Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКира Найтли 12 жилийн гэрлэлтийн дараа салж магадгүй гэх яриа дахин хүчтэй дэгдлээ

Кира Найтли 12 жилийн гэрлэлтийн дараа салж магадгүй гэх яриа дахин хүчтэй дэгдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Кира Найтлиг нөхөр Жеймс Райтонтойгоо 12 жилийн гэрлэлтийн дараа салж магадгүй гэх цуурхал өмнө нь хэд хэдэн хэвлэлээр гарч байсан бол энэ удаад жүжигчний нөхөртэй холбоотой шинэ дүр зураг уг яриаг улам хүчтэй болгожээ.

Саяхан папараццичид 42 настай Жеймс Райтонг Лондонд дугуй унаж явах үеэр нь гэрэл зурагт буулгасан байна. Тэр үеэр түүний хуруунд хуримын бөгж байгаагүй нь олон нийтийн анхаарлыг шууд татжээ гэж PageSix мэдээлсэн байна.

Үүнээс өмнө хоёрдугаар сард Кира Найтли өөрийн тайз, дэлгэцийн урлагийн KCK Boo Ltd компанитай холбоотой албан бичгүүдээс нөхрийнхөө овгийг хассан нь ил болсон юм. Мөн тэрээр өөрийгөө Кира Кристина Найтли гэж гарын үсэг зурж эхэлсэн талаар мэдээлэгдсэн байна.

Энэ өөрчлөлтийн дараа цахим орчинд хосуудын харилцаа муудаж, салалтын шатандаа орсон байж магадгүй гэсэн таамаг эрчимтэй тархжээ. Гэхдээ үүнтэй зэрэгцэн дөрөвдүгээр сарын эхээр 41 настай жүжигчин нөхөр болон хүүхдүүдийн хамт Венецэд амарч яваа нь харагдсан нь нөхцөл байдлыг бүр ч сонирхолтой болгосон байна.

Кира Найтли болон хөгжимчин Жеймс Райтон нар 2011 онд болзож эхэлсэн бөгөөд хоёр жилийн дараа Францад даруухан ёслолоор гэрлэж байжээ. Тэд өдгөө 10 настай Эди, зургаан настай Делайла хэмээх хоёр охинтой.

2024 онд жүжигчин гэр бүлийн амьдралынхаа талаар ховорхон байдлаар байр сууриа илэрхийлж, 11 жил хамт амьдарсан нь “жүжигчин, хөгжимчин хоёрын хувьд бол дажгүй амжилт” хэмээн хошигнож байв. Тэрээр ярилцлагын үеэр “Бид бие биеийнхээ нервийг үнэхээр их бардаг. Гэхдээ, ёстой үнэн, бид хамтдаа үнэхээр их инээдэг” хэмээн хэлжээ. Мөн Райтонтой хамтарсан уран бүтээл хийх тухайд тэр “Тийм зүйл хийх нь аймшигтай санаа байх болно” гэж ярьсан байна.

Кира Найтли ээж болсноосоо хойш дүрийн сонголтдоо илүү няхуур хандаж эхэлснээ ч өмнө нь ярьж байсан. Тэрээр “Одоо би гадаад руу удаан хугацаагаар ажилд явж чадахгүй. Энэ нь хүүхдүүдийнхээ хувьд туйлын шударга бус байх байсан, би ч өөрөө тэгэхийг хүсэхгүй” гэж хэлжээ. Мөн хүүхдүүдтэй болсныхоо дараа тэдний хүмүүжилд төвлөрөхийн тулд карьераасаа “нэлээд том алхам ухарсан” гэдгээ онцолсон байна.

Түүнчлэн Найтли цаашид Pirates of the Caribbean шиг том франчайз төслүүдэд дахин тоглохгүй гэдгээ мэдэгдэж байсан. Учир нь тийм төрлийн ажлын хуваарь “зүгээр л галзуу мэт” санагддаг гэж тэр тайлбарлажээ.

Жеймс Райтонтой гэрлэхээсээ өмнө Кира Найтли Дел Синнотт, Жейми Дорнан нартай болзож байсан бөгөөд Pride and Prejudice киноны хамтран тоглогч Руперт Френдтэй ч урт хугацааны харилцаатай байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх