Нүүр хуудас Уран сайханNetflix Монголд зураг авсан “Physical: Welcome to Mongolia” ирэх долоо хоногт гарна

Netflix Монголд зураг авсан “Physical: Welcome to Mongolia” ирэх долоо хоногт гарна

0 сэтгэгдэлүүд

“Physical Asia”-гийн оддыг Монголд цуглуулсан шинэ цуврал анхаарал татав

Netflix-ийн баг “Physical: Welcome to Mongolia” нэртэй шинэ нэвтрүүлгээ Монголд зураг авсан нь олны анхаарлыг татаад байна. Дэлхий даяар үзэгчдийг татаж байсан “Physical Asia” нэвтрүүлгийн оролцогчдыг Монголд нэг дор цуглуулсан нь энэ удаагийн төслийг ихээхэн хүлээлттэй болгожээ. Шинэ нэвтрүүлэгт Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцсон байна.

Дөрвөн ангитай, хоёр хувааж цацагдана

Тус цуврал нийт 4 ангитай бөгөөд хоёр, хоёр ангиар гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ 1, 2-р анги 12-р сарын 24-нд нээлтээ хийх бол 3, 4-р анги 12-р сарын 31-нд цацагдах юм.

Ирэх долоо хоногт эхний ангиуд гарч, төгсгөлийг нь жилийн сүүлээр үзүүлнэ

Ингэснээр “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг ирэх долоо хоногт эхний хоёр ангиараа үзэгчдэд хүрч, жилийн сүүлчийн өдөр үлдсэн хоёр ангиараа үргэлжлэх тов гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх