Ёслолд оролцолгүй Украинд очсон нь анхаарал татав
Шон Пэнн “One Battle After Another” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын “Шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн ч ёслолын арга хэмжээнд оролцолгүй, тайзан дээр шагналаа гардаагүй байна. Харин дараагийн өдөр нь тэр Украин улсын нийслэл Киев хотод очиж, ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь хувийн айлчлал байсан бөгөөд:
“Тэр Украинд байгаа. Гэхдээ энэ бол түүний хувийн айлчлал. Тэр өөрийгөө Украинд байх хэрэгтэй гэж үзсэн. Тэр зүгээр л Украиныг дэмжихийг хүсэж байна.”
Уулзалтын дараа Зеленский сошиал сүлжээнд:
“Шон. Таны ачаар бид Украины жинхэнэ найз нөхөр ямар байдгийг мэддэг болсон.”
“Та бүрэн хэмжээний дайны эхний өдрөөс Украиныг дэмжсээр ирсэн. Өнөөдөр ч хэвээр.”
гэж бичжээ.
Шон Пэнн өмнө нь Украинд хэд хэдэн удаа очиж байсан бөгөөд 2023 онд Зеленскийн тухай баримтат кино хамтран найруулж байв. Мөн энэ удаад дорнод фронтын бүсэд очих төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл гарсан байна.
