Бямба, 10 сар 17, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесBritney Spears Janet Jackson-ыг “энэ сарын миний дурлал” хэмээн нэрлэж, сэтгэл хөдөлгөм дурсамжаа хуваалцжээ

Britney Spears Janet Jackson-ыг “энэ сарын миний дурлал” хэмээн нэрлэж, сэтгэл хөдөлгөм дурсамжаа хуваалцжээ

0 сэтгэгдэлүүд

Britney Spears олон жилийн турш өөрт нь хамгийн их нөлөөлсөн уран бүтээлчдийн нэг болох Janet Jackson-д зориулан сэтгэл хөдөлгөм нийтлэл бичжээ.

44 настай поп од аравдугаар сарын 15-нд Instagram хуудсандаа 60 настай Janet Jackson-ыг өсвөр наснаасаа биширч ирсэн тухайгаа дэлгэрэнгүй дурссан байна.

Britney Spears 13 настай байхдаа Janet Jackson-ы клип телевизээр гарахад дэлгэцээс нүдээ салгаж чаддаггүй байснаа дурсан:

“13 настай байхдаа Janet Jackson-ы клип зурагтаар гарвал би амаа ангайгаад л хардаг байсан”

хэмээн бичжээ. Тэр бүр Janet дэлгэцээс алга болоход сандардаг байсан тухайгаа ч хуваалцсан байна.

“Тэр үргэлж миний хувьд бурхан шиг байсан”

Britney Spears-ийн хэлснээр Janet Jackson-ы хамгийн их татдаг зүйл нь зөвхөн хоолой эсвэл бүжиг бус, тайзан дээр бий болгодог онцгой уур амьсгал байжээ.

Тэрээр:

“Түүний гайхалтай нууцлаг байдал, тэр харанхуй мэт боловч шууд өөртөө татдаг уур амьсгал, дараа нь сонсогдох тэр энгийн атлаа сүнслэг, тэнгэрлэг хоолой нь үнэхээр онцгой. Тэр дуулахдаа хоолойгоороо өгдөг мэдрэмж нь маш цэвэр, чин сэтгэлийнх. Тэр тачаангуй харагдах гэж хичээдэггүй. Тэр зүгээр л тийм. Өөрөөр байж чаддаггүй. Тэр үргэлж миний хувьд бурхан шиг байсан”

хэмээн бичсэн байна.

“Toxic” дуугаараа алдартай Britney Spears Janet Jackson-ыг зөвхөн дуучин биш, харин жинхэнэ entertainer гэж тодорхойлжээ. Түүний үзэж буйгаар Janet насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдийг ч өөртөө татах чадвартай уран бүтээлч юм.

Britney Spears цааш нь:

“Би маш бага байсан ч тэр миний зүрх, сэтгэлд бусдаас огт өөрөөр хүрсэн. Түүн шиг хүмүүс энэ дэлхийд тодорхой шалтгаантай ирдэг гэдэгт би итгэдэг. Зөвхөн түүний инээмсэглэл л гэхэд дэлхийг үүрд өөрчилсөн. Тэр энэ сарын миний girl crush”

гэжээ.

Өмнө нь Janet Jackson-той биечлэн уулзаж байжээ

Britney Spears алдар нэрийнхээ эхэн үед Janet Jackson-той уулзах боломж олдож, өөрт нь ямар их нөлөө үзүүлснийг нь хэлж байсан байна.

Тэр өмнөх нэгэн ярилцлагадаа уг мөчийг дурсахдаа:

“Тэр миний нэг тоглолтын дараа надтай уулзсан. Би тайзнаас бууж ирээд хөлсөндөө норчихсон байсан. Тэгээд ‘Сайн уу! Сайн уу, тантай уулзах сайхан байна!’ гэж хэлсэн. Харин тэр үнэхээр эелдэг байсан”

хэмээн ярьж байжээ.

Janet Jackson ч Britney Spears өөрийг нь үлгэр дуурайл гэж үздэг тухай өмнө нь сонсоод маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн байдаг.

Тэр Britney-д нөлөөлсөн гэх ярианы талаар:

“Үнэхээр сайхан санагддаг”

хэмээн хэлж байжээ.

Ийнхүү Britney Spears олон жилийн дараа өсвөр насных нь уран бүтээлийн хамгийн том нөлөөлөгчдийн нэг Janet Jackson-ыг дахин онцолж, түүнийг өөрийн хувьд зөвхөн поп од биш, бүтэн үеийнхний сэтгэлд хүрсэн онцгой уран бүтээлч байсан гэдгийг илэрхийлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх