Нүүр хуудас Кино“Маск” продакшны 20 жилийн ойд зориулсан “Сүүлчийн шилийн сайн эрс” кино нээлтээ хийнэ

“Маск” продакшны 20 жилийн ойд зориулсан “Сүүлчийн шилийн сайн эрс” кино нээлтээ хийнэ

0 сэтгэгдэлүүд

Монголын хошин урлаг, дэлгэцийн бүтээлээр үзэгчдэд танигдсан “Маск” продакшн байгуулагдсаны 20 жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Тус продакшн 2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тайзны тоглолт, кино уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүртээл болсоор ирсэн билээ.

Энэхүү түүхэн ойдоо зориулан “Маск” продакшны уран бүтээлчид “Сүүлчийн шилийн сайн эрс” нэртэй уран сайхны киног бүтээжээ. Шинэ бүтээл ирэх есдүгээр сарын 9-нөөс үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдсөн байна.

“Сүүлчийн шилийн сайн эрс” кино нь “Маск” продакшн, “Reaction” продакшн болон “Милл” кино компанийн хамтын бүтээл юм. Киноны зохиолыг Д.Мөнхбат, Т.Цолмон, А.Баяртсайхан нар хамтран бичсэн бол ерөнхий продюсероор Х.Цасчихэр ажиллажээ.

Харин ерөнхий найруулагчаар Д.Мөнхбат ажилласан байна. Ийнхүү “Маск” продакшн 20 жилийн ойгоо үзэгчдэд зориулсан шинэ дэлгэцийн бүтээлээр угтах гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх