Нүүр хуудас Фешн ба стильАнхны “Hermès Birkin” цүнх 10 сая ам.долларын үнэд хүрч, дээд амжилт тогтоов

Анхны “Hermès Birkin” цүнх 10 сая ам.долларын үнэд хүрч, дээд амжилт тогтоов

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Францын алдарт “Hermès” брэндийн хамгийн анхны “Birkin” цүнх Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Sotheby’s” дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагдлаа. Ингэснээр энэ цүнх дэлхийн түүхэнд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан цүнх болж шинэ амжилт тогтоов.

Энэхүү анхны загварын “Birkin” цүнхийг Британи гаралтай Францын дуучин, жүжигчин Жэйн Биркинд зориулан тусгайлан урласан бөгөөд тэрбээр 1985-1994 оны хооронд бараг өдөр бүр хэрэглэж байжээ. Цүнхийг анх 1994 онд өөрийн биеэр ДОХ-ын судалгаанд зориулсан хандивын дуудлага худалдаанд оруулж байв. Түүнээс хойш уг цүнхний эзэн хэд хэдэн удаа солигдсон байна.

Түүхэн үнэ хүрсэн уг загварыг Япон улсын нэрээ нууцалсан цуглуулагч худалдаж авсан бөгөөд “Hermès” брэндийн дараагийн “Birkin” загваруудаас хэмжээ, салгаж болдоггүй оосор болон өвөрмөц хийц зэргээрээ онцлогтой ажээ.

Өмнө нь “Hermès”-ийн хамгийн өндөр үнэтэй цүнх нь 2021 онд дуудлага худалдаагаар 513 мянган ам.доллараар зарагдсан алмаазан шигтгээтэй, матрын арьсан “Kelly” загварын цүнх байв.

You may also like

Сэтгэгдэл үлдээх