Хөгжмийн зохиолчдын Алдрын Танхимд элссэн хамгийн залуу эмэгтэй болов
Тэйлор Свифт Хөгжмийн зохиолчдын Алдрын Танхимд элсэн орсон хамгийн залуу эмэгтэй уран бүтээлч болжээ.
“The Life of a Showgirl” цомог нь амжилтын шинэ босго тогтоов
Өдгөө 36 настай тэрбээр өнгөрсөн аравдугаар сард гаргасан “The Life of a Showgirl” цомгоороо өөрийн амжилтын үзүүлэлтүүдийг дахин шинэчилсэн байна. Түүний хувьд шинэ цомог бүр нь борлуулалтын дээд амжилтаа ахиулсаар ирсэн гэхэд хилсдэхгүй.
2026 оны элсэгчдийн жагсаалтад багтаж, ёслол Нью Йоркт болно
2026 онд Хөгжмийн зохиолчдын Алдрын Танхимд элсэх 9 эрхмийн нэгээр Тэйлор Свифт нэрлэгдсэн байна. Гишүүнээр өргөмжлөх нэр хүндтэй ёслол арга хэмжээг оны төгсгөлд АНУ-ын Нью Йорк хотод зохион байгуулахаар товлосон аж.
2 сэтгэгдэлүүд
Үнэхээр гайхалтай амжилт байна
Авьяас, хөдөлмөр хоёрын жинхэнэ жишээ шүү