Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесРианна гэр бүл рүү нь гал нээсэн аймшигт хэргийн талаар ярилаа

Рианна гэр бүл рүү нь гал нээсэн аймшигт хэргийн талаар ярилаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дуучин, бизнес хатагтай Рианна Ивана Ортис гэгч эмэгтэй түүний гэр бүл рүү гал нээж, амийг нь хөнөөхийг завдсан талаар хуваалцжээ. Энэ тухай Daily Mail хэвлэл цагдаагийн тайлангаас эш татан мэдээлж байна.

Рианнагийн хэлснээр, хэрэг гарах үед тэрээр харшийнхаа хашаанд байрлах “Airstream” (аяны зориулалттай чиргүүл-байшин) дотор байтал гэнэт буун дуу сонсогджээ. Түүний хамтрагч, реппер A$AP Rocky тухайн үед машиндаа унтаж байсан аж. Дуучин бүсгүй хөшгөө нээж хартал хэдхэн секундийн өмнө өөрийнх нь зогсож байсан хэсгийн яг урд талын шилэнд сумны нүх гарсан байхыг олж харжээ. Тэрээр хамтрагчаа яаралтай сэрээж, тэд хамтдаа шалан дээр хэвтсэн байна. Үүний дараа одод хүүхдүүд болон ажилтнуудаа авахаар гэр рүүгээ гүйсэн тухай тайланд дурджээ.

Рианна өмнө нь олон нийтийн сүлжээгээр заналхийлэл авч байсан ч түүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй байснаа ярьжээ. Харин A$AP Rocky-ийн хувьд уг хэрэг гарахаас өмнө мөрдөгч эмэгтэйтэй тааралдаж байсан бөгөөд сэжигтний зургийг цагдаа нарт өгсөн байна.

Рианна гэр бүл рүү нь гал нээсэн аймшигт хэргийн талаар ярилаа

Гуравдугаар сарын 9-ний өдөр NBC News суваг орон нутгийн цагдаагийн хэлтсийн мэдээллээс эш татан, автомашин дотор сууж байсан эмэгтэй Рианнагийн гэр рүү гал нээж, барилгын ханыг оносон талаар мэдээлж байв. Халдлага үйлдэгч “AR-15” төрлийн винтовоор буудсан байна.

Хууль сахиулагчдын тэмдэглэснээр, халдлагын үеэр азаар хэн нэгэн бэртэж гэмтээгүй бөгөөд зэвсэгт халдлага үйлдсэн сэжигтнийг саатуулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх