Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесMet Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Оны гол загварын үдэш бүх хүнд амжилт авчирсангүй

Нью-Йорк хотноо оны хамгийн том загварын арга хэмжээ болох Costume Institute-ийн Met Gala бал зохион байгуулагдлаа. Энэ жилийн сэдэв нь “Costume Art” буюу “Хувцасны урлаг” байсан бөгөөд Metropolitan Museum-ийн алдарт шат улаан хивсний тайз болон хувирч, одод уг сэдвийг өөр өөрийнхөөрөө тайлбарлан харуулсан юм.

Гэхдээ бүх төрх амжилттай болсонгүй. Шилдэг хувцаслалтуудын дараа fashion шүүмжлэгчдийн анхаарал хамгийн маргаантай, бүтэлгүй, ойлгомжгүй сонголтууд руу шилжжээ.

Heidi Klum Met Gala-г Halloween-той андуурсан мэт харагдсан гэж шүүмжлүүлэв. Тэрээр хөшөө мэт дүр төрх сонгосон нь улаан хивсний урлагийэ тайлбар гэхээсээ илүү багт наадмын хувцас шиг сэтгэгдэл төрүүлсэн байна.

Hailey Bieber харин Saint Laurent-ийн цэнхэр даашинзыг Schiaparelli маягийн алтан corset-тэй хослуулсан нь олон хүний хувьд хэтэрхий хачин сонголт болжээ. Тансаг харагдах ёстой байсан энэ look өнгө, хэлбэрийн хувьд нэг цогц болж чадаагүй гэж үзсэн байна.

Ил тод даашинз, өд, corset болон хэтрүүлэгтэй деталь шүүмжлэл дагууллаа

Cardi B гоёлын нэхсэн тор, том хэмжээтэй оруулгатай хувцас сонгосон ч нийт төрх нь хэтрүүлсэн харагдсан гэж шүүмжлэгдэв. Харин “Girls” цувралын од Lena Dunham гялалзсан материал болон өдтэй хувцсаар гарч ирсэн ч Met Gala-ийн сэдэвтэй оновчтой нийцэж чадсангүй.

Өсөж яваа жүжигчин Odessa A’zion corset, өндөр түрийтэй гутал болон ил гарсан цээжтэй төрхөөрөө улаан хивсэн дээр гарсан нь fashion хүрээнийхнийг урам хугалсан байна. Түүний look зоригтой байсан ч боловсронгуй, сэдэвтэй уялдсан загвар гэхээсээ илүү анхаарал татах гэсэн оролдлого мэт хүлээн авагджээ.

Gigi Hadid мөн маргааны төвд орсон. Тэрээр Miu Miu-ийн тунгалаг даашинзыг цагаан дотуур хувцастай хослуулсан бөгөөд олон хүн энэ сонголтыг Met Gala-д хэтэрхий энгийн, утгагүй ил тод байдал гэж шүүмжилсэн байна.

Бүтэлгүй төрхүүдийн жагсаалтад мөн блогер Lena Mahfouf, дизайнер Sabine Getty, Jessica Kayll, бизнес эрхлэгч Christine Beauchamp, жүжигчин Angela Bassett болон Vogue-ийн Nicole Phelps нар багтжээ.

Энэ жилийн Met Gala олон гайхалтай look-оор дүүрэн байсан ч зарим одын хувьд “Fashion is Art” гэсэн санааг илэрхийлэх оролдлого нь амжилтаас илүү маргаан дагуулсан бололтой.

Жагсаалтад багтсан нэрс:

Heidi Klum

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Hailey Bieber

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Cardi B

Gigi Hadid

Odessa A’zion

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Lena Dunham

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Lena Mahfouf

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Sabine Getty

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Christine Beauchamp

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Jordan Roth

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Angela Bassett

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Jessica Kayll

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Nicole Phelps

Met Gala-ийн хамгийн бүтэлгүй 13 төрх: Heidi Klum “хөшөө” болж, Gigi Hadid “нүцгэн” даашинзаар шүүмжлүүлэв

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх