Кайли Женнер Puss Puss сэтгүүлийн шинэ дугаарын гол дүр болж, зоримог, анхаарал татсан зургаараа дахин шуугиан дэгдээлээ. 28 настай бизнес эрхлэгч, Тимоти Шаламегийн сүйт бүсгүй тэрээр сэтгүүлийн нүүрэнд Prabal Gurung брэндийн тунгалаг даашинз, өдөн чимэгтэй малгайтайгаар зургаа авхуулсан байна.
Энэ удаагийн зураг авалтад Кайли олон өөр төрх туршжээ. Тэр трико, ягаан үс, үслэг чимэглэлтэй бра болон дизайнерын бусад содон хувцаснуудыг өмсөж, илүү уран сэтгэмжтэй, загварын хүчтэй өнгө аястай төрхүүдийг харуулсан байна.
Фотосесс болон коллажууд дээр загварын гэрэл зурагчин Кат Ирлин ажилласан бөгөөд Кайли өөрөө ч зураг авалтын үеэр хэрхэн ажилласнаа сошиал хуудсаараа дамжуулан дагагчидтайгаа хуваалцжээ.
Саяхан Кайли Женнер 30 настай Холливудын жүжигчин Тимоти Шаламетай хамт хувийн арал дээр амарч, бикинитэй далайн эргийн зургууд нийтэлсэн билээ. Хосууд гурван жилийн турш үерхэж байгаа бөгөөд жүжигчин эр саяхан Кайлиг олон нийтийн өмнө хайртай гэдгээ ил тод илэрхийлсэн юм. Гэсэн ч одоо хүртэл зарим хүн тэдний харилцааг зөвхөн пиар байж магадгүй гэж харсаар байна.
Кайли өмнө нь реппер Трэвис Скотттой гэрлэж байсан бөгөөд тэдний дундаас Сторми нэртэй охин, Эйр нэртэй хүү төрсөн билээ.


