Дэлхийн хэмжээний супер од Тейлор Свифт шинэ цомог, аялан тоглолт бүрээрээ шүтэн бишрэгчдээ үргэлж догдлуулж байдаг билээ. Тэгвэл энэ удаад түүний уран бүтээлээс илүүтэй Америкийн хөлбөмбөгийн алдартай тамирчин Трэвис Келсетэй хамтран зохион байгуулах гэж буй хуримын ёслол нь олон нийтийн анхаарлын төвд орж, том хэлэлцүүлэг дагуулж байна. Хосууд өнгөрсөн оны наймдугаар сар /2025.08/-д албан ёсоор сүй тавьснаа зарласан бөгөөд үүнээс хойш тэдний үнэнч дагагчид баярын тов, болох газар болон бусад нарийн ширийн зүйлийг мэдэхийн тулд цахим орчинд жинхэнэ хайгуул хийж эхэлжээ. Гэвч тэд хувийн амьдралынхаа нарийн ширийнийг чанд нууцалж, албан ёсны мэдээлэл тун ховор өгч байгаа нь сошиал платформд янз бүрийн цуурхал, таамаглал шил шилээ даран гарах гол шалтгаан болж байна.
Нууцлаг сүй тавилт ба шүтэн бишрэгчдийн “мөрдлөгө”
Тейлор Свифт уран бүтээл дундаа элдэв нууц дохио, бэлгэдэл шигтгэж, фенүүдээрээ таавар тайлуулах дуртай гэдгээрээ алдартай нэгэн. Хэдийгээр тэрбээр өөрийн хувийн амьдралдаа иймэрхүү нууц сэжүүр үлдээдэггүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан ч үнэнч дагагчид нь түүний дуртай тоонд суурилан дараах таамгуудыг дэвшүүлж байна.
- Түүний дуртай тоо болох 13-тай холбоотой зургаадугаар сарын 13 болон долоодугаар сарын 6-ны өдрүүдийг сошиалд хамгийн ихээр нэрлэж байна.
- АНУ-ын хөлбөмбөгийн шинэ улирлын бэлтгэл эхлэхээс өмнмийн үеэр буюу Трэвис Келсигийн амралтын үеэр зуны улиралд хурим болох магадлал өндөр байна.
- Дуучны хайртай гурван муур хуримын ёслолд оролцох уу, ямар загварын даашинз сонгох вэ гэх мэт асуултууд хэлэлцүүлгийн төвд байна.
Хувийн орон зайг хүндэтгэх уриалга
Одоогийн байдлаар цахим таамаглалын зах зээлүүд хуримын тов, байршил дээр бооцоо хүртэл тавьж эхэлсэн бол шар хэвлэлүүд урилга алдагдсан гэх баталгаагүй мэдээллийг нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авснаа дурдан нийтэлсээр байна. Энэхүү их шуугианы хажуугаар олон жил дуучны уран бүтээлтэй хамт өссөн ухамсартай шүтэн бишрэгчид нь түүний хувийн орон зайг хүндэтгэх ёстой гэсэн уриалгыг гаргаж байгаа юм. Тэд хайртай дуучныхаа аз жаргалтай агшныг догдлон хүлээж байгаа ч хувийн амьдралд нь хэт гүн нэвтрэхийг эсэргүүцэж байна. Өдгөө Тейлор Свифт, Трэвис Келси нарын хэн нь ч хуримын талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэвээр байгаа тул олны дундах хүлээлт үргэлжилсээр байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC