BLACKPINK хамтлагийн Jennie өөрийгөө яагаад “Human Chanel” гэж нэрлэгддэгийг дахин харууллаа.
Jennie Chanel-ийн afterparty төрхөө дэлгэв
Тавдугаар сарын 27-нд Jennie өөрийн Instagram хуудсандаа Chanel-ийн үдэшлэгийн үеэр авхуулсан хэд хэдэн зургаа нийтэлжээ.
Тэрээр нийтлэлдээ “Захиалгаар урласан Chanel төрхөөрөө жижигхэн afterparty мөч бүтээлээ. Илүү олон зураг авахуулдаг байж” хэмээн бичсэн байна.
Seoul Show-ийн дараах үдэшлэгт зоримог төрхөөр гарч ирэв
Эдгээр зургуудыг тавдугаар сарын 26-нд Сөүл хотын Ёндыңпу дүүрэгт байрлах Centre Pompidou Hanwha-д болсон Chanel-ийн 2026 оны Métiers d’Art Seoul Show-ийн afterparty дээр авсан байна.
Jennie энэ удаа нуруу ил гарсан bra top, мини юбка, урт түрийтэй гутлаар бүрдсэн маш зоримог Chanel төрх сонгожээ. Түүний хувцаслалт дэгжин тансаг мэдрэмжтэй атлаа тайзны хүчтэй харизмтай хосолж, үдэшлэгийн гол анхаарлыг татсан байна.
Тайзан дээр шинэ дууныхаа хэсгийг сонсгожээ
Afterparty-ийн үеэр Jennie зөвхөн зочин байгаад зогсохгүй гэнэтийн тайз толилуулсан байна. Тэрээр хараахан цацагдаагүй шинэ дууныхаа хэсгийг сонсгож, тайзан дээр гадуур хүрмээ тайлан өөрийн тод силуэт, өөртөө итгэлтэй төрхөө харуулжээ.
Энэ мөч үдэшлэгт оролцсон зочид болон фэнүүдийн дунд шууд ярианы сэдэв болсон байна. Jennie-ийн тайзны хандлага, хувцаслалт, Chanel-ийн custom look нь түүнийг дахин “Human Chanel” гэж нэрлэхэд хүргэв.
Үндсэн арга хэмжээн дээр ч анхаарал татсан
Jennie Chanel-ийн үндсэн арга хэмжээн дээр ч олны харааг булаасан. Тэрээр хар, цагаан өнгийн тод контрасттай, V хэлбэрийн энгэртэй даашинз өмсөн гарч ирсэн бөгөөд уг төрх нь түүний дэгжин, орчин үеийн Chanel image-ийг улам тодруулжээ.
Chanel брэнд ч Jennie-д онцгой хандсанаа харуулж, тус арга хэмжээнээс гаргасан анхны албан ёсны зургаараа түүний фото зургийг нийтэлсэн байна. Энэ нь Jennie-ийн “Human Chanel” гэх статусыг улам бататгасан үйл явдал болов.
Дэлхийн фестивалиудад оролцох хуваарьтай
Jennie зөвхөн загварын ертөнцөд бус, хөгжмийн тайзан дээр ч дэлхийн нөлөөгөө тэлсээр байна. Тэрээр ойрын хугацаанд олон улсын долоон том фестивальд оролцох хуваарьтай аж.
Түүний оролцох арга хэмжээнүүдийн дунд ComplexCon Hong Kong, The Governors Ball New York, Roskilde Festival, Open’er Festival, Lollapalooza Chicago, Summer Sonic зэрэг томоохон фестивалиуд багтаж байна.
Jennie-ийн дэлхийн нөлөө улам хүчтэй болж байна
Chanel-ийн afterparty дээрх зоримог төрх, шинэ дууны тизер, тайзны үзүүлбэр нь Jennie-г K-pop болон luxury fashion-ийн хамгийн хүчтэй төлөөлөгчдийн нэг хэвээр байгааг дахин харууллаа.
Түүний “Human Chanel” хоч энэ удаа зөвхөн хувцаслалтаар бус, тайзан дээрх өөртөө итгэлтэй байдал, брэндтэй бүрэн ууссан дүр төрхөөр дахин батлагдав.


