Хонь
Энэ долоо хоногт арилжаа наймаа, бизнесийн үйл ажиллагаанд аз од ивээнэ. Шинжлэх ухаан, технологийн салбарт ажилладаг хүмүүс амжилт гаргах боломжтой. Хүлээсэн үүрэг даалгавраа бүрэн биелүүлбэл албан тушаал ахих боломж гарч ирнэ. Худалдан авалт хийх гэж байгаа бол ашигтай сонголт хийх магадлал өндөр. Өөртөө итгэлтэй ярьж, үзэл бодлоо илэрхийлэх чадвар тань давуу тал болно. Даруу зантай хүмүүс хүртэл идэвхтэй яриа хэлэлцээрт оролцож эхэлнэ. Энэ боломжийг уран бүтээл, сургалт эсвэл олон нийтийн арга хэмжээнд ашиглахад тохиромжтой. Өөрчлөлт хийх эсвэл эрсдэлтэй алхам хийхээс өмнө мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай. Бизнесийн харилцаандаа хууль ёсны гэрээ байгуулж, албан бус тохиролцоог баталгаажуул. Чухал шийдвэр гаргахдаа дутуу мэдээлэлд найдах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр хамтын ажиллагаа амжилттай байх тул төвөгтэй нөхцөл байдлыг даван туулах боломж гарна. Хайрын харилцаанд үнэнч байдал чухал. Харилцаандаа шинэ өнгө нэмэхийг хичээ.
Үхэр
Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг эргэн бодож, өөрийн хийсэн үйлдлүүдийг бодитоор дүгнэх хэрэгтэй. Алдаагаа ойлгож, түүнээс сургамж авах нь чухал. Засах боломжгүй алдаанд хэт шаналах хэрэггүй. Сэтгэл санаа тогтворгүй байх магадлалтай тул хурц үгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс зайлсхий. Зарим асуудал будилаантай санагдаж, олон шийдвэр гаргах шаардлага гарна. Аливаа ажлаа нягт хянаж, оюун ухаандаа тулгуурлан ажилла. Санхүүгийн хувьд ашигтай гэрээ байгуулах боломж гарна. Шинэ санаа, урам зориг төрөх бөгөөд чухал төлөвлөгөө хэрэгжиж эхэлнэ. Долоо хоногийн сүүлээр илүү шаргуу ажиллавал нэмэлт орлого олох боломж бий. Нийгмийн үйл ажиллагаанд оролцож, бусдад туслах хүсэл төрнө. Эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөх боломжийг ашигла.
Ихэр
Ажил амьдралаа зөв зохион байгуулж, идэвх санаачилгатай байснаар амжилтад хүрнэ. Шинэ зүйл эрж хайх эрмэлзлээ бүү орхи. Хамтрагчаа зөв ятгаж чадвал ажил хэрэг сайжирна. Уран бүтээлч хүмүүст авьяас чадвар илүү тод харагдана. Эрч хүч их байх боловч хэт их ачаалал авбал үр дүн эсрэгээрээ эргэж мэднэ. Хайрын харилцаанд тэвчээр, ойлголцол чухал. Долоо хоногийн сүүлээр зөн совин тань хүчтэй ажиллана. Гаднаас харахад нөхцөл байдал сайн мэт боловч дотоод сэтгэлд тайван бус мэдрэмж төрж магадгүй. Ойр дотнын хүмүүс тань хамгийн том дэмжлэг байх болно.
Мэлхий
Өөрийн онцлог зан чанараа илүү тод харуулах боломж гарна. Өмнө нь төлөвлөсөн боловч хэрэгжүүлж амжаагүй ажлуудаа дуусгахад тохиромжтой үе. Зардлаа хэмнэж, санхүүгийн асуудлаа анхааралтай зохицуулах хэрэгтэй. Зарим харилцаа төвөгтэй санагдаж магадгүй. Бусдад хэт найдахаас зайлсхийж, өөрийн зөв гэж бодсон замаар урагшил. Долоо хоногийн сүүлээр мөнгөний асуудалд анхаарах шаардлагатай. Орлого, зарлагаа нарийн тооцоол. Гэр бүлтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх нь сэтгэл санааг тайвшруулна.
