Нүүр хуудас K-popPSY сэтгэцэд нөлөөт эм гуравдагч этгээдээр авсан гэх хэрэгт холбогдлоо

PSY сэтгэцэд нөлөөт эм гуравдагч этгээдээр авсан гэх хэрэгт холбогдлоо

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Гиннессийн хэд хэдэн амжилтаар нэрээ үлдээсэн дуучин PSY сэтгэцэд нөлөөт эмийг гуравдагч этгээдээр дамжуулан хүлээн авсан байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татагджээ. Уг хэргийг энэ сарын 1-нд Сөүл хотын Баруун дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Дөрвөн хүнийг хуулийн зөрчилтэй холбоотойгоор шалгаж байна

MBC-ийн мэдээлснээр, их сургуулийн эмнэлгийн профессор, PSY, түүний менежер зэрэг нийт дөрвөн хүнийг Эмнэлгийн үйлчилгээний тухай хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.

БНСУ-ын эрүүл мэндийн холбогдох хууль тогтоомжийн дагуу донтуулах, хамаарал үүсгэх эрсдэлтэй сэтгэцэд нөлөөт эмийг зөвхөн эмчтэй биечлэн уулзсаны дараа жороор авах ёстой байдаг.

Гэвч PSY-г 2022 оноос хойш ийм төрлийн эмийг өөрийн менежер болон бусад гуравдагч этгээдээр дамжуулан авсан гэх үндэслэлээр буруутгаж байна.

Xanax, Stilnox зэрэг эм хэрэглэж байжээ

Мэдээлэлд дурдсанаар, PSY нойргүйдэл, сэтгэл түгшилт, депрессийн үед хэрэглэдэг Xanax, Stilnox зэрэг сэтгэцэд нөлөөт эмийг уудаг байсан аж.

Түүний харьяалагддаг P Nation агентлаг энэ асуудалтай холбоотойгоор тайлбар хийжээ.

“Нойрсуулах эмийг өөр хүнээр дамжуулж авхуулсан нь бидний хайхрамжгүй байдал, томоохон алдаа байлаа. Бид уг эмийг бусдын нэрийг ашиглан аваагүй. PSY нойрны архаг өөрчлөлттэй тул эмчийн заавраар дээрх эмүүдийг хэрэглэдэг байсан бөгөөд зөвхөн цар тахлын үеэр зайнаас тусламж үзүүлэх горимыг цах тахал дууссаны дараа ч үргэлжүүлсэн нь алдаа боллоо” хэмээх тайлбар өгчээ.

P Nation-ийн оффис болон PSY-ийн утсанд нэгжлэг хийжээ

Цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбоотойгоор P Nation агентлагийн оффист болон PSY-ийн гар утсанд нэгжлэг хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны дараа хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Одоогоор уг хэрэгт нийт 5-6 хүнийг холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх