Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесТэйлор Свифт бүх уран бүтээлийнхээ эзэн болж, поп хөгжмийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ

Тэйлор Свифт бүх уран бүтээлийнхээ эзэн болж, поп хөгжмийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ

нийтлэгч afoot1428
1 comment

Америкийн алдарт поп дуучин Тэйлор Свифт өөрийн уран бүтээлийн бүрэн эрхийг албан ёсоор худалдаж авч, дуулсан бүх дууны өмчлөгч болсон тухайгаа өчигдөр зарлалаа. Тэрээр Баасан гарагт өөрийн сошиал хуудсаар дамжуулан “Миний хийсэн бүх уран бүтээл одоо минийх боллоо” хэмээн нийтэлж, хөгжмийн ертөнцөд хүчтэй шуугиан дэгдээв.

Свифтийн анхны зургаан цомог гаргасан Big Machine Records студийн уран бүтээлийн эрхийг түүний хамгийн сүүлийн эзэмшигч болох хувийн хөрөнгө оруулалтын Shamrock Capital компаниас худалдан авсан байна. Гэсэн ч үнийн дүнг албан ёсоор зарлаагүй байгаа юм.

Өөрийн бүтээлүүдийг буцаан авахын тулд Свифт сүүлийн жилүүдэд томоохон алхам хийж, анхны зургаан цомгоо дахин бичүүлэн зах зээлд гаргах ажлыг эхлүүлсэн. Өнөөг хүртэл тэрээр дөрвөн цомгийг амжилттай дахин гаргасан бөгөөд бүгд Billboard 200 жагсаалтын нэгдүгээр байрт бичигдэж, хөгжмийн зах зээлд шуугиан тарьсан. Эдгээр нь:

  • Fearless (Taylor’s Version),
  • Red (Taylor’s Version) (2021),
  • Speak Now (Taylor’s Version),
  • 1989 (Taylor’s Version) (2023) цомгууд юм.

2023 онд Тэйлор Свифт хамгийн олон номер нэг цомог гаргасан эмэгтэй уран бүтээлчээр түүхэнд бичигдсэн нь энэ алхам ямар хэмжээний амжилтад хүрснийг баталж байна.

Фэнүүддээ хандан тэрээр:

“Миний бүх амьдралаа зориулсан ч өнөөдрийг хүртэл минийх биш байсан уран бүтээлтэйгээ нэгдэхэд минь тусалсан та бүхэнд талархаад ханахгүй байна. Надад байсан хамгийн сайхан зүйлс эцэст нь минийх боллоо” хэмээн чин сэтгэлийн үгээ илэрхийлсэн байна.

Shamrock Capital компанийн зүгээс ч мөн энэ талаар мэдэгдэл гаргаж,

“Бид энэ үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд Тэйлорт маш их талархаж байна” гэж онцолсон юм.

Өдгөө Тэйлор Свифт дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй хөгжмийн уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж буй бөгөөд түүний хөрөнгийн хэмжээ 1.6 тэрбум ам.долларт хүрээд байна.

You may also like

1 comment

Тоган 2 июня, 2025 - 13:26

Тэр залуу хөгжимчдөд жинхэнэ үлгэр дууриал болж байна. Тэр тулалдаж, ялсан

Хариулах

Сэтгэгдэл үлдээх