Жүжигчин Chase Rice болон Diplo-той хамт тайзан дээр дуулжээ
Sydney Sweeney АНУ-ын хөгжимчин Diplo-той хамт Stagecoach фестивалийн тайзнаа гарч, үзэгчдийн анхаарлыг татлаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 28 настай жүжигчин Stagecoach фестивальд оролцсон бөгөөд түүний дотуур хувцасны Syrn брэнд тус арга хэмжээнд өөрийн стендтэй байжээ. Sydney Sweeney-ийн брэндийн нэртэй тайзан дээр Riley Green, Chase Rice болон Diplo нар тоглолтоо хийсэн байна.
Гэвч фенүүдийг хамгийн их гайхшируулсан зүйл нь зөвхөн тоглолт биш, харин Sydney Sweeney өөрөө тайзан дээр гарч дуулсан явдал байв. Chase Rice-ийн тоглолтын үеэр жүжигчин тайзан дээр гарч, түүнтэй хамт Cruise дууг дуулжээ. Дараа нь тэр Diplo-той хамт мөн адил тайзан дээр гарсан байна.
Дуулахын зэрэгцээ Sydney Sweeney үзэгчдийн зүг өөрийн Syrn брэндийн дотуур хувцсыг шидэж байсан нь арга хэмжээний бас нэгэн анхаарал татсан хэсэг болжээ.
Фенүүд түүнийг “караокены хатан хаан” гэж нэрлэв
Sydney Sweeney-ийн инстаграм дахь нийтлэлийн сэтгэгдэлд фенүүд түүнийг “караокены хатан хаан” гэж нэрлэж эхэлсэн байна. Мөн арга хэмжээг газар дээр нь үзсэн хүмүүсийн бичсэнээр жүжигчин тайзан дээр нэлээд сайн дуулсан гэжээ.
Олон дагагчид энэ үзүүлбэрийг Sydney Sweeney-ийн дуучны карьерын эхлэл байж магадгүй гэж таамаглаж байна. Сүүлийн хагас жилийн турш тэрээр хөгжмийн продюсер Scooter Braun-той үерхэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм. Scooter Braun өмнө нь Justin Bieber, Ariana Grande, Demi Lovato болон Kanye West зэрэг оддын карьертай холбоотой ажиллаж байсан гэдгээрээ алдартай.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Sydney Sweeney хэд хэдэн маргааны төвд орж байсан. Тухайлбал, American Eagle брэндтэй хамтарсан сурталчилгааны дараа зарим үзэгчид уг рекламд нацист өнгө аяс байна гэж үзэн түүнийг шүүмжилсэн. Мөн Euphoria цувралын гуравдугаар улиралд түүний дүр OnlyFans-д зориулсан зураг авалтын үеэр нярай хүүхдийн дүр төрхийг дуурайсан хэсэгтэй холбоотойгоор жүжигчнийг хүүхдийг бэлгийн чиг хандлагад оруулсан гэх шүүмжлэлд өртүүлсэн байна.
Sydney Sweeney-ийн нэр холбогдож буй Scooter Braun ч өмнө нь олон нийтийн анхаарал татсан маргаанд орж байсан. Хэдэн жилийн өмнө тэр Taylor Swift-тэй дуунуудын эрхийн асуудлаар шүүхдэлцсэн бөгөөд дуучин тухайн маргаанд ялагдсан ч дараа нь Scooter Braun-ийн эзэмшилд шилжсэн бүтээлүүдээ дахин бичүүлсэн билээ.
