Даваа, 10 сар 19, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесHailey Bieber “хэт их хэрэглээг дэмждэггүй” гэж хэлээд өөрийн Rhode брэндээс болж шүүмжлэлд өртөв

Hailey Bieber “хэт их хэрэглээг дэмждэггүй” гэж хэлээд өөрийн Rhode брэндээс болж шүүмжлэлд өртөв

0 сэтгэгдэлүүд

Hailey Bieber гоо сайхны салбар дахь хэт их хэрэглээний эсрэг байр сууриа илэрхийлсний дараа сошиал хэрэглэгчдийн шүүмжлэлд өртжээ. Түүний хэлсэн үг болон Rhode брэндийн маркетингийн арга барил хоорондоо зөрчилдөж байна гэж зарим хүн үзсэн байна.

Hailey Fortune Most Powerful Women арга хэмжээний үеэр өөрийн брэндийг анхнаасаа хэрхэн хөгжүүлэхийг хүсэж байсан тухайгаа ярьжээ. Тэр байнга шинэ бүтээгдэхүүн гаргаж, борлуулалтаа өсгөхөөс илүү цөөн тооны, чанартай бөгөөд олон нөхцөлд ашиглаж болох бүтээгдэхүүн бүтээхийг зорьсон гэж тайлбарласан байна.

“Би хэт их хэрэглээг огт дэмждэггүй. Гоо сайхны салбар аль хэдийн хангалттай олон бүтээгдэхүүнээр дүүрчихсэн.”

Гэвч энэ мэдэгдлийн дараа зарим хэрэглэгч Hailey-г хоёрдмол байр суурьтай байна гэж шүүмжилжээ.

Rhode-ийн хязгаарлагдмал бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид сануулав

Сошиалд бичсэн хүмүүс Rhode тогтмол limited edition бүтээгдэхүүн, төрөл бүрийн жижиг аксессуар гаргадаг нь хүмүүсийг дахин дахин худалдан авалт хийхэд түлхдэг гэж үзсэн байна.

Нэг хэрэглэгч:

“Тэр саяхан хязгаарлагдмал тоогоор гаргасан мини хацрын будгийн бүтэн кампанит ажил хийгээгүй гэж үү? Тэр нь бүр charm болгон ашиглаж болдог. Дээр нь бүх хэсгийг тусад нь зарсан. Энд нэг л зүйл нийцэхгүй байна.”

гэж бичжээ.

Зарим хүн Rhode-ийн уруулын гялбаа хийх тусгай тасалгаатай утасны гэр, батганы наалт хадгалах жижиг сав зэрэг аксессуарыг мөн жишээ болгон дурдсан байна.

Түүнчлэн тодорхой бүтээгдэхүүнийг хязгаарлагдмал тоогоор худалдаанд гаргадаг нь “дуусахаас нь өмнө авах ёстой” гэсэн мэдрэмж төрүүлж, илүү хурдан худалдан авалт хийхэд хүргэдэг гэж зарим хэрэглэгч үзжээ.

Харин Hailey арга хэмжээний үеэр Rhode зориудаар хомсдол үүсгэдэг гэсэн ойлголтыг няцаасан байна. Түүний тайлбарласнаар бүтээгдэхүүн хурдан дуусдаг шалтгаан нь компанийн тооцоолж байснаас эрэлт өндөр байдагтай холбоотой бөгөөд энэ нь санаатай маркетингийн стратеги биш аж.

Hailey Bieber Rhode брэндийг 2022 онд байгуулсан. Харин 2025 онд e.l.f. Beauty тус брэндийг нэг тэрбум ам.доллар хүртэл үнэлэгдэх хэлцлээр худалдан авахаар болсон юм.

Гэсэн ч Hailey брэндээс бүрэн гарсангүй. Тэр Rhode-ийн бүтээлч захирлын албан тушаалаа хадгалж, бүтээгдэхүүний дүр төрх болон хөгжлийн чиглэлд үргэлжлүүлэн оролцож байгаа.

Ийнхүү Hailey Bieber-ийн “хэт их хэрэглээг дэмждэггүй” гэх мэдэгдэл нь өөрийн брэндийн limited edition бүтээгдэхүүн болон маркетингийн арга барилтай нь зэрэгцэн яригдаж, сошиал орчинд шинэ маргаан үүсгээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх