Хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна
CS2-ийн нэгдүгээр зэрэглэлийн “ESL Pro League Season 23” тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж, шөвгийн наймд оролцох дараагийн гурван багийн нэр тодорлоо.
“The MongolZ” баг плей-оффын эрхийн төлөө Францын “3DMAX” багтай тоглож, 2:1-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Тус тоглолтод Монголын баг өрсөлдөгчийн сонгосон “Dust-2” мап дээр 13:10-аар хожсон бол өөрсдийн сонгосон “Ancient” мап дээр 4:13-аар ялагдсан.
Inferno дээр шийдэгдсэн тоглолт, 910 шилдгээр тодров
Хоёр багийн тоглолт “Inferno” мап дээр шийдвэрлэгдэж, cobrazera болон 910 нарын сайн буудалтын үр дүнд “The MongolZ” 13:10-аар өрсөлдөгчөө буулган авлаа. Өчигдрийн тоглолтын шилдгээр Б.Өсөхбаяр буюу 910 тодорсон байна. Мөн багийн түншлэл, ивээн тэтгэгчдийн хүрээнд “The MongolZ”-ийг 1xBet дэмждэг.
Одоогийн байдлаар “ESL Pro League Season 23” тэмцээний шөвгийн наймд тоглох эрхийг Германы “MOUZ”, ОХУ-ын “Team Spirit”, “The MongolZ”, Туркийн “Aurora Gaming”, “Legacy” багууд аваад байна. Өнөө орой зургаан багийн тоглолтууд явагдсанаар үлдсэн гурван эрхийн эзэд тодорно.
Шөвгийн найман багийн тоглолтууд энэ сарын 13-15-нд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана. Ташрамд дурдахад 2026 он гарснаас хойш хоёр томоохон тэмцээний цом өргөөд буй Францын “Team Vitality” баг энэ тэмцээнийг өнжиж байгаа билээ.
2 сэтгэгдэлүүд
The MongolZ баг маань үнэхээр сайн тоглож байна, бахархаж байна
Монгол баг ийм том тэмцээнд амжилт гаргаж байгаа нь гоё мэдээ байна