Зургаадугаар сарын 20-нд Netflix платформ дээр нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн анхаарлыг татаж, олон улсын амжилтад хүрээд буй “K-pop Demon Hunters” нэртэй хүүхэлдэйн бүтээл одоо бүрэн хэмжээний уран сайхны кино болж дэлгэцнээ гарахаар болжээ.
Тус анимейшн нь зөвхөн стриминг платформ дээр өндөр үзэлттэй байгаад зогсохгүй, киноны дуу нь “Billboard Hot 100” жагсаалтын эхэнд бичигдэж, Spotify дээр ч мөн дээгүүрт орсон байна. Энэ нь бүтээл зөвхөн хүүхэлдэйн төрлөөр хязгаарлагдахгүй гэдгийг харуулсан юм.
Netflix энэ амжилтад тулгуурлан “K-pop Demon Hunters” бүтээлээр бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр төлөвлөж буйгаа зарласан бөгөөд цаашид мюзикл болон олон ангит цуврал кино хэлбэрээр дэлгэрүүлэх санал, төсөл ч хэлэлцэгдэж эхэлжээ.