Жил бүр дэлхийн хэмжээнд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн, шинээр тодорч буй дуучин, уран бүтээлчдийг онцолдог “Dazed 100” жагсаалтад Монгол Улсаас дуучин Ц.Энгүүн багтсан байна.
Ц.Энгүүн 2018 онд “The Voice of Mongolia” шоуны ялагч болсноор уран бүтээлийн замналаа эхлүүлж, мөн тэр жилдээ UB LIFE сэтгүүлээс нэрлэсэн Монголын нөлөө бүхий 50 хүний нэгээр шалгарч байжээ. Түүнчлэн НҮБ-ын санаачилсан “He for She” олон улсын хөдөлгөөний Монгол дахь нүүр царайгаар ажилласан нь түүний олон нийтэд үзүүлсэн нөлөөг илүү тодотгосон үйл явдал болсон юм.