KO Club кино нийгмийн зөрчлийг хурцаар харуулна
“Squid Game”-ийн найруулагч Хван Дон Хёк дараагийн бүтээлээ танилцуулж, энэ нь өмнөх цувралаас илүү хатуу, харгис агуулгатай байхыг мэдэгдлээ. The Hollywood Reporter-д өгсөн ярилцлагадаа тэрээр шинэ киноныхоо нэрийг “KO Club” (Killing Old People Club) гэж тодруулсан байна.
Энэхүү кино нь Умберто Экогийн “How Old People Survive” эссегээс сэдэвлэсэн бөгөөд ойрын ирээдүйд өрнөх үйл явдлыг харуулна. Нийгэмд үе хоорондын зөрчил туйлдаа хүрч, хөгшчүүдийг баялаг, эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн гэж үзэн “устгах жагсаалт” гаргадаг болсон тухай өгүүлнэ. Үүний улмаас ахмад үеийнхэн нуугдаж, амьд үлдэхийн төлөө тэмцэх нөхцөлд хүрнэ.
Илүү харгис, илүү бодит асуудлыг хөндөнө
Хван Дон Хёк “It will be more brutal than ‘Squid Game,’” хэмээн онцолж, бүтээл нь бодит нийгмийн асуудлуудтай шууд холбогдоно гэдгийг дурдсан. Тэрээр Зүүн Азийн орнуудад ажиглагдаж буй хүн амын хөгшрөлт, тэтгэврийн дарамт, залуу үеийн бухимдлыг энэ кинонд тусгана гэж тайлбарлажээ.
“Inequality, capitalism, and social justice aren’t problems that can be solved all at once,” “But as a director, I believe in continuing to raise questions without giving up.” гэж тэр нэмж хэлсэн байна.
Одоогоор киноны зохиолын засварыг хоёр сарын дотор дуусгахаар төлөвлөж, жүжигчдийн сонгон шалгаруулалт эхэлжээ. Урьдчилсан бэлтгэл ажлыг энэ намар эхлүүлж, зураг авалтыг ирэх хавар хийхээр төлөвлөсөн байна.
Нээлтийн хувьд Netflix платформ боломжит хувилбар хэвээр байгаа ч найруулагч киногоо заавал кино театрт үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мөн тэрээр продюсерийн чиглэлээр ажлаа өргөжүүлж, өөрийн Firstman Studio-оор дамжуулан Jung So Min, Ryoo Seung Bum, Lee Soo Hyuk нарын тоглох “The Dealer” цувралыг хөгжүүлж байгаа аж.