Нүүр хуудас Үйл явдал ба зар«The MongolZ» баг дэлхийн аваргын гуравдугаар тойрогт «FaZe Clan»-тай оноолт таарлаа

«The MongolZ» баг дэлхийн аваргын гуравдугаар тойрогт «FaZe Clan»-тай оноолт таарлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

Цахим спортын «Counter-Strike 2» тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Гуравдугаар шатны ширүүн тулаанууд эхлээд байгаа юм.

StarLadder Budapest Major 2025 тэмцээний гуравдугаар шатанд үлдсэн 16 баг таван тойргоор Swiss системээр өрсөлдөж, гурван ялалт авсан найман баг дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарахаар байна.

«The MongolZ» багийн хувьд эхний тойрогт Бразилын «Imperial Esports» багтай «Bo1» (нэг мапаар ялагчийг тодруулах) форматаар өчигдөр орой болсон. Маш хурц, нэмэлт раундтай болсон тоглолт 14:16 гэсэн харьцаагаар өрсөлдөгчийн талд өндөрлөсөн байна.

Үүний дараа хоёрдугаар тойрогт Нидерландын «Team Liquid» багийн эсрэг мөн «Bo1» форматаар өнөө өглөө эрт чухал тоглолтоо хийж, энэ удаа 13:9 гэсэн харьцаагаар ялалт байгуулж, дэлхийн шилдэг багуудын нэгийг буулган авлаа. Монголын «The MongolZ» баг энэ мажорт 1xBet Монголоос дэмжлэгтэйгээр оролцож, дэлхийн өндөр чансаатай багуудын эсрэг тууштай тоглолтоо үргэлжлүүлж байна.

Ийнхүү манай улсын төлөөлөл гуравдугаар шатны онооны хүснэгтэд нэг хожил, нэг хожигдолтой (1-1) үзүүлэлттэй болж, дараагийн тойрогт Европын алдарт «FaZe Clan» багтай «Bo1» тоглолтоор өнөө орой 22:00 цагаас оноолт таараад байна.

Хэрэв өнөөдрийн тоглолтод ялалт байгуулж чадвал «The MongolZ» энэ жилийн дэлхийн аваргын шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө дахин нэг шийдвэрлэх тоглолт хийх боломжоо хадгалах юм. Харин ялагдвал дараагийн тойрогт алдаа гаргах эрхгүй, тун хэцүү байдалд орох төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Хүрэлсүхийн 12 сар 5, 2025 - 17:03

MongolZ-д энэ тэмцээн туршлага, урам хоёр өгч байгаа

Хариулах
Ариунболдын 12 сар 5, 2025 - 17:10

Гуравдугаар тойргийн тоглолт маш сонирхолтой болох нь

Хариулах

Сэтгэгдэл үлдээх