IU шинэ драма “Perfect Crown”-той холбоотой маргаанд орсоор байгаа энэ үед түүний өмнөх алдартай бүтээлүүдийн нэг болох “Hotel del Luna” дахь жүжиглэлт дахин цахим орчинд хэлэлцүүлэг дагууллаа.
Сүүлийн үед “Perfect Crown” түүх гуйвуулсан гэх шүүмжлэл, жүжиглэлт болон найруулгын маргаанаар олны анхаарлын төвд байна. Үүнтэй зэрэгцэн IU-ийн өмнөх дүрүүд, ялангуяа “Hotel del Luna” дахь Jang Man Wol-ийн дүрийг зарим нетизенүүд дахин сөхжээ.
Нэгэн хэрэглэгч IU “Hotel del Luna”-д сайн тоглосон гэж үзэж, тухайн дүрийн уур амьсгал, хэв маяг, өнгө аяс нь “Perfect Crown”-тай төстэй хэр нь яагаад нэг нь зохисон, нөгөө нь зохимжгүй санагдаж байгаа талаар асуулт тавьсан байна. Түүний үзэж буйгаар “Hotel del Luna” нь жүжиглэлтийн хувьд илүү хүнд дүр байж магадгүй аж.
Нетизенүүд IU-ийн жүжиглэлтийг шүүмжилжээ
Гэвч сэтгэгдлүүдийн ихэнх нь уг байр суурьтай санал нийлэхгүй байв. Зарим хэрэглэгч IU-г баян, дэгжин, язгууртан төрхтэй дүрд тохирдоггүй, харин гунигтай өнгөрсөн, шархтай, хүнд амьдралтай дүрд илүү зохидог гэж дүгнэжээ.
Нэгэн сэтгэгдэлд IU дангаараа драмыг авч явахад хэцүү, өмнөх амжилттай бүтээлүүдэд нь Yeo Jin Goo, Lee Sun Kyun, Lee Joon Gi, Park Bo Gum зэрэг жүжиглэлтийн хувьд хүчтэй хамтрагчид их нөлөөлсөн гэж бичсэн байна.
Өөр нэг хэрэглэгч IU-ийн нүүрний хувирал, ярианы өнгө үргэлж төстэй байдаг тул дүрийг бус, “жүжиглэж буй IU”-г л хардаг гэж шүүмжилжээ. Мөн “When Life Gives You Tangerines” дахь narration нь сонсоход хэцүү байсан гэх сэтгэгдэл ч гарсан байна.
Зарим нь “Hotel del Luna”-гийн үед гол эрэгтэй дүр түүний тоглолтыг тэнцвэржүүлж байсан бол “Perfect Crown”-д хоёр гол дүр хоёулаа сул байгаа нь бүтээлийг илүү асуудалтай болгосон гэж үзжээ.
“Hotel del Luna” дүр түүнд илүү тохирсон гэж үзэв
Шүүмжлэлүүдийн дунд IU-ийн Jang Man Wol дүрийг бүрэн үгүйсгээгүй хүмүүс ч байсан. Тэдний үзэж буйгаар “Hotel del Luna”-гийн дүр нь гүн шарх, гунигтай өнгөрсөн, хүчтэй сэтгэл хөдлөлтэй байсан учраас IU-д харьцангуй зохисон байна.
Харин “Perfect Crown” дахь дэгжин, эрхэмсэг, хааны ордны уур амьсгалтай дүр нь IU-ийн жүжиглэлтэд илүү зохимжгүй харагдсан гэж зарим нетизен тайлбарлажээ.
IU-ийн талаарх эдгээр шүүмжлэл нь “Perfect Crown”-ы маргаан намжаагүй үед дахин хүчтэй яригдаж байна. Түүний шинэ бүтээлийг тойрсон хэлэлцүүлэг зөвхөн түүхийн асуудлаар зогсохгүй, IU-ийн жүжигчний ур чадвар, дүр сонголт, хамтрагчдын нөлөө зэрэг өргөн сэдэв рүү шилжжээ.