Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес“Euphoria” цувралын төгсгөл Зендеягийн ээжийн зүрхийг зүсжээ: “Миний охин ингэж үхэх ёсгүй”

“Euphoria” цувралын төгсгөл Зендеягийн ээжийн зүрхийг зүсжээ: “Миний охин ингэж үхэх ёсгүй”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Euphoria” цуврал албан ёсоор өндөрлөж, үзэгчдийн хүртээл боллоо. Гэвч цувралын сүүлийн анги үзэгчдэд маш хүнд сэтгэгдэл үлдээсэн төдийгүй цахим ертөнцөд “төгсгөлийг нь огт ойлгосонгүй” хэмээн хүмүүсийг хилэгнүүлж эхлээд байна. Гол дүр болох Ру Беннетийн дүрийг бүтэн долоон жилийн турш бүтээсэн жүжигчин Зендеягийн ээж Клэр Стоурмер хүртэл энэхүү харамсалтай төгсгөлд туйлын гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Киноны төгсгөлд Ру фентанил хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алддаг байна.

Жүжигчний ээжийн гашуудал

Зендеягийн ээж Клэр олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар дамжуулан сэтгэлийн үгээ хуваалцжээ. Үзэгчид төдийгүй түүний хувьд ч энэ нь маш хүнд цохилт болсон байна.

“Өчигдрийн сүүлийн ангийг үзээд зүрх минь дэлбэрэх шахлаа. Би өөрийн бодлыг өөртөө үлдээхийг хүсэж байна. Гэхдээ надад маш гунигтай байна. Зөндөө юм бодогдож байна. Ру ингэж үхэх ёсгүй. За за, ингээд зогсъё доо” хэмээн тэрбээр бичжээ.

Зохиолч Сэм Левинсоны өгсөн хариулт

Цувралын зохиолч Сэм Левинсон ийм хүнд төгсгөл сонгох болсон шалтгаанаа амьдралын гашуун үнэн болон бодит хямралтай холбон тайлбарласан байна. Тэрбээр Ру-д зориулж ийм хэцүү ч гэлээ “шударга” төгсгөлийг бэлдсэнээ хэлжээ.

Уг төгсгөлийг сонгох болсон үндсэн шалтгаануудыг тэрбээр дараах байдлаар тайлбарлав:

  • Бодит амьдралын тусгал: Жинхэнэ амьдрал дээр бүх зүйл үргэлж аз жаргалтайгаар төгсдөггүй гэдгийг харуулахыг зорьсон.
  • Ангус Клаудын дурсгалд: Тус цувралын Фескогийн дүрд тоглосон жүжигчин Ангус Клауд 2023 онд бодит амьдрал дээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм. Энэхүү түүхийг Сэм Левинсон түүний дурсгалд зориулжээ.
  • Фентанилын хямрал: Өдгөө АНУ-д нүүрлээд буй фентанилын хямралыг нийгэмд сануулж, хувь заяа нь дахин хоёр дахь боломж олгоогүй олон залуусын өмнөөс энэ дуу хоолойг хүргэхийг хүссэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх