“The Ring” аймшгийн кинонд худгийн охины дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Дэйви Чейз ДОХ-ын улмаас нас барсан гэж Page Six мэдээлжээ. Тус хэвлэл Лос-Анжелес тойргийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд тулгуурласан байна.
Дүгнэлтэд жүжигчний нас барсан үндсэн шалтгааныг ДОХ гэж тэмдэглэсэн бөгөөд мөн архаг олон төрлийн мансууруулах бодисын хэрэглээ дурдагдсан гэж мэдээлжээ. Кливлендийн клиникийн тодорхойлолтоор энэ нь богино хугацаанд нэгээс олон төрлийн мансууруулах бодис хэрэглэхийг хэлдэг байна.
Өмнө нь өөр шалтгаан дурдагдаж байв
Дэйви Чейз нас барсан талаар 6-р сарын 17-нд TMZ анх мэдээлсэн. Түүний найз залуу Рой Эрнандесийн хэлснээр, жүжигчин 6-р сарын эхээр хүчтэй туйлдалтын улмаас Лос-Анжелесийн нэгэн эмнэлэгт хүргэгдсэн байжээ.
Тухайн үед Эрнандес түүний биеийн байдал муудахад менингит болон цусны халдвар нөлөөлж, улмаар сепсисийн хүндрэл, эрхтний дутагдалд хүргэсэн гэж тайлбарласан байна.
Шинээр нийтлэгдсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр жүжигчний үхлийн шалтгаантай холбоотой мэдээлэл илүү тодорхой болсон гэж Page Six онцолжээ.