Нүүр хуудас Уран сайханTechno4K: Бид ердөө 3–4 хоногийн өмнөөс л тоглож эхэлсэн ч Falcons-ыг яллаа

Techno4K: Бид ердөө 3–4 хоногийн өмнөөс л тоглож эхэлсэн ч Falcons-ыг яллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дэлхийн хамгийн өндөр үнэ цэнтэй бүрэлдэхүүнтэй багийн нэг болох Falcons-ыг ялсны дараа “The MongolZ” багийн тоглогч Techno4K хийсэн сонирхолтой мэдэгдлээр олон нийтийн анхаарлыг татлаа.

Falcons багийн эсрэг хийсэн тоглолтын эхний картыг хожсоны дараах ярилцлагын үеэр Techno4K:

“Бид энэ завсарлагааны туршид ямар ч бэлтгэл хийгээгүй. Ердөө гурав, дөрөв хоногийн өмнөөс л тоглож эхэлсэн” гэж хэлжээ.

Энэ нь олон хүнийг гайхшруулсан бөгөөд хэдхэн өдрийн дотор бэлтгэл хийсэн баг дэлхийн хамгийн өндөр хөрөнгө оруулалттай бүрэлдэхүүнтэй багийг хожсон нь esports ертөнцөд шуугиан дэгдээгээд байна. Falcons баг нь саяхан бүрэлдэхүүнээ шинэчилж, шилдэг тоглогчдыг өндөр төлбөрөөр элсүүлсэн гэдгээрээ алдартай.

The MongolZ багийн энэхүү ялалт нь зөвхөн бэлтгэлийн хугацаанд бус харин багийн уур амьсгал, хамтын ажиллагаа, авъяас чадварыг чухалчилдаг гэдгийг дахин баталлаа. Энэ нь мөн Монголын цахим спортын ирээдүйд итгэх итгэлийг нэмэгдүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх