Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЖэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жэймс Камерон “Netflix”-ийн “Warner Bros.-ийн студийг худалдан авах санал кино театрын ирээдүйд сөргөөр нөлөөлж, Холливудад ажлын байр олноор алдагдах эрсдэлтэй гэж Юта мужийн сенатор Майк Лид илгээсэн захидалдаа анхаарууллаа.

Алдарт “Titanic” киноны найруулагч тэрээр захидалдаа кино театр өөрийнх нь “хамгийн анхны хайр” хэвээр бөгөөд өнөөгийн эдийн засагт “живж буй хөлөг” болж мэднэ гэж бичжээ.

Сенатын дэд хороонд хэлэлцэж, удирдлагууд мэдүүлэг өгчээ

Энэ асуудлыг Сенатын Өрсөлдөөний бодлого, хэрэглэгчийн эрхийн дэд хороонд хэлэлцсэн бөгөөд “Netflix”-ийн хамтран гүйцэтгэх захирал Тэд Сарандос, “Warner Bros.”-ийн гүйцэтгэх захирал Брюс Кэмпбэлл нар мэдүүлэг өгсөн байна.

Захиалагчдын төвлөрөл өрсөлдөөнд нөлөөлнө гэж болгоомжилж байна

Шүүмжлэгчид “Netflix”-ийн 325 сая орчим дэлхийн захиалагч, “Warner Bros.-ийн HBO Max-ийн 128 сая орчим захиалагч нэг дор төвлөрвөл өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлнэ гэж болгоомжилж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх