Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесХувийн захидал, Фаберже цаг, брэндийн хослол: Мэрилин Монрогийн эд зүйлс сая сая ам.доллароор зарагдлаа

Хувийн захидал, Фаберже цаг, брэндийн хослол: Мэрилин Монрогийн эд зүйлс сая сая ам.доллароор зарагдлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

АНУ-ын Беверли-Хиллз хотод болсон дуудлага худалдаагаар Америкийн алдартай жүжигчин Мэрилин Монрогийн хувийн эд зүйлсийг худалдлаа. Кино одны өмсөж байсан хувцас, хэрэглэж байсан аяга таваг, захидал, гоёл чимэглэл зэрэг зүйлс нийт 2.5 сая гаруй ам.доллароор зарагдсан тухай Page Six хэвлэл мэдээлэв.

Энэ удаагийн дуудлага худалдааны хамгийн үнэтэй борлуулалт нь Christian Dior брэндийн хослол байв. Уг хослолыг авахын тулд худалдан авагч 450,000 орчим ам.доллар зарцуулжээ.

Мөн жүжгийн зохиолч Артур Миллерийн Мэрилин Монроод бичсэн хувийн захидал дуудлага худалдаагаар 62,000 ам.долларын үнэ хүрч, шинэ эзэндээ очсон байна.

Бугуйн цагнаас утасны дэвтэр хүртэл

Дуудлага худалдаагаар жүжигчин бүсгүйн бугуйвч, түүний “Фаберже” (Fabergé) цаг болон саарал өнгийн кашемиран цамцыг мөн худалдсан байна. Харин кино одны хувийн утасны дэвтрийг нэгэн цуглуулагч 75,000 ам.доллароор худалдаж авчээ.

Хувийн захидал, Фаберже цаг, брэндийн хослол: Мэрилин Монрогийн эд зүйлс сая сая ам.доллароор зарагдлаа
Хувийн захидал, Фаберже цаг, брэндийн хослол: Мэрилин Монрогийн эд зүйлс сая сая ам.доллароор зарагдлаа
Хувийн захидал, Фаберже цаг, брэндийн хослол: Мэрилин Монрогийн эд зүйлс сая сая ам.доллароор зарагдлаа

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх