жо найруулсан бөгөөд И Хён Вук, Жан Хёк, Ким Кан Ву, Пак Сон Вун, Жон Вун Ин, Жо Сон Ха нар дүр бүтээсэн байна. Мөн продакшны баг Монголд зураг авалт хийж, хиймэл оюун ухаан (AI) болон тусгай дүрсний эффект (VFX)-ийг ашиглан томоохон хэмжээний тулааны хэсгүүдийг бүтээсэн гэжээ.
1 comment
Манай улсыг гадаадад сурталчлах сайхан боломж шүү