Нээлтээ хийснээс хойш үзэгчдийн урсгал нь тасралтгүй нэмэгдэж, танхим дүүрэн алга ташилт, сэтгэгдлээр дүүрч буй “Задлаагүй захиа” уран сайхны кино Улаанбаатараас хальж, орон нутгийн үзэгчидтэй уулзаж эхэллээ. Кино багийнхан Монгол орны өнцөг булан бүрт өөрсдөө очиж, ард түмэндээ уран бүтээлээ шууд хүргэх зорилгоор аялан үзвэрийн томоохон аялалд гарчээ.
Аяны эхний зогсоол нь нэгдүгээр сарын 25-нд Увс аймгийн Улаангом хотын Ойрад театр байв. Энд тэд танхим дүүрэн үзэгчийн өмнө киноныхоо орон нутгийн нээлтийг хийж, догдлол, нулимс, баяр хөөр зэрэгцсэн, шуугиант уур амьсгал бүрдүүлсэн нь энэ аяллын амжилттай эхлэл боллоо. Үүний дараа уран бүтээлчид 21 аймаг, 330 сумын үзэгчдэд тус киног хүргэх хуваарийг гаргаад, дараагийн хот, сум чиглэлд хөдөлсөн байна.
