Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесТимоти Шаламе, Кайли Женнер нар “Оскар-2026”-д хамтдаа үзэгдлээ

Тимоти Шаламе, Кайли Женнер нар “Оскар-2026”-д хамтдаа үзэгдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

Тимоти Шаламе, Кайли Женнер нар “Оскар-2026” шагнал гардуулах ёслолд хамтдаа иржээ. 28 настай инфлүэнсер бүсгүй 30 настай жүжигчинтэй улаан хивсэн дээр хамт зургаа авахуулаагүй ч үзэгчдийн танхимд түүний хажууд сууж, дэмжлэг үзүүлсэн байна.

Ёслолын бичлэгт Женнер хайртынхаа эгч Полиныг баяртайгаар мэндчилж буй мөч мөн багтжээ.

Женнер ёслолд улаан өнгийн “ялалтын даашинз”-тай оролцсон ч Шаламе нэр дэвшсэн төрөлдөө ялагдсан байна. Шилдэг эрэгтэй гол дүрийн “Оскар”-ыг Майкл Б. Жордан хүртжээ. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд гол шагнал түүнээс саяхны дуулианы улмаас холдсон байж магадгүй гэсэн таамаг гарч эхэлсэн байна. Сануулахад, Шаламе саяхан “дуурь, балетыг хэнд ч сонин биш” гэсэн утгатай маргаантай мэдэгдэл хийж, үүний дараа шоу ертөнцөд хүчтэй шүүмжлэлд өртсөн юм.

“Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшиж байсан Тимоти Шаламе болон Kylie Cosmetics-ийг үүсгэн байгуулагч Кайли Женнер нар үерхээд гурван жил болж байна. Энэ хосыг бүр гэрлэсэн байж магадгүй гэж хүртэл хардсан удаатай. Саяхан Шаламе рэппер Трэвис Скоттоос хоёр хүүхэдтэй 28 настай бизнес эрхлэгч бүсгүйд анх удаа олон нийтийн өмнө хайраа илчилсэн байна. Тэдний харилцааны талаар анх 2023 онд яригдаж эхэлсэн бөгөөд удаан хугацаанд энэ холбоог зүгээр л пиарын роман гэсэн цуурхал цахим орчинд идэвхтэй тархаж байв. Мөн Шаламе саяхан гэрлэхэд бэлэн гэдгээ ил тод хэлсэн ч удалгүй түүнийг хайртай бүсгүйдээ үнэнч бус хандсан байж болзошгүй гэж хардах болсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Чолхан 3 сар 17, 2026 - 23:08

Оскарын улаан хивс дээр их гоё харагдсан

Хариулах
Баялун 3 сар 17, 2026 - 23:19

Хосуудын тухай яриа улам ихсэх байх даа

Хариулах

Сэтгэгдэл үлдээх