Нүүр хуудас Үйл явдал ба зарТүүхэн амжилт: The MongolZ баг CS2-ийн ДАШТ-д шөвгийн наймд шалгарлаа

Түүхэн амжилт: The MongolZ баг CS2-ийн ДАШТ-д шөвгийн наймд шалгарлаа

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Counter-Strike 2 (CS2) тоглоомын энэ оны анхны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025 АНУ-ын Аустин хотод үргэлжилж байгаа бөгөөд гуравдугаар шатны сүүлийн тоглолтууд ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа.

1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг гурван шатанд хуваагдан тойргийн журмаар өрсөлдөж байгаа ба гуравдугаар шатанд баг тус бүр таван тоглолт хийх боломжтой. Эндээс түрүүлж гурван ялалт байгуулсан найман баг Playoffs буюу шөвгийн наймд шалгарах эрхтэй юм.

Азийн чансаагаар шалгарсан Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг энэхүү шатанд АНУ-ын Team Liquid болон БНХАУ-ын Lynn Vision багийг буулган авч, дараа нь Бразилын FURIA, Европын хүчирхэг баг болох FaZe Clan-д ялагдаж, шийдвэрлэх тав дахь тоглолтыг хийх шаардлагатай болсон.

Шөвгийн наймд шалгарах эцсийн тоглолтод The MongolZ баг Европын G2 Esports багтай “Bo3” буюу гурван map-аар өрсөлдөж, 2:0-ээр ялан гарлаа. Манай багийн сонгосон Ancient map дээр 13:6 харьцаатай, харин G2-ийн сонгосон Dust II map дээр таван нэмэлт үеийн дараа 28:25 онооны ялалт байгуулжээ. Тоглолтын баатар нь Senzu буюу М.Азбаяр болж, багийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Ийнхүү 1xBet Монгол ивээн тэтгэлэгтэй The MongolZ баг дэлхийн CS2-ийн хамгийн том тайзан дээр эхний ДАШТ-ий Playoffs шатанд шалгарсан нь Монголын цахим спортын түүхэнд тодоор бичигдэх мөч боллоо. Шөвгийн найман багийн тоглолт энэ долоо хоногийн Пүрэв гарагт эхлэх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.