Нүүр хуудас КиноNetflix-ийн “One Piece” 2-р улирлын албан дууг The HU хамтран хүргэлээ

Netflix-ийн “One Piece” 2-р улирлын албан дууг The HU хамтран хүргэлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Шинэ улиралтай зэрэгцэн шинэ дуу олон нийтэд цацагдав

Европ дахь аялан тоглолтын товоо саяхан зарласан “The HU” хамтлаг Netflix-ийн алдарт “One Piece” телевизийн цувралын хоёрдугаар улирлын албан ёсны дуунд хамтран дуулжээ. Тус цуврал энэ сарын 10-наас үзэгчдийн хүртээл болох бөгөөд шинэ улирлын эхний дуу ч мөн олны сонорт хүрээд байна.

Эммигийн шагналтай хөгжмийн баг үргэлжлүүлэн ажиллажээ

Энэ удаагийн дууны шүлэг, аяыг Эммигийн шагналт орос гаралтай америк хөгжмийн зохиолч Соня Белоусова болон итали гаралтай швейцар уран бүтээлч Жиона Остинелли нар бүтээсэн гэж мэдээлжээ. Тэд өмнө нь “One Piece” цувралын эхний улирлын хөгжмийг мөн зохиож байсан юм.

Түүнчлэн тэд өнгөрсөн онд “One Piece” цувралын “My Sails Are Set” дуугаараа хүүхдийн болон гэр бүлийн киноны шилдэг дуу төрөлд Эммигийн шагнал хүртэж байв. Харин энэ удаа шинэ улирлын эхний дууг олон нийтэд танилцуулснаар дахин анхаарлын төвд орлоо.

“Pray to the Sun” дууг Деклан де Барра болон The HU дуулжээ

Шинэ уран бүтээл нь “Pray to the Sun” буюу “Нарны залбирал” нэртэй. Уг дууг ирланд дуучин Деклан де Барра болон Монголын “The HU” хамтран дуулсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх