Дуучин, жүжигчин Тэкён фэнүүддээ гар бичвэрээр мэдэгдэл хүргэв
Өмнөд Солонгосын алдарт “2PM” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Уг Тэкён гэрлэх гэж буйгаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр энэ тухайгаа 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нд өөрийн инстаграм хуудсанд гар бичвэр хэлбэрээр нийтэлжээ.
Захидалдаа тэрбээр:
“Намайг дэмжиж ирсэн бүх фэнүүддээ энэ мэдээг хамгийн түрүүнд хуваалцах нь зүйтэй гэж бодлоо. Би амьдралаа намайг ойлгодог, итгэдэг хүнтэйгээ хамт өнгөрөөхөөр шийдсэн. Та бүхний хайр, дэмжлэг намайг өнөөдрийн би болгосон” хэмээн бичжээ.
Тэкён мөн “2PM”-д дебют хийснээс хойш 19 жил өнгөрч буйг дурдан, хамтлагийнхаа гишүүд, фэнүүд болон карьерынх нь бүхий л хугацаанд хамт байсан хүмүүст талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр Эйфелийн цамхгийн өмнө гэрлэх санал тавьжээ
Таван жилийн өмнө Тэкён олны танил бус бүсгүйтэй үерхэж буйгаа ил болгож байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард Парисын Эйфелийн цамхгийн өмнө гэрлэх санал тавьсан байна. Тэд зургаан жил үерхсэний эцэст гэр бүл болохоо зарлаж, олон улсын фэнүүдээс халуун баяр хүргэх сэтгэгдэл хүлээн авчээ.