Түүхэн анимэ франчайз анх удаа бүрэн хэмжээний, бодит жүжигчидтэй кино болж байна. “Netflix” стриминг платформ “Mobile Suit Gundam” цувралын live-action хувилбарыг албан ёсоор хөгжүүлж эхэлснээ мэдэгдэж, гол дүрүүдэд Сидней Свини, Ноа Сентино нарыг тоглохоор сонгосон талаар мэдээллээ.
“Gundam” нь 1979 онд Японд цацагдаж эхэлсэн, ирээдүйн сансрын дайн, аварга роботуудын тулгаралтыг өгүүлдэг домогт анимэ цуврал. Анхны нэвтрүүлгээс хойш уг зохиол олон үеийн үзэгчдийг хамарч, анимэ, манга, видео тоглоом, загвар, цуглуулгын баримал зэрэг хэлбэрээр өргөжин, дэлхийн хэмжээний поп соёлын хөрөнгө болж чадсан.
Кино хувилбарын найруулагч, продюсерын бүрэлдэхүүн, албан ёсны трейлер, нээлтийн огноо зэрэг нарийн мэдээлэл хараахан нийтлэгдээгүй байна. Гэсэн ч “Netflix”-ийн энэхүү төсөл нь культад тооцогдох анимэг live-action кино хэлбэрээр дахин төрүүлэх дараагийн том алхам болж, сансрын роботын домогт дүрүүдийг орчин үеийн технологитой хослуулан бодит дэлгэц дээр шинээр амилуулах хүлээлт үүсгээд байна.