ХОНЬ
Долоо хоногийн эхэнд сэтгэл санааны дарамт, ачаалал нэмэгдэх төлөвтэй. Ойрын өдрүүдэд од эрхсийн байршил тийм ч эерэг биш тул орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байх нь зүйтэй. Хувийн ажлаа урагшлуулах, хэрэгтэй нэгэнтэй уулзах боломж гарч, бодит амьдрал дээр шийдэл шаардсан асуудлууд ахиц авч, ярвигтай нөхцөлөөс гарах гарц олдоно. Долоо хоногийн дунд үеэс бүтээлч ажил, уран бүтээлд төвлөрөхөд таатай. Урлаг, соёлын салбарт ажиллагчдад шинэ боломж, санал ирнэ. Оддын өгч буй эерэг нөлөөг алдуулахгүйн тулд сатааралгүй ажилдаа анхаар. Ажлын байран дээр таны санал дэмжигдэж, хэрэгжиж эхлэхийн зэрэгцээ гэр бүлийн ажилд оруулсан хүчин чармайлт тань ч үнэлэгдэнэ. Багахан чармайлт гаргаснаар хойшлуулсаар ирсэн ажлуудаа дуусгах боломжтой. Нам гүм, нэгэн хэвийн уур амьсгалыг гэнэтийн үйл явдал эвдэж, дурсамжтай адал явдал бий болно. Харин санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой хатуу шийдвэр гаргахад тааламжгүй үе, түр хүлээсэн нь дээр. Анхаарал сарнивал янз бүрийн шалгалт, сорилттой тулгарах учраас дотоод тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Гэхдээ шаардлагатай үед хурдан бөгөөд тодорхой хариу үйлдэл үзүүл. Санамсаргүй алхам таныг хүндрэлтэй байдалд оруулж болзошгүй тул үүнийг аль болох эрт зөөлрүүлж, сөрөг үр дагаврыг даруй багасгахыг хичээ. Хэн нэгэн танд таагүй авир гаргавал шууд хариу барихын өмнө сайн бодож, хэрэггүй маргаан сөргөлдөөнд орохгүй байхыг хичээ. Найз нөхдийн талаарх гомдол, шаналалд хэт автах хэрэггүй. Өнгөрсөнд хоцорсон таагүй дурсамжаас хурдан ангижирч сурах нь чухал. Сэтгэл хөдлөл эмзэг, гомдомтгой байх тул цаашдын чиг баримжаагаа олж чадахгүй байвал мэдлэг, ур чадвараа өргөжүүлэх шаардлагатай. Өөрийн амьдралын хэмнэл, боломжид нийцсэн арга барилыг сонгохыг зорь.
ҮХЭР
Эхлээд дуусгаагүй ажлаа эмхэлж цэгцлээд, дараа нь одоогийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай шинэ үйл ажиллагааг эхлүүлэхэд тохиромжтой. Мэргэжлийн талбарт ахиц гарах урьдач мэдрэмж төрнө. Гэвч цаг үеийн өөрчлөлтийг илүү соргог мэдэрч, нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай үе. Одоогийн ажлын байр, орчноосоо бүрэн сэтгэл хангалуун биш байвал өөрчлөлтийн талаар бодож эхлэх хэрэг гарна. Өөрийн сонирхдог чиглэл, эзэмшсэн мэдлэгээ бусадтай хуваалцах нь хүмүүсийн таашаал, итгэлийг төрүүлнэ. Шинэ, чухал ажил эхлүүлэх үед түр саад гарч, сэтгэлээр унах үе тохиож мэднэ. Гэсэн ч эхэлсэн ажил, төсөл аяндаа урагшилж, хүлээж байсан ашиг орлого, боломжийг авчрах магадлалтай. Хамтран ажиллах санал ирэхийг хүлээж байгаа бол нөхцөл байдлаа сайн ажиглаж, өөрт тухтай орчин, ачаалал байна уу гэдгийг нягтал. Сөрөг харилцаа, хэт их шүүмжлэл таны биеийн эрч хүчийг бууруулж, сэтгэл хөдлөлөө хэт ил гаргахад хүргэж болзошгүй. Хайр дурлалын харилцаа эхэндээ сэтгэл догдлом боловч цаашид тогтворгүй байдал үүсч болзошгүй тул харилцаандаа байнга анхаарал тавих шаардлагатай. Долоо хоногийн төгсгөл хэсэгт биеэ тоосон, үл тоосон байдал гаргахгүй байхыг сануулж байна. Байдлыг өөрийн талд хэт дөвийлгөн үнэлбэл алдаа гарна. Багийн ажиллагаанд идэвхтэй оролцох нь таны хувьд ашигтай үр дүн авчирна. Бусдын төлөө хийж буй үйлдлээсээ бүү зайлсхий, хийсэн үйл бүр тань үнэлэгдэх болно. Чөлөөт цагийг хамт олонтойгоо зөв өнгөрөөх нь ажлын харилцааг бэхжүүлнэ. Од эрхэс танд дотны, эрхэм хүмүүстээ илүү анхаарал тавихыг сануулна. Тусламж хэрэгтэй, чадавхаар тань дутуу хэн нэгэнтэй тааралдвал дэмжлэг үзүүлэхэд бэлэн бай. Хүмүүстэй ярилцахдаа өөрөө их ярих биш, сонсогчийн байр сууринаас илүү хандахыг хичээ. Романтик мөрөөдлүүд биелэх боломж нээлттэй байна. Оддын нөлөө таны гадаад төрх, хувцаслалт болон гэрийн ая тухыг сайжруулахыг шаардана. Гэр бүлийнхэнтэйгээ энх тайван, ойлголцолтой байхыг хүсвэл ер нь бол татгалзаж ирсэн жижиг гуйлт, хүсэлтүүдийг энэ удаад хүлээн авах нь зөв.
ИХЭР
Өдөр тутмын хэв маягаа шинэчлэх шаардлага гарч байна. Мэдрэмж, сэтгэлзүйн түвшиндээ бусдыг илүү гүн ойлгож, тэдний сэтгэл санааг мэдэрч сурахыг зорь. Хүлээсэн үүрэг хариуцлагадаа эзэн нь байж, мэргэжлийн талбарт амжилтад хүрэх зам амаргүй ч, эцэст нь бахархал төрүүлнэ. Хүмүүс таныг шүүмжилж, өөлж байгаа мэт санагдах ч, хэрэв чиг шугам, зорилгоо зөв тодорхойлсон бол тулгарах саад бэрхшээл бүхэн ирээдүйд өөрийн гараар бий болгох сайхан амьдралын суурь болно. Ажлын онцлог, сонирхолтой санаачилгын ачаар орлого өсөх боломжтой. Оддын эерэг нөлөө шинэ танилтай болох, хүрээгээ тэлэхэд тусална. Орлого олох шинэ арга зам хайхад хүч, санаачилга дутахгүй. Зарим нь албан тушаал ахих, урамшуулал авах эх сурвалжтай холбоотой мэдээ сонсож магадгүй. Хувийн сонирхол тань үр дүнтэй өөрчлөлт хийх түлхүүр болно. Хэн нэгэн танд зааж сургах санал тавивал хойш суулгүй зөвшөөрөхөд ашигтай. Амжилтад хурдан хүрэхийн тулд өөртөө нуугдсан нөөц бололцоог бүх талаар ашигла. Бусдын ая эвийг дагахаас илүү өөрийн онцлог, давуу талыг харуул. Хэлэлцээ, ярилцлага төвөгтэй өнгөрч болзошгүй. Хуурч мэхэлсэн байдал мэдрэгдвэл хүчээр сайн зан гаргах гэж оролдохын хэрэггүй. Долоо хоногийн төгсгөлд эрч хүч багагүй өсөж, анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэх чадвар сайжирна. Энэ нь төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай урагшлуулах нөхцөл бүрдүүлнэ. Бусдын анзаардаггүй боломжийг олж харах мэдрэмж танд байна. Өмнө нь төлөвлөсөн ажлуудаа хөдөлгөөнд оруулж, шаардлагатай боломжуудыг өөртөө тат. Их хэмжээний цаг, хүч шаардах уулзалт, хэлэлцээр хүлээсэнээс амар өнгөрч болно. Өөртөө итгэсэн үед сэтгэлийн савлагааг оюун ухаанаараа барьж, амьдралын эерэг талыг илүү гүн мэдэрнэ. Эрүүл мэндэд тустай эмчилгээ, зөвлөгөө, сувиллын үйлчилгээ туршиж үзэхэд тохиромжтой. Романтик мөрөөдлөө бодит болгохын тулд хайртай хүнтэйгээ хамт байх цагийг урьдчилан төлөвлө.
МЭЛХИЙ
Санхүүгийн хүндрэл аажмаар намжиж, өөрийн тогтвортой, аюулгүй байдлаа нэмэгдүүлэх алхам хийх боломж бүрдэнэ. Эрч хүч ахимаг байж, дараагийн зорилгынхоо чиглэлийг олоход туслана. Найз нөхөдтэй холбоотой тодорхой асуудал үүсч болох тул зарим явдлын цаад утгыг няхуур бодох шаардлага гарна. Гаднын нөлөөлөл чухал уулзалт, ажлын хэрэгт саад болгох эрсдэлтэй. Бусдын үг, үйлдэл таныг ажлаа төвлөрч хийх, тайвшрахад хүндрэл учруулна. Энэ үед ажлын хамтрагчид, мэргэжлийн хүрээлэл, шаардлагатай бол улс төрийн танил тал тус нэмэр болно. Хүмүүсэд нөлөөлөх, удирдах хүсэлтэй Мэлхийнүүдэд боломж нээлттэй. Харин хамт олон, үйлчлүүлэгчдээ бухимдуулах, үл хүндэтгэсэн авир гаргахаас зайлсхий. Шүүмжлэл, санал бодлыг хувийн дайралт мэтээр ихэд хүлээж авах хэрэггүй. Бусдын уур омог, зан араншинд хэт мэдрэмтгий хандахаа багасгах цаг ирэв. Тэдний зан чанарын онцлогийг ойлгох тусам хэрэгцээгүй хариу үйлдэл өгөх нь цөөрнө. Гэр бүлийн дулаахан уур амьсгал, харилцан дэмжлэг сэтгэлийн дэм болох чухал үе. Долоо хоногийн төгсгөлд тэвчээртэй байж, бусдыг сайн сонсох нь зөв шийдвэр гаргахад тусална. Аль хэдийн удаан хугацаанд хүлээснийхээ дараа дахин жаахан хугацаа тавихад алдах зүйл багатай. Гэхдээ мэргэжлийн хувьд ахихын тулд мэдлэг, ур чадвараа байнга шинэчилж байх шаардлагатай. Нийгмийн харилцаанд идэвхтэй байж, олдож буй бүх боломжийг ашигла. Бусдын тусламж, зөвлөгөөг үл тоомсорлохгүй байх нь чухал. Найз нөхөд, эцэг эхээ гомдоохоос зайлсхийж, үг, үйлдлээ хянах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Ажилдаа хэт автах нь гэр бүлийн дулаан уур амьсгалыг орлохгүй тул чөлөөт цагаа тэдэнд зориулах нь зүйтэй. Хүүхдүүдийнхээ юу хүсэж байгааг тойруу ч болов мэдэж авахад гэмгүй. Танилын хүрээ тэлэх, шинэ найз, хамтрагчтай болох боломж нэмэгдэнэ. Гэнэтийн шийдвэрээр санхүүдээ цохилт өгөхөөс зайлсхий.
АРСЛАН
Хайр дурлалын талбай харьцангуй тогтвортой, эерэг байна. Өөрийгөө хэт дөвийлгөн үнэлэхгүй байхыг хичээ. Хүссэн үр дүнд хүрэхийн тулд эрч хүчээ үнэхээр чухал зүйлд чиглүүлэх шаардлагатай. Өдөр тутмын энгийн үйл явдалд ч идэвх, санаачилга гаргавал далд том боломж нээгдэж болно. Бүх зүйлд хамгийн шилдэг, төгс байх гэж хэт шаардлага тавихын оронд бодит зорилго тавь. Амласан зүйлээ биелүүлж чадвал танд давуу тал, итгэл хүлээлгэнэ. Энгийн үеэсээ илүү бодлоготой, ухаалаг байх хэрэгцээ гарч болзошгүй. Зарим зүйлд хүчээ дэмий зарцуулахын оронд өөрийн давуу талыг ашиглан урагшлах нь зүйтэй. Гэвч тайван бус байдал нэмэгдэж, хязгаарлалт, дүрэм журамд дургүйцэх, эсэргүүцэх байдал ажиглагдаж болно. Хэрэв эмх цэгц алдагдвал төлөвлөсөн ажлууд хойшилж, саатал үүснэ. Зохион байгуулалт сул байвал үйл ажиллагаатай холбоотой хүндрэл гарч болзошгүй. Завгүй байсан ч гэр бүлийн асуудлыг хойш тавилгүй шийдэж байх нь чухал. Найз нөхөдтэй сайн харилцаа хадгалахын тулд бүх боломжоо ашигла. Долоо хоногийн сүүл рүү бизнесийн хэлэлцээр, тохиролцоонд саад гарах үед мэдрэмждээ итгэж, болгоомжтой хандах нь зүйтэй. Ачаалал ихтэй ажлаас бүү ай, үүний ард тодорхой үр дүн бий. Олон зүйл анхаарал татаж, сонголт хийхэд амаргүй байж магадгүй. Сонирхолтой арга хэмжээ, уулзалтад зориулсан төлөвлөгөө гаргахад тохиромжтой үе бөгөөд энэ нь таатай дурсамж үлдээнэ. Ганц бие Арсланууд хүсэж байсан хүнтэйгээ учрах боломжтой. Болзооны санал ирвэл татгалзах шаардлага бага. Эцэг эх Арсланууд хүүхдийнхээ дархлаа, эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгтэй. Хувийн амьдрал дахь үүрэг хариуцлагаа нухацтай бодож, зөв шийдвэр гаргах үе. Гэр орондоо шаардлагатай эд зүйл авч, орчноо сайжруулах нь амьдралын чанарыг мэдрэхэд тусална.
ОХИН
Өөр үзэл бодол, өөр үнэлэмжтэй хүмүүстэй харилцахад хүнд санагдаж, тийм хүмүүстэй хэлэлцээр хийх шаардлага гарч болзошгүй. Олны нийтлэг хандлагыг анзаарч, урсгал сэтгэлгээний чигийг ойлгохыг хичээ. Оддын нөлөө таны логик, бодол санаанаас илүү зөн совин, мэдрэмжийг дэмжиж байгааг сана. Ажил ихтэй, олон санал, сурталчилгаа, уриалгад сатаарах магадлалтай. Сонголт хийх шаардлага нэмэгдэж, алиныг нь үлдээж, алиныг нь татгалзах вэ гэдэг дээр эргэлзэнэ. Тодорхой нэг арга хэмжээний удирдагч, тэргүүлэгчээр сонгогдохгүй бол бухимдах хэрэггүй, одоогийн нөхцөл удирдлага барихад таатай цаг биш. Харин нэр хүндтэй хүмүүстэй хамтрах нь шинэ боломж авчирна. Ажлаа хэт улайран хийхдээ цаг хугацаа хэрхэн өнгөрч буйг анзаарахгүй байх магадлалтай. Худалдаа наймаа, төлбөр тооцоо хийхдээ алдаа гаргахгүйг хичээ. Үйл ажиллагаагаа тэлэх, шинээр салбар нээхтэй холбоотой санал ирнэ. Худалдааны салбарт үүсэх эрсдэлийг амжилттай даван туулах боломжтой. Хүндэтгэдэг, итгэдэг хүндээ өөрийгөө зөв ойлгуулж чадвал санхүүгийн дэмжлэг авах магадлал өндөр. Долоо хоногийн төгсгөлд эрч хүч мэдэгдэхүйц нэмэгдэж, оновчтой шийдвэр гаргах чадвар сайжирна. Гэхдээ асуудлыг туйлшруулж, хар цагаанаар нь дүгнэхээс болгоомжил. Сэтгэл түгшсэн байдалд орохоос сэргийлж, эрсдэлтэй алхам хийхгүй байх нь зүйтэй. Бусдын сайхан үг, амлалтад хэт итгэвэл хохирол амсах эрсдэлтэй. Өр, зээлийн тооцоо явц муутай байвал туршлагатай мэргэжилтний зөвлөгөөнд найдах шаардлага гарна. Холбогдолгүй гэж бодсон жижиг зүйлс ч амьдралд тань нөлөөлж болохыг сануулж байна. Хамтран ажиллагчтай маргалдах, хань ижилтэй үл ойлголцол үүсэх нөхцөл гарч болзошгүй. Хайрын харилцаанд бүхнийг хуваалцах хэрэгтэй ч, зарим зүйл дээр зөрчил гарч, сэтгэлийн хөдлөл давамгайлна. Гэр бүлийнхэн, хүүхдүүдтэйгээ аль болох зөрчилдөхгүй байхыг чармай.
ЖИНЛҮҮР
Чухал өөрчлөлт хийх гэж байгаа бол гол үүргийг өөрөөсөө бусдад шилжүүлэхийн оронд өөрөө хариуцах нь илүү найдвартай. Өөрийн гаргасан үндсэн шийдвэр амжилт авчирвал сэтгэл хангалуун байна. Харин энгийн, өдөр тутмын ажлуудад өөрийгөө хэт их шахах шаардлагагүй, цаг хугацааны эрхэнд шийдэгдэх зүйл байгааг ойлго. Өөртөө итгэх итгэл өндөр байгааг ашиглан ажлаа хариуцлагатай гүйцэтгэ. Гэвч биеэ тоосон, өөрийгөө дөвийлгөсөн байдал орж ирвэл үр ашиг буурна. Санхүүгийн хувьд дэмий зүйлд мөнгө үрэхгүй байхыг од эрхэс сануулав. Долоо хоногт олон таатай үйл явдал тохиож, өөртөө итгэдэг байдал төлөвлөгөөний бүх зүйлд эерэгээр нөлөөлнө. Хэрэв танд онцгой чадвар, авьяас байгаа бол түүнийгээ бүрэн хэмжээнд ашиглаж, тодорхой үр дүнд хүрэх хүртлээ зогсолтгүй ажиллах боломжтой. Сонирхол татахуйц бизнесийн санал зорилгод тань ахиц авчрах ч, хуурч мэхлэх замыг сонгохоос эрс татгалзах хэрэгтэй. Зорьсондоо хүрэхийн тулд бүхнийг хийе гэсэн хүсэл буруу арга хэрэглэхэд хүргэж, нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ойр дотны хүмүүстэйгээ муудалцах эрсдэл бий. Долоо хоногийн төгсгөлд сэтгэл санаа илүү цэгцэрч, хайр дурлалын болон найз нөхдийн харилцааг гүнзгийрүүлэхэд таатай. Өдөр тутмын жижиг ажлуудыг үл тоомсорловол хожим илүү их ачаалал болж буцаж ирнэ. Амьдралын хэв маягаа өөрчлөх гэж оролдсон ч тэр бүр үр дүнд хүрэхгүй байж магадгүй тул эхлээд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Идэвхтэй байхын хэрээр шинэ танил, харилцагчидтай болох боломж нэмэгдэнэ. Ингэснээр ашигтай үйлчлүүлэгч, шинэ санал татах боломжтой. Гэсэн ч хэт олон хүнд итгэж найдах нь зохимжгүй, нэг хүн таны итгэлийг алдах магадлал байгааг бодолц. Хувийн нууцаа чанд хадгал. Хайртай хосын хооронд маргаан дэгдэх магадлалтай, та гэр бүлийн хатуу хяналтаас бага зэрэг ангид байж, өөрийн хүссэн зүйлээ хийхийг эрмэлзэнэ. Орлого нэмэгдэж, эд хөрөнгө арвижуулахад боломж гарч болох ч амралт, сэтгэл санаагаа сэргээх хугацааг заавал гарга.
ХИЛЭНЦ
Шинэ, сонирхолтой өөрчлөлт таныг өдөөж, урам зориг нэмж өгнө. Баяр баясгалан, шинэлэг орчинд оролцох боломж гарах бөгөөд олон нийтийн арга хэмжээ нэлээд сонин санагдана. Үр бүтээл өндөр байх тул хийсэн ажлаасаа сэтгэл хангалуун байна. Дотоод мэдрэмжээрээ аз жаргалтай байгаагаа хүчтэй мэдэрнэ. Шинэ танил, холбоо тогтооход ээлтэй. Зарим нь санамсаргүй байдлаар шагнал, урамшуулал хүртэх боломжтой. Магтаал, сайшаалын үгсээс урам авч, тэдгээрийн чин сэтгэлийн илэрхийлэлд хэт эргэлзэх шаардлагагүй. Гэвч хэт хөөрөл, хэмжээ хэтрүүлэхээс болгоомжил. Зарим Хилэнцэд төвөгтэй нөхцөл үүсч, бусдын хэрэгцээ, хүсэлт дарамт мэт санагдаж болзошгүй. Буруу алхам хийснээ дараа нь харамсахгүйн тулд тодорхойгүй, бүрхэг нөхцөл байдалд шууд зөвшөөрөхөөс зайлсхий. Оддын нөлөө санхүүгийн хувьд тогтворгүй, холимог дүр зураг өгнө. Мөнгө зээлэх, эд зүйлээ бусдад хэрэглүүлэхээс аль болох татгалз. Гэсэн ч өрөвч, энэрэнгүй зантай хүмүүс тусламж хэрэгтэй нэгэнд хүчээ өгөхөд бэлэн байна. Энэ бүхний цаана өөрийгөө ойр дотныхныхоо дунд үл тоомсорлуулж, үнэ цэн нь буурч байгаа мэт мэдрэмж нөлөөлж болох тул айдас, түгшүүрт автах хэрэггүй. Сэтгэл зовоосон асуудал гарвал найз нөхөдтэйгээ хамт байж, сэтгэлээ хуваалцах нь дарамтыг багасгана. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэгч Хилэнцүүд бусдыг өөртөө татах, итгүүлэх чадвараа ашиглан ирээдүйтэй санаачилга өрнүүлэх боломжтой. Ажлын ачаалал ихэсч, амрах завгүй байснаас эрүүл мэндэд сөрөг нөлөө үзэж болзошгүй. Сэтгэл зүйгээ хянаж, бухимдал, уур хилэнгээ аль болох эрт тайлах нь чухал. Гэр орон, ахуйн засвар тохижилтод анхаарч, авьяас чадвараа ашиглан өөрчлөлт хийхэд сайн үе. Санхүүгийн шинэ боломж эрэлхийлж буй хүмүүс бухимдалтай байж болох тул том хэмжээний худалдан авалт түр азнах нь дээр. Үнэтэй эд зүйл авах нь гэр бүлийн тайван байдлыг алдагдуулж болзошгүй. Гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх цагийг урьдчилан төлөвлөж, өөрийн хувийн орон зай, амрах мөчийг ч хадгалах хэрэгтэй.
НУМ
Олон нийтийн арга хэмжээ, шинэ бүтээгдэхүүн, төсөл танилцуулах уулзалтад оролцох урилга ар араасаа ирж магадгүй. Чөлөөт, уян сэтгэлгээтэй хүмүүстэй нэгдэн ажиллах нь шинэ найз нөхөдтэй болоход тусална. Оюун санаагаа өдөөн хөгжүүлэхийг хүсэж буй хүмүүс өөрийгөө сонирхолтой, мэдлэгтэй хүмүүстэй хүрээлэх нь зүйтэй. Найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа зовлон бэрхшээлийг сонсож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байх хэрэгтэй. Хамт олон, танилын хүрээнд ноцтой зөрчил, үл ойлголцол гарахгүй ч, бизнесийн асуудал дээр бага зэргийн хуурч мэхлэх оролдлого тааралдаж болзошгүй тул болгоомжтой бай. Хов жив, үндэсгүй ярианд итгэх нь зохисгүй. Хэн нэгний үнэн нүүр царайг шууд таних хэцүү байвал зөн совиндоо найдаж болно. Од эрхэс амьдралд тань өөрчлөлт авчрах боломж олгож байна. Дуусаагүй амлалт, хойш тавьсан ажлуудаа эргэн санаж, биелүүлэхийг хичээ. Нууцлаг, ер бусын, сэтгэл татам сэдвийг судалж, сонирхоход тохирсон үе. Эргэн тойрныхоо орчин, эд зүйлсээ эмхэлж цэгцлэх нь сэтгэлд хөнгөхөн мэдрэмж төрүүлнэ. Долоо хоногийн төгсгөлд зарим Нум хүлээсэн үүрэг хариуцлагаасаа зайлсхийхийн тулд шалтаг хайх магадлалтай. Гүн ухааны үзэл бодол, итгэл үнэмшил тань өөрчлөгдөж, өмнө чухал санагддаг байсан зүйлс ач холбогдлоо алдсан мэт санагдана. Өөрийгөө тайвшруулах, сэтгэлээ амраах өвөрмөц аргыг туршиж үзэхэд ашигтай. Гэр бүлийн уур амьсгал тогтворгүй, нэг хэсэг нь жирийн ахуйн маргаанаас, нөгөө хэсэг нь удаан хугацаанд хуримтлагдсан гомдлоос үүдэлтэй байж магадгүй. Та хайртай хүмүүстээ бүхнээ зориулдаг гэдгээ үйлдлээрээ илүү харуулах хэрэгтэй. Ханьтай хүнтэйгээ хамтдаа дурсамжтай богино аялал, салхинд гаралт хийхэд тохиромжтой. Орлого хомс байгаа Нумууд үнэтэй эд зүйл авах хүслээ түр орхих нь дээр. Гэр бүлийн болон үл хөдлөх, өмч хөрөнгөтэй холбоотой ихэнх асуудал эцэстээ таатай шийдэлд хүрэх боломжтой.
МАТАР
Од эрхэс таныг алсын том зорилгоо гол чиглэл болгохыг шаардаж байна. Ингэснээр шинэ урам зориг, эрч хүч мэдрэгдэнэ. Гэвч биеийн ерөнхий хүч, ачаалал даах чадвар дунд зэрэг түвшинд байх тул өөрийгөө хэт шахах хэрэггүй. Ажил мэргэжлийн тал дээр шийдвэрлэхэд бэрх сонголт тулгарах боломжтой. Өмнө нь мөнгө зээлсэн хүмүүсээс өрөө нэхэхэд амаргүй байж, төлбөрөө бүрэн авахын тулд овсгоо гаргах хэрэг гарна. Санхүү, хөрөнгийн эрсдэлтэй байдалд орохоос сэргийл. Олон гэнэтийн үйл явдал ар араасаа тохиож магадгүй. Ойр дотныхныхоо хүсэлт, шаардлагад дарагдаж байгаа мэт санагдах ч шийдвэрийг яаруу гаргах хэрэггүй. Ажил хэргийн арга барил, эсвэл удаан хугацаанд мөрдөж ирсэн төлөвлөгөөнд нөлөөлөхүйц явдал тохиолдох төлөвтэй. Хичээж, цаг зарцуулсан хэрнээ чадвараа бүрэн харуулж чадахгүй байгаа мэт мэдрэмж төрж болох ч зарим асуудал цаг хугацааны эрхэнд өөрөө шийдэгдэхийг хүлээх нь зөв. Яарсан шийдвэр том алдаа дагуулахыг анхаар. Төвлөрөл чухал байгаа үед шаардлагагүй уулзалт, уулзалтаас татгалзахад буруудахгүй. Олон нийтийн өмнө үг хэлэх, өргөн хүрээний арга хэмжээнд оролцох нь таагүй байж магадгүй. Долоо хоногийн төгсгөлд тасарсан холбоо, харилцааг сэргээхэд тохиромжтой. Хайр дурлалын, найз нөхрийн, түүнчлэн бизнесийн харилцааг сайжруулах, эвлэрэл хийхэд ээлтэй цаг. Гэхдээ удаан хугацаанд таныг үнэлээгүй, хүндэтгээгүй хүмүүст хүч, цаг зарах шаардлага бага. Хариуцлага хүлээх хэмжээ нэмэгдэж, өөрийн хэмжээнээс илүү үүрэг авах магадлалтай. Шинэ туршилт, эрсдэлтэй алхамаас түр зайлсхийж, хэт хувиа бодсон хандлага гаргахгүй байхыг хичээ. Зорилгоо жижиг алхам болгож хуваан, үе шаттайгаар хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Хэн нэгний нөлөөнд автаж гэнэтийн шийдвэр гаргахгүй байх нь чухал. Гэр бүлийн асуудалд хэт их санаа зовоод хэрэггүй, зарим зүйл цаг хугацааны өрөөнд өөрөө тодорхой болно. Өөртөө, найз нөхдөдөө зориулах цагийг урьдчилан гаргаж, бусдыг байнга хянах гэж оролдохын оронд итгэл, нээлттэй харилцааг эрхэмлэ.
ХУМХ
Аливаа ажилд өөрийн чадамжаа дэндүү өндөр үнэлж, хэт их ачаалал авахгүй байхыг сануулж байна. Шаардлагагүй тохиолдолд гэнэтийн хортой алхам, эрсдэлтэй шийдвэрээс зайлсхий. Мэргэжлийн түвшиндээ аль хэдийн танигдсан, үнэлэгдсэн байсан ч цаашид тасралтгүй суралцаж, судалгаа хийх нь дэвшлийн гол нөхцөл байна. Их өөрчлөлт хийхэд бэрх санагдаж байвал жижиг, өдөр тутмын зүйлээс эхэлж болно. Сэтгэлийг шархлуулсан хуучин дурсамжаа дахин дахин сэдрээхээс илүү мартан холдохыг хичээ. Одоогийн амьдралаа боломжийн, энгийнээр нь хүлээн авч, түүнээсээ сэтгэл ханамж авах нь сэтгэлзүйн эрүүл байдалд эерэг. Саад бэрхшээлтэй тулгарсан ч хангалттай эрэл хайгуул хийж чадвал амжилт хажууд байна. Азаа турших шаардлагатай мөч гарч болох ч үүнийг эрүүл ухаанаар зохицуулах хэрэгтэй. Оргил руу тэмүүлэхэд боломжууд нээлттэй байгаа ч дотоод тогтворгүй байдал, биеэ зовоосон бодлоороо нөхцөл байдлаас зугтах шалтаг бүү гарга. Эрүүл мэнддээ анхаарч, хооллолтоо сайжруул. Долоо хоногийн төгсгөлд ажлын хамтрагчидтайгаа хувийн зорилго, үзэл бодлоо нээлттэй ярилцах нь ойлголцол нэмэгдүүлнэ. Амжилтад хүрэхийн төлөө байнга зүтгэж байгаа Хумхуудад хэрэггүй эрсдэл, адал явдлаас хол байх нь ашигтай. Хов живээс зайгаа барих нь танд нэр хүнд, хүндлэл авчирна. Сэтгэл түгшсэн, тайлбарлахад хэцүү мэдрэмжүүд таныг сонирхолтой мөртлөө хүнд уур амьсгалд оруулж болзошгүй. Том шийдвэр дээр эргэлзэж, өөр сонголтыг хүсэх ч бүрэн итгэлгүй байж магадгүй. Бүтэхгүй, бодит бус төлөвлөгөө гаргахаа зогсоо. Амьдралд төсөөлөөгүй зүйл тохиож, танд гайхшрал төрүүлнэ. Оддын нөлөөгөөр юу хийж болох, юу хийж болохгүй тухай шүүлт ялгалт илүү ач холбогдолтой болдог. Хөнгөн хуумгай алхам хийхгүй байх, харин хийх ёстой зайлшгүй зарлагыг гаргахдаа хэт харамгүй байх хэрэгтэй. Тусламж хүссэн хүн тань итгэлийг тань алдахгүй гэдэг баталгаа байхгүй тул сэтгэлийн хөдлөлөө хянаж, бусдад хэт их найдах, сохроор итгэхээс зайлсхий.
ЗАГАС
Од эрхсийн хөдөлгөөн таны санхүүгийн байдалд шууд нөлөөлөх төлөвтэй. Мөнгөтэй болгоомжгүй харьцвал санхүүгийн хүнд байдал үүсч болзошгүй тул орлого, зарлагынхаа урсгалыг нарийвчлан тооцож, эмхэл. Бизнесийн гэрээ, хэлэлцээр байгуулахдаа зайлшгүй болгоомжтой, анхааралтай хандах шаардлагатай. Алсын зам, аялал хийх хүсэл төрж магадгүй бөгөөд үнэхээр бэлэн эсэхээ сайн шалга. Энэ үед бүтээлч төсөл, сурталчилгааны ажлаас орлого олох боломж нээгдэнэ. Хэсэг хугацаанд судалж, бэлтгэж байсан ажлаа эхлүүлэхэд тохиромжтой. Харьцангуй бага зардлаар их үр дүнд хүрэх нөхцөл тохиож мэднэ. Харин нөлөө бүхий хүмүүсийн хэт хяналт, хараат байдалд орох эрсдэл байгааг анхаар. Амжилтад хүрэхийн тулд шинэ мэдлэг, ур чадвар шаардлагатай болж болзошгүй. Эрч хүчээ дэмий зүйлд тараалгүй, бодит үр дүн өгөх магадлалтай ажилдаа төвлөр. Өөртөө ч, бусдад ч хэт өндөр стандарт тавих хэрэггүй. Хүмүүсийг үг дуугүй захирагдах ёстой гэж шаардах нь харилцааг хурцатгана. Ажил хэргийн шийдвэрүүдээс шууд, бодит үр дүн хүлээж, ажилдаа идэвхтэй байх бүх боломжоо ашигла. Өрсөлдөөн хүчтэй үед ч давуу байдлаа зөв ашиглавал ялалт таны талд байна. Долоо хоногийн сүүлд шургуу, тэвчээртэй, нягт нямбай ажил хийж дуусгах боломж гарна. Өөрт ашигтай, ирээдүйд хэрэгтэй үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Банк, санхүүгийн байгууллагатай хийх харилцаагаа өргөжүүлэх боломж нээгдэнэ. Харин мөнгөний төлөө шударга бус маргаан, шүүхдэлцэл үүсгэхээс зайлсхий. Өөрийн ашиг сонирхлын үүднээс бусдын дээр дарамт үүсгэхгүй байх хэрэгтэй. Зарим Загасны хувьд амьдралдаа урам зориг олоход хүндрэлтэй үе байж болох тул гэр бүлд хүлээсэн үүргээ умарталгүй, ойр дотныхонтойгоо уян хатан, эелдэг харьцах нь чухал. Эргэн тойронд болж буй үйл явдлыг анзаарч, удирдах, зохицуулах чадвараа ашиглах нь амьдралын чанарыг хамгаалж, сайжруулна.