Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЖэссика Альба том охиныхоо төгсөлтийн баярт оролцож, зургуудаасаа хуваалцжээ

Жэссика Альба том охиныхоо төгсөлтийн баярт оролцож, зургуудаасаа хуваалцжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Fantastic Four”, “Sin City” зэрэг кинонуудаараа дэлхийд алдаршсан өдгөө 45 настай жүжигчин Жэссика Альба өөрийн Инстаграм хуудастаа том охин болох 17 настай Онор-ынхоо сургуулиа төгсөж буй баярын дурсамжтай зургуудаасаа нийтэлжээ.

Охиныхоо амьдралын энэхүү чухал үйл явдалд жүжигчин бүсгүй сүүн цагаан өнгийн топ, жакет болон жинсэн өмд өмсөж, энгийн хэрнээ чамин төрхийг бүрдүүлсэн байна. Харин түүний охин даашинз, төгсөлтийн мантия өмсөж, хүзүүндээ цэцгийн хэлхээ зүүсэн байв.

Ээжийн сэтгэл хөдөлгөм зурвас

Жэссика Альба зургуудынхаа дор охиндоо зориулан маш нандин, сэтгэл хөдөлгөм зурвас үлдээжээ:

“Миний охин өчигдөр сургуулиа төгсөж, зүрх минь бахархах сэтгэлээр бялхаж байна. Миний Онорсита: Чамлаа үр минь, чамайг гараа дээрээ тэвэрч байсан минь саяхан мэт санагдавч, нүд ирмэхийн зуурт чи минь амьдралынхаа шинэ хуудсыг нээхээр энд зогсож байна. Нүдээ анихад орондоо орохоосоо өмнө дахиад нэг дуу дуулж өгөхийг, дахин нэг үлгэр ярьж өгөхийг хүсдэг, эцэс төгсгөлгүй тэврүүлдэг байсан тэр бяцхан охин минь харагдсаар л байна. Гэтэл чи минь хэдийнэ сургуулиа төгсчихлөө.

Онор, чиний хэзээ ч өөрөөрөө байхаас айдаггүй занг би хамгийн ихээр биширдэг байсан. Чи хэзээ ч олонхыг дагалгүй, бусдын чамаас хүссэн шиг байхыг зөвшөөрөлгүй, өөрийнхөө үнэнд тэмүүлсээр ирсэн. Чи энэ хорвоог өөрийн итгэл үнэмшил, сониуч зан, сайхан сэтгэл, эрэлхэг зоригоороо туулж, эргэн тойрныхоо хүмүүст урам зориг өгдөг.

Өнөөдрийн ийм сайхан залуу эмэгтэй болж өсөхийг чинь харах нь миний амьдралын хамгийн том завшаан байлаа. Чамдаа хэчнээн их бахархаж байгаагаа үгээр илэрхийлэхийн аргагүй. Цаг хугацаа маш хурдан өнгөрөх юм. Цаг хугацаа бол ариун нандин зүйл. Чиний ээж байсан хором мөч бүр минь миний амьдралын хамгийн том бэлэг байлаа. Багш нарт болон чамд баяр хүргэе, хонгор минь. Чамдаа насан туршдаа хайртай.”

Жэссика Альба том охиныхоо төгсөлтийн баярт оролцож, зургуудаасаа хуваалцжээ

Гэр бүлийн дэмжлэг ба баярын үдэшлэг

Том эгчийгээ сургуулиа төгсөх чухал мөчид нь дэмжихээр түүний дүү нар болох 8 настай Хейс болон 15 настай Хевен нар мөн хүрэлцэн иржээ. Төгсөлтийн баярын албан ёсны үйл ажиллагаа өндөрлөсний дараа Альба охиныхоо найз нөхөд, ойр дотны хүмүүсийг урин, Онорт зориулж жижиг хэмжээний баярын үдэшлэг зохион байгуулж өгсөн байна.

Жэссика Альба том охиныхоо төгсөлтийн баярт оролцож, зургуудаасаа хуваалцжээ
Жэссика Альба том охиныхоо төгсөлтийн баярт оролцож, зургуудаасаа хуваалцжээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх