Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКендалл Дженнер, Джейкоб Элорди нар Хавайд хамт амарчээ

Кендалл Дженнер, Джейкоб Элорди нар Хавайд хамт амарчээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Кендалл Дженнер болон Жейкоб Элорди нарын харилцаа дахин олны анхааралд орлоо. Хосууд Хавайн Кауаи арал дээр амарч байхдаа папарацийн дуранд өртжээ.

Зураг дээр 30 настай Кендалл Женнэр цэнхэр бикинитэй, 28 настай Жейкоб Элорди түүнтэй төстэй өнгийн усны хувцастайгаар далайн эрэг дээр амарч буйгаар харагдсан байна. Тэд алчуур дээр сууж, хоорондоо ярилцангаа дарс шууд лонхноос нь ууж байжээ.

Тэднийг зөвхөн далайн эрэг дээр бус, Кауаи арлын нэгэн орон нутгийн ресторанд өглөөний цай ууж байх үед нь болон өөр хэд хэдэн газарт хамт харсан байна. Сонирхолтой нь, Элорди шинэ найз бүсгүйтэйгээ аялалд явахын тулд Каннын кино наадмын шүүгчээр ажиллахаас татгалзсан гэх мэдээлэл гарчээ. Тэрээр үүнийгээ хөлийн гэмтэлтэй холбон тайлбарласан байна.

Хосууд Лос-Анжелест буцаж ирээд давхар болзоонд явжээ

Хавайн аяллын дараа Кендалл, Жейкоб нар Лос-Анжелест эргэн ирж, Кендаллын дүү Кайли Женнэр болон түүний найз залуу Тимоти Шаламетэй хамт давхар болзоонд явсан гэж мэдээлэгдсэн байна.

Кендалл, Жейкоб нарын романсын тухай анхны цуурхал дөрөвдүгээр сард Coachella хөгжмийн наадмын дараа гарч эхэлсэн. Тухайн үед гэрчүүд Элорди Кардашьян-Женнэрийн эгч дүүсийг Жастин Биберийн тоглолтын үеэр дагалдаж явсан гэж ярьжээ. Мөн фестивалийн хаалттай үдэшлэг дээр Кендалл, Жейкоб нар үнсэлцэж байсан гэх мэдээлэл гарсан байна.

Хожим нь тэд үнэндээ хоёр сараас дээш хугацаанд хамт байсан бөгөөд энэ харилцаанд Кайли Женнэр “зуучлагч” болсон гэх мэдээлэл цацагджээ.

Кендалл, Жейкоб хоёрын өмнөх харилцаанууд

Кендалл Женнэр өмнө нь реппер Bad Bunny, сагсан бөмбөгчин Девин Букер, дуучин Харри Стайлс нартай болзож байсан. Мөн сүүлийн үед Харри Стайлсыг Зои Кравицтай сүй тавьсан байж магадгүй гэх цуурхал гарсан юм.

Үүнээс гадна Кендаллыг Byredo брэндийн үүсгэн байгуулагч Бен Горхэмтэй холбоотой гэх яриа нэг хэсэг цахим орчинд тархаж байв.

Харин Жейкоб Элорди сүүлийн дөрвөн жилийн турш модель Оливия Жейдтэй салж нийлсэн харилцаатай байсан. Мөн тэрээр өмнө нь Синди Кроуфордын охин Кайя Гербертэй үерхэж байжээ.

Кендалл Женнэр, Жейкоб Элорди нар одоогоор харилцааныхаа талаар албан ёсоор тайлбар хийгээгүй ч Хавайн аялал болон хамт харагдсан хэд хэдэн тохиолдол нь тэдний романсын тухай яриаг улам хүчтэй болгож байна.

Кендалл Дженнер, Джейкоб Элорди нар Хавайд хамт амарчээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх