Нүүр хуудас Үйл явдал ба зарАлтангадас одон хүртсэн Ч.Мишээл: Гайхалтай жил минь ингэж өндөрлөлөө

Алтангадас одон хүртсэн Ч.Мишээл: Гайхалтай жил минь ингэж өндөрлөлөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлаг, нийгмийн олон салбарын төлөөлөлд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр “Silk Way Star” олон улсын шоуны ялагч, дуучин Иозеф Червенка Мишээл Алтангадас одонгоор шагнуулж, төрийн дээд шагналтан боллоо.

Төрийн дээд шагналт уран бүтээлч

Олон улсын тайзнаа монгол дуу, монгол нэрийг таниулж яваа Мишээлд Алтангадас одон хүртээсэн нь түүний сүүлийн жилүүдийн уран бүтээлийн үр дүн, эх орныхоо соёл урлагийг дэлхийн сонсогчдод хүргэхэд оруулсан хувь нэмрийг нь бодитоор үнэлсэн хэрэг болж байна.

Тэрээр “Silk Way Star” шоуны ялагчаар тодорч, өөрийн хоолой, ур чадвараараа Монголын нэрийг олон улсын томоохон тавцанд цуурайтуулсан уран бүтээлчийн нэг билээ.

Мишээл: “Энэ жил маань үнэхээр гайхалтай жил болж дуусаж байна”

Шагнал гардуулсны дараа Иозеф Червенка Мишээл сэтгэгдлээ илэрхийлэхдээ:

“Энэ жил маань үнэхээр гайхалтай жил болж дуусаж байна. Миний хувьд үнэхээр хүндтэй том шагнал байлаа. Энэ шагналыг авснаараа соёл урлагтаа илүү их хичээх урам зоригийг авлаа. Олон улсын тайзан дээр өөрийн гэхээсээ илүү Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж дуугаа дуулсандаа маш их баяртай байгаа” гэв.

Ийнхүү тэрээр Алтангадас одонгийн эзэн болж, олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг төлөөлөн дуулж яваа залуу үеийн уран бүтээлчдийн тэргүүн эгнээнд буйгаа дахин баталлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх