Нүүр хуудас Үйл явдал ба зар“Xуур Music Festival 2026”: 10 жилийн ойн хөтөлбөр ба 5 тайзны концепц албан ёсоор зарлагдлаа

“Xуур Music Festival 2026”: 10 жилийн ойн хөтөлбөр ба 5 тайзны концепц албан ёсоор зарлагдлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Зуны хамгийн том хөгжмийн наадам болоход ердөө хэдхэн долоо хоног үлдээд буй энэ үед “Xуур Music Festival 2026” наадмын хоёр өдрийн албан ёсны хөтөлбөр олон нийтэд тодорхой боллоо. Энэ жил түүхт 10 жилийн ойгоо тэмдэглэж буй тус фестиваль өмнөх жилүүдээсээ хавьгүй өргөн цар хүрээтэйгээр, 2026 оны зургаадугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Гачууртын “Монгол Шилтгээн”-д хоёр өдрийн турш нүсэр зохион байгуулагдах гэж байна.

Таван тайз, таван өөр уур амьсгал

Үзэгчдийн сонирхол, хөгжмийн олон талт урсгалыг бүрэн хангах зорилгоор зохион байгуулагчид 5 тусдаа тайзны шинэлэг концепцыг анх удаа бүрэн хэрэгжүүлж байна.

Тайзны нэрЧиглэл болон уур амьсгал
Main StageФестивалийн гол тайз, томоохон уран бүтээлчид, амьд хөгжмийн тоглолтууд
Savdav StageАльтернатив, рок, панк, инди болон хүчирхэг амьд хөгжмийн тайз
Hood StageStreet culture болон hip hop хөгжмийн уур амьсгал бүхий тайз
Nisdeg StageЭлектроник хөгжмийн дуучид, DJ performance төвтэй тайз
Lumière Douce StageМэдрэмж төвтэй хөгжим болон stand-up comedy-г нэгтгэсэн орчин

XMF-ийн 10 жилийн түүхэн дэх хамгийн том бүрэлдэхүүн болох гадаадын 16, дотоодын 98 уран бүтээлч нэгдсэнээр нийт 114 артист эдгээр таван тайзнаа зэрэг тоглох юм. Уран бүтээлчдийн нарийвчилсан цагийн хуваарь гарсан тул наадмыг зорих үзэгчид өөрсдийн үзэх тоглолтын төлөвлөгөөг урьдчилан гаргах боломжтой болжээ.

Тасалбар, байрлах байр болон нэмэлт үйлчилгээний мэдээлэл

Фестивалийг зорих үзэгчдэд зориулсан тасалбар болон бусад багц үйлчилгээнүүд Boxoffice.mn платформ дээр нэг дор худалдаалагдаж эхэллээ.

  • Тасалбарын үнэ ба уян хатан нөхцөл: Ерөнхий (General) тасалбар 299,000 төгрөгийн үнэтэй. Үзэгчид SONO аппликэйшнээр дамжуулан санхүүгийн дарамтгүйгээр, хүүгүй бөгөөд шимтгэлгүйгээр төлбөрөө 10 хуваан төлөх боломжтой.
  • Байрлах сонголтууд (Camping): Наадмын талбайд отог майхан засах тусгай Camping Zone, уламжлалт Чулуун гэр, эсвэл тухтай Байшинд байрлах багцуудаас сонгох боломжтой.
  • Авто зогсоолын үйлчилгээ: Наадмын талбайд хамгийн ойр байрлах, дотор талбайн (parking inside) бүрэн хамгаалалттай зогсоолын үйлчилгээг давхар шийдвэрлэсэн байна.

ХУУР MUSIC FESTIVAL 2026

10 Years. Five Stages. One Massive Celebration.

📅 Хэзээ: 2026.06.26–27

📍 Хаана: Гачуурт, Монгол Шилтгээн

🌐 Албан ёсны вэбсайт:xyypmusicfestival.com

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх