Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесНастя Каменских, Потап хоёр салснаа зарлалаа

Настя Каменских, Потап хоёр салснаа зарлалаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

20 жилийн хамтын замнал төгсгөл болов

Украины дуучин Настя Каменских болон Потап нар салснаа албан ёсоор мэдэгдлээ. Хос энэ тухай өөрсдийн сошиал хуудаснуудаар дамжуулан зарласан байна.

Тэд мэдэгдэлдээ “20 жилийн өмнө бид уран бүтээлийн дуэт хэлбэрээр замналаа эхлүүлсэн бөгөөд цаг хугацааны явцад энэ нь үүнээс илүү зүйл болж хувирсан. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт бүх зүйл төгсгөлдөө хүрдэг. Бидний шийдвэрийг ойлгож, хүндэтгэхийг хүсье” хэмээн бичжээ.

Мөн тэд өөрсдийн “Не пара” дууны “Как ты ни крути, но мы не пара” гэх мөрийг эш татаж, харилцаагаа дуусгаснаа бэлгэдлийн байдлаар илэрхийлсэн байна.

Алдарт дуэтээс гэр бүл хүртэл

Потап, Настя Каменских нар гэрлэсэн тухайгаа 2019 онд олон нийтэд зарлаж байв. Тэр үед тэд аль хэдийн “Не пара”, “Чумачечая весна” зэрэг хит дуунуудаараа олонд танигдсан алдартай хөгжмийн төсөл болсон байсан юм.

Орос, Украины дайны эхлэлээс хойш дуэт Орост хийх тоглолтын үйл ажиллагаагаа зогсоосон. Сүүлийн жилүүдэд тэд ихэвчлэн Испанид амьдарч байсан бөгөөд Потап буюу жинхэнэ нэр нь Алексей Потапенко Настя Каменскихийн соло төслийг продюсерлож байжээ. Мөн тэд АНУ-д ч тодорхой хугацаанд амьдарсан байна.

Ийнхүү тайзнаа олон жил хамтран уран бүтээл туурвиж, дараа нь гэр бүлийн харилцаанд шилжсэн Настя Каменских, Потап нарын 20 жилийн хамтын түүх албан ёсоор өндөрлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх