Нүүр хуудас K-popPSY Монголд анх удаа ирж, “Super Concert: Special” тоглолтоо хийнэ

PSY Монголд анх удаа ирж, “Super Concert: Special” тоглолтоо хийнэ

0 сэтгэгдэлүүд

“Gangnam Style”, “Gentleman”, “That That” зэрэг дэлхий даяар хит болсон дуунуудаараа танигдсан Өмнөд Солонгосын алдарт дуучин, продюсер PSY буюу Park Jae Sang Монголын үзэгчидтэй анх удаа уулзахаар болжээ.

Тодруулбал, PSY ирэх есдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний “Super Concert: Special” тоглолтоо хийхээр болсон байна. Тоглолтыг зохион байгуулах албан ёсны шийдвэр гарч, бэлтгэл ажил эхэлсэн талаар зохион байгуулагчид мэдээлжээ.

Энэхүү тоглолтыг “Evandis Entertainment” болон “NW Entertainment” хамтран зохион байгуулж байгаа аж. Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд 16-аас дээш насны шаардлага тавьж байгаа бөгөөд 16 нас хүрээгүй үзэгчид зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн хамт нэвтрэх журмыг мөрдөх юм байна.

Ийнхүү K-pop болон дэлхийн поп соёлын хамгийн танигдсан уран бүтээлчдийн нэг PSY Монголд анх удаа тоглолтоо хийхээр болсон нь фэнүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх