Нүүр хуудас Үйл явдал ба зарМэнни Пакьяо “Physical Asia” шоунаас гарч, оронд нь Жастин Хернандез оролцоно

Мэнни Пакьяо “Physical Asia” шоунаас гарч, оронд нь Жастин Хернандез оролцоно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Домогт боксчны оролцоо дуусав

Netflix-ийн “Physical Asia” шоуны тав болон зургаадугаар анги өчигдөр цацагдах үеэр Филиппиний багийн ахлагч, домогт боксчин Мэнни Пакьяо тус нэвтрүүлгийг үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр эх орондоо шинэ төсөлд оролцох болсонтой холбоотойгоор буцах шийдвэр гаргасан байна.

Пакьяо мэргэжлийн боксын найман жинд дэлхийн аварга болж, спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тамирчин. Тэр дөрвөн жилийн завсарлага авсны дараа өнгөрсөн долдугаар сарын 19-нд Мексикийн Марио Барриостой тулаан хийсэн. АНУ-ын Лас Вегас хотод болсон WBC холбооны аваргын бүсийн төлөөх 12 үеийн тулаанд ялагч тодроогүй, шүүгчид тулааныг тэнцсэн гэж үзжээ.

Одоогоор тэрээр Олон улсын боксын холбоо (IBA)-ны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Жастин Хернандез — шинэ ахлагчийн танилцуулга

Мэнни Пакьяогийн оронд Филиппиний багийг Жастин Хернандез удирдахаар болжээ. Тэр бол олон төрлийн спортоор хичээллэдэг, олон талт тамирчин юм.

Жастин Хернандезийн гол амжилтууд:

  • Кроссфитийн улсын аварга — 4 удаа.
  • Филиппинийг төлөөлөн олон улсын наадамд оролцсон анхны кроссфитчин.
  • 2009 оноос бодибилдингээр хичээллэж, 2014 онд “Gemmalyn Crosby Sports Festival”-д түрүүлсэн.
  • Түүнчлэн триатлон, хүчний бэлтгэлийн төрөлд өндөр амжилт үзүүлсэн.

Ийнхүү “Physical Asia” шоу шинэ ахлагчтайгаар цааш үргэлжлэхээр болж байна. Шинэ удирдагчийн гараа дараагийн ангиудад хэрхэн өрнөх нь сонирхол татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх