Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЖим Керри “Sonic 3”-аар эргэн ирсэн ч хуучин дуулианууд нь дахин сэргэв

Жим Керри “Sonic 3”-аар эргэн ирсэн ч хуучин дуулианууд нь дахин сэргэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Холливудын инээдмийн домог Жим Керри (64) “Sonic the Hedgehog 3” кинонд Доктор Эггманы дүрээр буцаж ирсэн нь фенүүдийг баярлуулсан ч түүний нэртэй холбоотой хуучин маргаанууд дахин сөхөгдөж эхэллээ. Daily Mail орон нутгийн цагаар 4-нд нийтэлсэн материалдаа түүнийг нэгэн үе “дэлхийн хамгийн өндөр төлбөртэй жүжигчин” байсан атлаа яагаад “эмгэнэлт өнгөтэй од” гэх хочтой болсон тухайд амьдралынх нь өгсөлт, уналтыг нэг дор багтаан тайлбарлажээ.

Сезарын ёслол дээр шагналаас илүү “царай” нь яригдав

Жим Керри Парист болсон 51 дэх удаагийн Сезарын шагнал гардуулах ёслолд улаан хивсэн дээр гарч, Хүндэт Сезар хүртсэн байна. Гэвч олон хүний анхаарал шагнал дээр биш, түүний төрх дээр төвлөрчээ. Түүний өмнөх хурц, хөгжилтэй илэрхийлэл бүдгэрч, нүүр нь хавдсан мэт, ер бусын харагдсан нь гоо сайхны мэс заслын үр дагавар байж магадгүй гэх таамаг дагуулсан гэж нийтлэлд дурдсан байна. Зарим нь “бараг танигдахгүй болтлоо өөр болчихжээ” гэж бичсэн бол Керри тайзан дээр шинэ хамтрагч Минадаа хайр сэтгэлээ илэрхийлсэн гэж мэдээлжээ.

Хуучин найз бүсгүйн үхэл, “бэлгийн замын халдвар” гэх маргаан

Нийтлэлд өгүүлснээр Керригийн нэр хүндэд хамгийн том цохилт өгсөн үйл явдал нь 2015 онд хуучин найз бүсгүй Кэтриона Уайт амиа хорлосон хэрэг байв. Түүний үлдээсэн захидалд “чи надад хар тамхи, биеэ үнэлэлт, бэлгийн замын халдварыг зааж өгөөд, намайг бүрэн сүйрүүлсэн” гэсэн утгатай өгүүлбэр байсан гэж дурджээ. Дараа нь түүний гэр бүл Керриг “хүний амь нас хохироосон” үндэслэлээр шүүхэд өгч, өөр нэр ашиглан эм худалдаж авсан байж болзошгүй гэж маргасан байна. Харин Керригийн өмгөөлөгчид шинжилгээний үр дүнг өөрчилсөн шинжтэй баримт илрүүлсэн гэж тайлбарлаж, хэргийг няцаасан гэж нийтлэлд бичжээ. Гэсэн ч олон нийтийн хандлага хүйтэрч, “Ace Ventura”-гийн хөгжилтэй инээмсэглэлийн цаана “муухай үнэн” байсан мэт сэтгэгдэл үлдсэн гэж онцолсон байна.

#MeToo эрин үед дахин шүүмжлэгдсэн үнсэлт, бусад маргаан

Түүний өмнөх “зохисгүй” үйлдэл ч дахин сэргэжээ. 1997 оны MTV Movie Awards дээр Керри 20 настай жүжигчин Алиша Силверстоуны толгойг барьж хүчээр үнссэн бичлэг тухайн үед “инээдмийн үзүүлбэр” мэтээр өнгөрсөн ч #MeToo хөдөлгөөний дараа “ил тод бэлгийн дарамт” гэж шүүмжлэгдэх болсон гэж нийтлэлд дурдсан байна.

Мөн вакцин эсэргүүцсэн гэх өнгө аястай байр суурь, Уилл Смитийн “алгадалт”-тай холбоотой хэт илэн далангүй тайлбарууд нь түүний “зөрүүд, өөрийнхөөрөө” имижийг улам бататгасан гэжээ.

Сэтгэл гутрал, мөнгө, “Эггман”-ы эргэн ирэлт

Дуулиануудын цаана Керри сэтгэл гутралтай олон жил тэмцсэн тухайгаа ярьдаг гэж нийтлэлд өгүүлнэ. Тэр энэ тухай “Бороо ордог ч одоо намайг живүүлдэггүй” гэсэн утгатай үгээр илэрхийлсэн гэжээ. Керри 2022 онд зодог тайлна гэж мэдэгдэж байсан ч “Sonic the Hedgehog 3”-д эргэн ирэхдээ “Надад мөнгө хэрэгтэй байсан” гэж шууд хэлсэн нь олон хүнд гайхалтай санагдсан гэж нийтлэлд дурдсан байна.

Ядуу хүүхэд нас, орон гэргүйд хүрч байсан үеэс эхлээд Холливудын оргилд хүрсэн амжилт, харин амжилтын цаана нуугдсан ганцаардал, маргаануудыг зэрэгцүүлэн өгүүлээд тэр “Нас барсны дараах алдар нэр сонин биш. Зүгээр л намайг ‘сайхан үнэртэй хүн’ байсан гэж дурсагдаасай” гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн гэж мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх