Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоногт тэвчээр дутмаг, хэт дайчин зангаас болж ажилд тань саад үүсэх магадлалтай. Орчныхоо уур амьсгалыг зөв мэдэрч чадахгүй бол харилцаа амархан муудна. Бусдын тусламж авах, хамтын ажил хийх үед боломжийн үнэлгээ, шударга төлбөрийг бодож тооцоол. Нууцлаг төлөвлөгөө, далд зорилго тань хүмүүст илүү их анхаарал хандуулах шаардлага авчирна. Гэхдээ мөрөөдсөн амьдрал руугаа ойртохын тулд бага зэрэг хувиа бодсон, нарийн тооцоотой байх нь илүүдэхгүй. Харилцаагаа сайжруулахын тулд бусдын байр суурийг сонсож ойлгохыг хичээ.
Олон нийтийн газар сонирхолтой нэгэнтэй таарч, улс төр, нийгмийн сэдвээр өргөн хүрээнд ярилцах бололтой. Үзэл бодлоо нээлттэй илэрхийл. Зугаа цэнгэлтэй, санаандгүй сонин үйл явдал тохиож мэднэ. Таны өгөөмөр зан найз нөхдийн сэтгэлд хүрч, хувь хүний сайн чанарууд тань амжилт татна. Дотоод тэнхээтэй байвал саад бэрхшээлийг их хүч гаргалгүй давна.
Долоо хоногийн төгсгөл рүү өөрийгөө хэт өргөмжлөхөөс болгоомжил, зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Энэ дутагдлаа засаж чадвал маргаашийн төлөө санаа зовнил багасна. Гэр бүл, хосын харилцаа ерөнхийдөө таатай. Эцэг эх, гэр орондоо анхаарал тавьж, ойр дотнынхны тэвчээрийг бүү шавхаа. Ажил, санаа зовоосон асуудлаасаа түр холдож, үр хүүхдэдээ гэр бүлийн дулаан уур амьсгал бүрдүүлэх цаг гарга. Хэт огцом аашилж, эвгүй үйлдэл хийчхээд дараа нь ичих явдал ч гарч мэднэ. Тэвчээр гаргасан хүмүүсийн байдал дээрдэж, шинэ оноо сэтгэл дүүрэн угтана. Зарим үед бодит байдлаас зугтах хүсэл төрөх ч өмнө нь бүдэг байсан зүйлс аяндаа тодорхой болж ил гарна.
Үхэр
Энэ долоо хоногт нөхцөл байдал таны сул талыг тодруулж, ганцаараа даван туулахад амаргүйг ойлгуулна. Тиймээс ойр дотнынхны дэмжлэг, туслалцааг анзаарах нь чухал. Шинэ чиглэл, шинэчлэлтэй салбарт туршлагатай хүмүүс амжилт гаргана. Ахуй амьдралаас таашаал авч, өөрийн давуу талаа бусдад харуулах боломж нээгдэнэ.
Харилцааны ур чадвараа ашиглавал санхүүгийн гэрээ хэлэлцээг өөртөө ашигтайгаар тохиролцож чадна. Харин бичиг баримтын хуурмаг алдаа, будлианаас сэрэмжил. Сэтгэл өөдрөг байвал ажиллах эрч хүч эрс нэмэгдэж, үр дүн ч сайжирна. Эрүүл мэндээ орхигдуулалгүй, эмчийн зөвлөгөөг баримтлахыг хичээ.
Ажлаа өөрчлөхөөр төлөвлөсөн хүмүүс шийдвэрээ эргэн харах магадлалтай. Гэсэн ч өөрийнхөөрөө явах хүсэл хүчтэй байна. Хамтрагчдаа итгэж болох төлөвтэй, хамт эхэлсэн зүйлээ дуусгаж, боломжийн ашиг олох шинжтэй. Долоо хоногийн сүүл рүү илүү уужуу, нээлттэй болж, гэр бүлийн харилцаа дулаарна. Хүссэн зүйлээ хийж, шинэ хобби сонирхох нь таатай. Шинэ танилтай болж, холбоо харилцаагаа тэлэхэд тохиромжтой үе. Эр зоригтой хүмүүсийн боломж нээгдэнэ. Хүнд үед түшиж тулах найз хэрэгтэйг ойлгоно. Гэнэтийн явдал таны авхаалж самбааг шалгаж, ойр дотнынхонд бодитоор туслах шаардлага ч гарч мэднэ. Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөхийн тулд нэлээд зүйл төлөвлөх хэрэгтэй болно. Гэр бүл эсвэл найз нартайгаа хамт байх нь сэтгэлийг сэргээж өгнө.
Ихэр
Од эрхсийн нөлөө таны амьдралд огцом өөрчлөлт авчрах дохио өгч байна. Ажил хэрэг, хувийн амьдралын хүрээнд сонирхолтой санал ирснээр шинэ эргэлт эхэлж мэднэ. Зарим үйл явдал амьдралын бодит төрхийг ил тод харуулна. Та өөрийн нөлөөг улам бэхжүүлж, мэргэжил болон хувийн хүрээнд хэрэгтэй хүн гэдгээ бататгана.
Гэхдээ найдваргүй түнш, найдваргүй ханийг түшиг тулгуураа болговол бүтээн байгуулсан зүйл нурах эрсдэлтэй. Хүнд байдлаас гарахдаа хэвшмэл аргаас өөрөөр, зоригтой шийдэл эрэлхийл. Зарим хүн мэргэжил, ажлаа солих шийдвэрт хүрч болзошгүй. Танд эрч хүч байгаа ч бусад нь тэр бүр олж харахгүй байж магадгүй, тиймээс бууж өгөх хэрэггүй.
Харилцан ашигтай гэрээ байгуулах боломж харагдана. Орчин үеийн техник, технологийн салбарт ажилладаг бол хэлэлцээрээ зоригтой урагшлуул. Долоо хоногийн төгсгөлд бусдад туслахад хойрго хандах хэрэггүй, оролцоо багасвал хүмүүсийн хөндийрөл үүсэж мэднэ. Гэр бүл, найз нөхөдтэй маргах шалтгаан гаргахгүй байхыг хичээ. Найзтайгаа ойр байснаар хүндлэл, хайр татна. Таны өгсөн тус өчүүхэн мэт санагдавч нөгөө хүндээ том дэмжлэг болдгийг ойлгоно.
Од эрхэс эрүүл мэнддээ илүү анхаарахыг сануулж байна. Тэсвэр гаргавал дараа нь хувь тавилан шагнал өгнө. Сэтгэл хөдлөлөө хянаж, хайртай хүмүүстэйгээ эвтэй найрсаг харьцах нь таатай өдрүүдийн үндэс болно. Хайртайдаа хатуу үг хэлэхгүй байвал ойлголцол амархан бүрдэж, харилцаа улам дотно болно.
Мэлхий
Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн хүрээнд амжилт гаргах боломж бүрэн алга болоогүй. Бусдын бодлыг илүү сайн ойлгож, маргаантай асуудлаа зохистойгоор шийдэх чадвар нэмэгдэнэ. Ухаалаг, ажил хэрэгч чанараараа зөв сонголт хийх магадлал өндөр.
Зарим хүнд бүхнээс түр хөндийрч, зугаа цэнгэл хөөх хүсэл төрнө. Гэхдээ үүнд нэлээд мөнгө хэрэгтэйг бодолц. Хов жив, хуурч мэхлэх оролдлого хүндрэл үүсгэж мэднэ. Эрүүл мэндийн асуудал гарвал эмчилгээ хийхдээ бүрэн цогц үйлчилгээ сонгохыг хичээ. Гэр бүлийн байдал огцом өөрчлөгдөж болох бөгөөд ойр дотнын нэгэн таны сэтгэлийг зовоох магадлалтай. Ийм үед хайр сэтгэлийн шинэ холбоо үүсгэхээс зайлсхий.
Найз нөхдийн холбоогоо хүндрэл дунд ч хадгалж үлдэх нь чухал. Хайрын харилцаанд ахиц харагдахгүй бол өөрийгөө сорьж, шийдэмгий алхам хийхэд тохиромжтой үе байж мэднэ. Хосууд харилцаандаа сонирхолтой туршилт хийж болох ч долоо хоногийн сүүл рүү аз турших хэрэггүй. Албан тушаалтантай холбоо тогтоох, ажил хэргийн уулзалт хийх, баримт бичиг цэгцлэх ажилд тохиромжтой. Бусдын зөвлөгөөг сонсож, гарцыг бодитоор хай.
Мэргэжлийн үйл ажиллагаагаа зохицуулах оролдлого хийж, бизнес эрхлэгчид түншлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Сайн танихгүй хүний амлалтад шууд итгэх нь эрсдэлтэй. Азтай боломж таны өмнө нээгдэж, хонжвор таарах ч магадлал байна. Гэхдээ хорлох далд санаа, муу явуулгаас зай барьж, сэрэмжээ бүү алд. Сонор сэрэмж, зөн совин хоёр зөв чиглэлийг заана.
Арслан
Ажил хэрэг тодорхой бус байгаа тул урт хугацааны гэрээ байгуулах, зээл авах зэрэг том шийдвэрээс зайлсхий. Санамсаргүй жижиг алдаа хүртэл том хор уршигтай болж мэднэ. Хэтийн төлөвлөгөө боловсруулахдаа нягт нямбай бай. Санхүүгийн харилцаанд нарийн тооцоо хэрэг болно. Бусдын өмнөөс хэт их хариуцлага үүрэхээс татгалзах нь дээр.
Орчин тойронд уйтгартай, тээнэгэлзсэн уур амьсгал ажиглагдана. Хайр дурлалын асуудал дээр бэрхшээл гарч, хосуудын хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай. Өөрийгөө сайн анхаарч, эелдэг, хөгжилтэй талуудаа харуулахыг хичээ. Өмнө нь хүнд байдлаас хэрхэн гарч байсан тухайгаа эргэн дүгнэж, сэтгэл хөөрлөө удирдах дадал суулга. Ажил амьдралынхаа ирээдүйг харсан бодит төлөвлөгөө боловсруул.
Долоо хоногийн төгсгөл рүү түншүүдийн бат бөх харилцаа, ашигтай гэрээ хэлэлцээрээс их зүйл шалтгаална. Энэ үед хэр ихийг амжуулна, төдий чинээ туршлага нэмнэ. Магтаал ч ирнэ, зэмлэл ч ирнэ. Таны байр суурь ажлын явцад өөрчлөлт оруулж мэднэ. Шинэ санаа дэвшүүлбэл олон хүнтэй холбоо тогтооно. Өөртөө хэт их ачаалал авах шаардлагагүй, ингэснээр эрүүл мэнд аяндаа тогтворжино. Цэвэр агаарт хөдөлгөөн хийх нь тустай. Хайр дурлалын харилцаанд амжилттай мөчүүд тохиож, амьдралын эрч хүч, урам зориг нэмэгдэнэ.
Охин
Энэ долоо хоногт ажил хийх идэвх өсөх ч алдаа гаргаж маргаан үүсгэхээс сэрэмжил. Ажилдаа дургүй байсан ч огцом солих гэж бүү яар. Зөрчил үүсвэл зөв зүйл хийсэн ч үр дүнгүй болох эрсдэлтэй. Баталгаагүй мэдээлэлд хууртахгүй байхыг хичээ. Дассан арга барилаасаа хэт зууралдалгүй, ажлын явцдаа шинэ туршлага авч суралц.
Алсын зорилго тань мэргэжлээ сонирхолтой “хобби” шиг болгох боломж гаргаж мэднэ. Ажил цаг их шаардах ч гэр бүлдээ цаг гаргахыг бүү март. Хэт нийгмийн идэвхтэй байх нөхцөл энэ долоо хоногт таарамжгүй байж магадгүй. Эрүүл мэнд тавгүйтвэл хамгийн түрүүнд тайван амарч хүчээ нөхөх хэрэгтэй. Хувийн авьяасаа оновчтой ашиглах боломж нээгдэнэ. Хий хоосон онолд бус, амьдралаас олсон мэдлэг, туршлагадаа тулгуурлавал амжилтад хүрнэ.
Долоо хоногийн сүүл рүү түрэмгий алхам, тодорхойгүй шинэ туршилтаас татгалзах нь зохимжтой. Харин өмнө нь сайн хийдэг, туршлагатай ажилдаа төвлөрөх нь өлзийтэй. Найдвартай гэж итгэж явсан хүмүүс итгэлийг эвдэх магадлалтай тул болгоомжтой бай. Энэ үед хэт их ажиллах тусам эрүүл мэнд эмзэгших эрсдэл нэмэгдэнэ. Анхаарал сул байвал харшил, халдварт өвчин тусч болзошгүй. Өөртөө илүү анхаарч, ойр дотнын хүний төлөө заримдаа өөрийгөө зориулах шаардлага гарч мэднэ. Хоёрдмол байр суурь давамгайлах тул эрч хүч байсан ч ойрын эсэргүүцэл тав тухтай нөхцөл олгохгүй байх талтай.
Жинлүүр
Энэ долоо хоногт өөртөө илүү шүүмжлэлтэй, бусдад харин өгөөмөр хандах нь ашигтай. Төлөвлөгөөнд чинь байгаагүй жижиг зүйлд хэт орооцолдохгүй байхыг хичээ. Уран бүтээлийн ажил эхлүүлэх, албан тушаал ахих боломж харагдана. Шинэ танил, сайхан уулзалт ч тохиож мэднэ. Шинэ салбарт хүч сорих ирээдүйтэй санал ирэх боловч мэдээ мэдээлэл өөрчлөгдөж төлөвлөгөө тань эргэх магадлалтай.
Ажил мэргэжил дээр ноцтой хүндрэл гарч, цаашдын алхамд нөлөөлөх хүмүүс болон ойрын найз нөхөдтэй харьцаа хөндийрөх эрсдэл байна. Энэ үед тулгамдсан асуудлыг хүчээр шийдэх гэж яарах хэрэггүй. Олон нийтийн ажлыг хувийн ашиг сонирхолд ашиглавал эсэргүүцэлтэй тулгарна. Өмнөх таагүй туршлага таныг илүү болгоомжтой болгоно. Биеийн хүчний хэт ачааллаас зайлсхий. Хянамгай биш байвал өмнө олсон амжилтаа алдах эрсдэлтэйг санаж яв.
Долоо хоногийн төгсгөлд хувийн харилцаанд гэнэтийн бэрхшээл гарч мэднэ. Ойр дотнын хүнтэй хурц сэдэв сөхвөл харилцан буруутгал, маргаан үүсэх аюултай. Тааламжгүй явдал найз нөхдийн харилцаанд сэв суулгаж болзошгүй. Өөрөөс тань шалтгаалах зүйлсэд бие, сэтгэлээр бэлэн бай. Зүрх судасны эмгэг сэдрэх эрсдэлтэй тул сайн амарч, нойроо нөх. Цэвэр агаарт алхаж, шим тэжээлтэй, шинэ ногоотой хүнс хэрэглэх нь тустай. Санхүүгийн байдал тодорхойгүй байх шинжтэй учраас хэт их зардлаас зайлсхий.
Хилэнц
Энэ долоо хоногт туршлагаа зөв цагт хэрэглэх, шургуу зангаа зөв чиглэлд ашиглах, шаардлагатай мөчид эр зориг гаргаж чадвал зүтгэл тань бодит үр дүн өгнө. Олон хүнтэй харилцахад таагүй санагдаж, найз нөхөдтэй маргах магадлал нэмэгдэнэ. Хувийн амьдрал дээрээ шийдвэргүй байдал гаргахгүй, сэтгэл хөдлөлөө хянах хэрэгтэй.
Амьдралын эрч хүч буурах нь ажилд нөлөөлж, уур бухимдал өдөөж мэднэ. Өсөн дэвжих хүсэл мөрөөдөлд саад тохиож болзошгүй бөгөөд таагүй ажилд дайчлагдах, зарим үед албан тушаалтны дарамт мэдрэгдэх магадлалтай. Нөхцөл байдлыг өөрийн гарт авч, өчүүхэн алдаагаар амжилтаа нураахаас сэргийл. Сэтгэлийн хямралаас болж ажил дээр алдаа гарах эрсдэл байна. Атаархал, хорсол бүхий хүмүүсийн нөлөө бүтээмжид саад хийж мэднэ.
Найз нөхөд, ойр дотнынхондоо өгөөмөр хандвал харилцаа тогтворжино. Долоо хоногийн сүүл рүү үзэл бодол, байр суурь өөр хүмүүстэй харилцахад таатай болно. Найдвартай, туршлагатай хүмүүсийн чанар тань руу татна. Хамт олны бухимдлыг улам өдөөх хэрэггүй. Баярын зардал төсөөлснөөс их гарах магадлалтай. Орлого, зарлагаа ухаалгаар хянах тусам амжилт нэмэгдэнэ.
Хосууд харилцаандаа хуурмаг байдал оруулахгүй байх нь чухал. Түр зуурын зөрчилдөөнөөр харилцаагаа хөргөхийг бүү зөвшөөр. Хайртай хүмүүсээ үнэн сэтгэлээсээ ойлгох цаг иржээ. Аль ч төрлийн хуурч мэхлэх ажиллагаанд татагдахгүй байхыг хичээ. Амьдрал нэгэн хэвийн мэт санагдсан ч тэвчээртэй бай.
Нум
Энэ долоо хоногт өөртөө итгэлтэй байвал олон саадыг давж чадна гэсэн дохио од эрхсээс ирж байна. Гэхдээ идэвхжил өндөр байснаар түрэмгий зан сэдрэх магадлалтай. Амьдралаа илүү бүтээлч, сонирхолтой болгох онцгой зүйл эхлүүлэхэд тохиромжтой. Гэхдээ өөрийн хүрээллээ хэт төгс гэж бүү итгэ. Таныг зохих ёсоор үнэлдэггүй, ихэрхүү, бардам, амиа бодсон хүмүүс замд саад болж мэднэ.
Өнгөрсөн хайр сэтгэл санаанд орж магадгүй. Сонгосон хүнийхээ бие даах хүсэлд саад хийхээс зайлсхий. Хуучин өр, өв залгамжлал, даатгал зэрэгтэй холбоотой хууль эрх зүйн асуудлаа шийдэх шаардлага гарч мэднэ. Таагүй зүйлсийг хэт ойрхон хүлээж авах хэрэггүй, ихэнх нь ноцтой биш байх магадлалтай. Ажлаа түр саатуулж, өөртөө анхаарал тавих нь зохимжтой.
Долоо хоногийн төгсгөл рүү тусламж хэрэгтэй хүмүүст гар сунгах шинжтэй. Бусдын давуу чанарыг таньж, манлайлах байр суурь барихыг хичээ. Гэр бүлийн харилцаанд итгэлцэл хамгийн чухал. Хайр дурлалын адал явдлын учир шалтгааныг тогтоох төвөгтэй байж мэднэ. Хэт сэтгэлийн хөөрөлтэй хүмүүс таагүй явдлын хохирогч болох эрсдэлтэй. Аз сорьсон зүйлээс татгалзаж, амар хялбарт бүү татагд. Сэтгэл татам байсан ч санаандгүй учралыг жинхэнэ дурлал гэж эндүүрэх хэрэггүй. Удаан хүссэн зорилгодоо хүрэхийн тулд бүх хүчээ дайчил.
Матар
Энэ долоо хоногт хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүмүүст илүү таатай өнгөрөх төлөвтэй. Уран бүтээлийн шинэ арга барил судлахад амжилттай байна. Хүмүүстэй холбоо тогтоох, хамтын ажиллагаа өргөжүүлэх, ажлын шинэчлэл нэвтрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж эзэмшихэд тохиромжтой үе. Гэхдээ бүх ажил дээр анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг од эрхэс сануулж байна. Аз туршсан арилжаа наймаа, эрсдэлтэй санхүүгийн алхмаас татгалз.
Олон хүний дунд өөрийгөө хэт чухалчилж аашлах хэрэггүй. Яаруу, сэтгэл хөдлөлд автсан алхам гарч мэднэ. Эсвэл шалтгаангүй уйтгар, түгшүүр нэмэгдэх магадлалтай. Нөхцөл байдал тогтворгүй тул орчинтойгоо зохицож, бусадтай хамтран зөв ажиллах шаардлага үүснэ. Хосуудын амьдралд амар тайван уур амьсгал хэрэгтэй байна. Ирээдүйд хэрэгтэй төлөвлөгөөгөө зохиож, сүүлийн үед зовоосон асуудлаа түр хойш тавь.
Ойр дотнын хүмүүс, түншүүдийн байр суурийг хүндэлж, өөрийн бодлоо болгоомжтой илэрхийл. Долоо хоногийн төгсгөл рүү хүч хүрэхгүй ачааллаар өөрийгөө зовоох хэрэггүй, өөрийн боломжийн хязгаарыг тогтоо. Од эрхсийн нөлөө мэргэжлийн ажилд төдийгүй хувийн дотно харилцаанд ч хүндрэл дагуулж болзошгүй. Гэр бүлийн үүрэг хариуцлагаас зугтах хүсэл нь хайртай хүнийг үндэслэлгүй хардах шалтгаан болж мэднэ. Сэтгэл санааны тогтворгүй байдал, үгээ огцом хурц хэлэх, хөнгөмсөг авир нь хохирол дагуулж болзошгүй. Хайр дурлалын асуудал санаанд оромгүйгээр төгсөх эрсдэл байна. Амьсгалын зам эмзэг байх тул өөртөө анхаар.
Хумх
Энэ долоо хоногт гадаад төрх, татах хүч нэмэгдэж, хүмүүсийн анхаарлыг өөртөө төвлөрүүлнэ. Гэхдээ романтик уулзалт, дотно харилцаа таагүй мэдрэмж дагуулж болзошгүй. Ухаалаг байж чадахгүй бол олсон амжилтыг тань эвдэх асуудлууд гарч ирнэ. Сэтгэл санааны болон биеийн хүчний хэт ачааллаас зайлсхий. Санамсаргүй алдаа, буруу үг хэллэгээс болгоомжлох хэрэгтэй гэсэн дохио байна.
Харилцаагаа сайжруулбал ажил урагшилж, ур чадвар тань үнэлэгдэх боломж нэмэгдэнэ. Материаллаг нөхцөл сайн тал руугаа эргэж, орлого нэмэгдэх, ашиг олох боломж харагдана. Өөрчлөхийг хүссэн зүйлд тань хүч хүрэхгүй бол хэт бухимдах хэрэггүй, найз нөхдийн зөвлөгөөг сонс. Эргэн тойрныхоо хүмүүсийг яаран муугаар дүгнэхээс татгалз.
Долоо хоногийн төгсгөл рүү уран бүтээлийн ажлын шинэ амжилтад хувийн амьдрал түлхэц өгнө. Өмнөхөөсөө илүү авхаалжтай, сэргэлэн байх боломжтой. Харин бага хөрөнгөөр том ажил эхлүүлэх, эсвэл шинэ хамтрагчийн дэмжлэг дутмаг байх зэргээс үүдэн түр зуурын хямралд орох эрсдэл байна. Анхаарал гэр бүлийн асуудал руу шилжинэ. Гэр орноо тохижуулж, жижиг засвар хийх, хэрэгтэй техник хэрэгсэл авах шаардлага гарч мэднэ. Хайртай хүндээ сэтгэл хөдлөлөөр хөтлөгдөн хатуу үг хэлэхээс зайлсхий. Гэр бүлийн маргаан үүсэх магадлалтай тул дулаан уур амьсгалаа хадгалахыг хичээ. Илэн далангүй харилцахаас бүү зугт, үр хүүхэд болон ойр дотнын хүмүүс ч хувийн асуудлаа нээлттэй ярилцах хэрэгцээтэй байна.
Загас
Энэ долоо хоногт баяр ёслол, уулзалт арга хэмжээнд олонтоо уригдах төлөвтэй. Үүнээс шалтгаалан бусдад өгөх бэлэг сэлт авах шаардлага гарч, зардал нэмэгдэнэ. Та бусдыг хүнд үеэс нь татан гаргаж, жаргал зовлонг нь хуваалцах нөхцөл олон тохионо. Ихэнх үйл ажиллагаа өндөр зардал шаардах ч сэтгэл ханамж өгдөг зүйлсээсээ татгалзахгүй байх шинжтэй. Гэхдээ сарынхаа нийт зарлагад хатуу хяналт тавьж, мөнгөө хэмнэлттэй зарцуулах нь чухал.
Өдөр хоногууд хөл үймээнтэй, сэтгэл хөдлөл ихтэй боловч ажлын үр бүтээл сул мэдрэгдэж магадгүй. Маргаан зөрчил, хайр дурлалын үл ойлголцлоос урьдчилан сэргийл. Нөгөө талаас олон сонирхолтой санаа төрж, ивээн тэтгэгчдийн тусламжаар төлөвлөгөө тань урагшилж амжилттай хэрэгжих боломж гарна. Танд туслах хүсэлтэй, сонирхол нэгтэй хүмүүсийн дэмжлэг ирнэ.
Санхүүгийн баримт бичгээ нягталж, цэгцлэн боловсруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Тайлан тооцоотой ажилладаг хүмүүсийн хувьд төвлөрөл хамгийн чухал. Од эрхсийн байрлал оюун ухааныг дэмжих тул тооцоо, бичиг баримтын ажилд илүү бүтээмжтэй байна. Амьдралын талаар өвөрмөц үзэлтэй, сонирхолтой зорилготой хүмүүстэй уулзах төлөвтэй.
Долоо хоногийн сүүлээр авьяас чадвар, идэвх зүтгэлээ бүрэн ашиглавал боломж нэмэгдэнэ. Найз нөхдийн хүрээлэлд байх нь таатай. Баярын мэндчилгээ, харилцаа холбоо сэтгэлийг сэргээж, ихэнх нь аз жаргалтай мэдээ авчирна. Албан ёсны ажил хэргээ түр хойш тавих нь дээр. Хувь тавилан гэнэтийн бэлэг илгээж мэднэ.
Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын учрал гарах боломжтой. Дотоод хүслээ сонсож, мэдрэмжээ зөв тань. Харин хосуудын хувьд хайртай хүн тань ахуй амьдралд будилаан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд. Өмнөх алдаагаа давтахгүй байж, харилцаандаа буруу алхам хийхээс зайлсхий. Асуудал гарвал хамтдаа сууж тайвнаар ярилцах нь зөв. Тансаг хэрэглээ, үнэтэй гоёлд татагдаж, ер бусын алхам хийх хүсэл төрж магадгүй. Сэтгэл өөдрөг байх тул болзоонд очих, уулзалт товлох төлөвлөгөө ч гарч мэднэ.