Арслан
Бусдад таалагдахгүй байсан ч зарим зүйлд “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Үзэл бодлоо ил тод илэрхийлж, шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээ. Багийн ажиллагаа амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрчлөлт, шинэ урам зориг таныг урагш хөдөлгөнө. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудалд ухаалаг хандах шаардлагатай. Хайрын харилцаанд шинэ боломж гарч, ганц бие хүмүүс романтик учралтай учирч магадгүй.
Охин
Хэт туйлширсан байр суурь баримталснаас болж асуудал үүсэж болзошгүй. Уян хатан байж, зарим нөхцөлд инээмсэглэлээр асуудлыг зөөлрүүлэх хэрэгтэй. Шинэ санаа төрөх бөгөөд төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой үе. Гэхдээ энергийн түвшин бага зэрэг буурах тул биеэ хайрла. Долоо хоногийн сүүлээр хэн нэгний тодорхойгүй харилцаа таны дургүйцлийг төрүүлж магадгүй. Уур хилэнгээ барьж, асуудлыг тайван ярилцаж шийдэхийг хичээ.
Жинлүүр
Судалгаа шинжилгээнд үндэслэн ирээдүйн төлөвлөгөөгөө сайжруулах шаардлагатай. Найз нөхөд, хамтрагчидтайгаа илэн далангүй ярилцах нь өсөх боломжийг нээж өгнө. Долоо хоногийн дунд үеэр эрч хүч нэмэгдэж, санхүүгийн асуудлыг шийдэх боломж гарна. Ашигтай гэрээ хэлцэл байгуулж магадгүй. Долоо хоногийн төгсгөлд найзуудтайгаа амарч, эрч хүчээ сэргээх нь зүйтэй. Хайрын харилцаанд зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй.
Хилэнц
Сэтгэл санаа тогтворгүй байх магадлалтай. Асуудал гарвал өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, бууж өгөхгүй байх хэрэгтэй. Багаар ажиллах нь амжилтад хүрэхэд тусална. Зарим хүмүүс илүү цагаар ажиллаж орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Долоо хоногийн сүүлээр зарим ажилд өөрчлөлт хийх шаардлага гарна. Хайр дурлал болон санхүүгийн асуудалд онцгой анхаарал хандуул.
Нум
Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тоо баримт боловсруулах зэрэг ажилд амжилт гарна. Шинэ санаа төрж, өмнө нь шийдэж амжаагүй асуудлаа цэгцлэх боломж гарна. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсдээ цаг гаргах хэрэгтэй. Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Долоо хоногийн сүүлээр амьдралд эерэг өөрчлөлт гарах магадлалтай. Зөн совингоо анхааралтай сонс.
Матар
Шударга зан тань илүү тод харагдана. Шинэ мэдлэг, мэдээлэл олж авах боломж гарна. Чухал төслөө эхлүүлэх шинэ санаа төрж магадгүй. Хувийн амьдралд өөрчлөлт гарч, зарим харилцаа шинэ шатанд хүрнэ. Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ сэтгэлийг бодож, зарим үед биеэ барих хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн дарамт мэдрэгдэж магадгүй. Гэхдээ зөв төлөвлөж чадвал ашиг олох боломж бий.
Хумх
Гэнэтийн нөхцөл байдал таны зоригийг шалгана. Гэсэн ч хамтран ажиллагсад, найз нөхдийн дэмжлэг танд тусална. Урт хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой үе. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. Долоо хоногийн сүүлээр олон нийтийн арга хэмжээнд оролцож, шинэ хүмүүстэй танилцах боломж гарна. Эрүүл мэнддээ анхаарч, спортоор хичээллэх хэрэгтэй.
Загас
Санхүүтэй холбоотой үйл ажиллагаа ашигтай байх магадлалтай. Гэхдээ гэрээ хэлцэл хийхээсээ өмнө сайтар судал. Ажил нэлээд ачаалалтай байх боловч хөдөлмөрийн үр дүнг хүртэх боломж гарна. Ажил болон хувийн амьдралын тэнцвэрийг хадгалах нь чухал. Долоо хоногийн сүүлээр өөрийн ур чадварыг бусдад харуулах боломж гарна. Ганц бие хүмүүс романтик учралтай учирч магадгүй.