Brad Pitt болон Angelina Jolie нарын зургаан хүүхэд аавтайгаа шууд харилцах боломжийг хаахын тулд гар утасны дугаараа сольсон гэх мэдээлэл гарч, жүжигчний гэр бүлийн харилцаа дахин олны анхаарлын төвд орлоо.
Brad Pitt-ийн ойрын хүрээллийн эх сурвалжуудын мэдээлснээр 25 настай Maddox, 22 настай Pax, 21 настай Zahara, 20 настай Shiloh болон 18 настай ихэр Knox, Vivienne нар холбоо барих мэдээллээ өөрчилсөн гэжээ.
Өмнө нь Brad Pitt хүүхдүүдтэйгээ холбоо тогтоохыг хэд хэдэн удаа оролдож байсан ч Angelina Jolie тэдний харилцаанд саад учруулж магадгүй гэж болгоомжилдог байсан гэх мэдээлэл бий. Харин сүүлд хүүхдүүдийнх нь холбоо барих мэдээлэл бүгд өөрчлөгдсөнийг мэдсэн гэж ойрын эх сурвалжууд ярьжээ.
Brad Pitt-д хүнд цохилт болсон гэж ойрын хүмүүс нь ярив
Жүжигчний ойрын хүрээллийн хүмүүсийн ярьснаар хүүхдүүдтэйгээ харилцаа нь ийнхүү улам холдсон нь Brad Pitt-д сэтгэлзүйн хувьд хүнд туссан байна.
Нэгэн эх сурвалжийн хэлснээр хүүхдүүд нь түүнээс зайгаа барьж, зарим нь овгоос нь хүртэл татгалзсан явдал өмнө нь маш хүнд цохилт болсон бол одоо утасны дугаараа сольсон гэх мэдээлэл дахин хүндээр тусчээ.
Гэхдээ тэр ийм үр дүн гарч болзошгүйг урьдчилан мэдэрч байсан гэж тухайн эх сурвалж нэмж ярьсан байна.
Brad Pitt, Angelina Jolie нарын хүүхдүүдийн зарим нь өмнө нь эцгийнхээ овгийг хэрэглэдэггүй болсон. Maddox, Zahara, Shiloh болон Vivienne нар Pitt овгоос татгалзахтай холбоотой алхам хийсэн гэж мэдээлэгдэж байсан бөгөөд Shiloh албан ёсны баримт бичгээсээ Pitt овгийг хасуулсан тухай ч өмнө нь олон нийтэд мэдээлсэн.
2016 оны онгоцны хэрэг гэр бүлийн харилцааг эрс өөрчилжээ
Brad Pitt болон хүүхдүүдийн хоорондын харилцаа 2016 онд хувийн онгоцон дээр болсон гэх маргаантай үйл явдлын дараа эрс муудсан гэж олон жилийн турш мэдээлэгдэж ирсэн.
Тухайн үед Angelina Jolie нөхрөө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрт нь болон хүүхдүүдэд нь хүч хэрэглэсэн гэж буруутгасан бөгөөд энэ үйл явдлын дараахан хос салалтын ажиллагаагаа эхлүүлсэн юм.
Brad Pitt, Angelina Jolie нар нийт 12 жил хамт байсан бөгөөд салалтын дараа хүүхдүүдийн асран хамгаалалт, хөрөнгө болон бусад асуудлаар удаан хугацааны маргаан үргэлжилсэн.
Он жил өнгөрөх тусам хүүхдүүдийн зарим нь Brad Pitt-ээс улам холдож, олон нийтийн өмнө ч эцгийнхээ овгийг хэрэглэхээ больсон тохиолдлууд гарч байв.
Харин одоо зургаан хүүхэд бүгд холбоо барих дугаараа сольсон гэх шинэ мэдээлэл гарснаар Brad Pitt болон хүүхдүүдийн харилцаа улам хөндийрсөн байж болзошгүй гэсэн таамаг дахин хүчтэй яригдаж байна.
Гэхдээ энэ мэдээлэл нь Brad Pitt-ийн ойрын хүрээллийн нэрээ нууцалсан эх сурвалжуудын ярианд тулгуурлаж байгаа бөгөөд хүүхдүүд өөрсдөө уг шийдвэрийн талаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна.