Хонь
Энэ долоо хоногт ирээдүйд өгөөж өгөх чухал ажлын чиглэлээ тодруулах боломж гарна. Та дуртай зүйлдээ сэтгэлээ бүрэн зориулбал саад бага тулгарна. Харин одоогийн ажил тань урам өгдөггүй бол сэтгэл ханамж авчрах шинэ боломж эрэлхийлэх цаг иржээ. Хамт олны дунд идэвхтэй байж, олон арга хэмжээнд оролцвол шинэ холбоо, дэмжлэг бий болно. Найдвартай, найрсаг түнштэй болсноор ажил хэрэгт ахиц гарах төлөвтэй.
Бусдын анхаарал таны гадаад төрх, өөртөө итгэлтэй байдлаас татагдана. Итгэдэг хүмүүстэйгээ ойртож, харилцаагаа дулаан байлгавал эерэг энерги нэмэгдэж, сэтгэл санаа сэргэнэ. Удаан уулзаагүй найзуудтайгаа холбогдож ярилцах сайхан зав гарна. Шинэ санаачилга тань амжилт авчирч, бизнес, ажил хэрэгт хөдөлгөөн өгнө. Бодлоготой байж, зөн совин, бүтээлч чадвараа зөв ашигла.
Санхүүгийн байдалд өөрчлөлт орж магадгүй. Орлого өсөх, эсвэл гэнэтийн бэлэг, дэмжлэг авах боломж харагдана. Долоо хоногийн төгсгөлөөр манлайлал, зохион байгуулах чадвар тань тодорч, олныг дагуулж чадна. Гэхдээ зарим асуудлыг хэт төвөгтэй болгож шийдэхээс илүү энгийн арга сонговол амархан бүтнэ. Хүн олонтой газар байнга явах хэрэггүй, зарим өдөртөө заавал амралт өг.
Хэрэв өр, төлбөртэй бол хурдан цэгцлэх талаар бод. Тооцоогүй зардал гарах эрсдэл байна. Хосын харилцаанд удаан хуримтлагдсан асуудал сөхөгдөж мэднэ. Уур амьсгалыг зөөлрүүлж, хайртай хүндээ гэнэтийн жижиг баяр өгөх нь тустай. Ганц бие хүмүүст гэнэтийн үйл явдал шинэ холбоог эхлүүлэх шинжтэй. Гэхдээ хуучин муу зуршил, өөрийгөө түрүүнд тавих хандлага саад болж болзошгүй тул засахыг хичээ.
Үхэр
Энэ долоо хоногт эрч хүч, зориг тань нэмэгдэж, бусдыг манлайлах боломж нээгдэнэ. Удирдах чадвараа харуулахын зэрэгцээ санхүүгээ яаралтай цэгцэл. Мөнгөний асуудал дээр таны зөн совин хурц ажиллах тул зөв мэдрэмжээ дагавал илүү ашигтай сонголт хийнэ. Олны үймээн, хөл хөдөлгөөн ихтэй нөхцөлд авталгүй, удалгүй бүх зүйл хэвийн хэмнэлдээ орно гэдгийг сана.
Найрсаг, эвтэй харилцаагаар саад бэрхшээлийг давах боломжтой. Хэлэлцүүлэг, санал солилцох үедээ анхааралтай бай. Зарим хүн өөрийгөө бүхнийг мэдэгч мэт ярьж, төөрөгдөл үүсгэж магадгүй. Даруу байдал, бодит хандлага танд ашигтай. Сэтгэл санаа тогтворгүй үедээ шийдвэр гаргахгүй байхыг хичээ. Хэт их санаа зовнил ажилд төвлөрөхөд саад болдог ч удалгүй асуудлууд намжих төлөвтэй.
Долоо хоногийн төгсгөлөөр давуу талаа ашиглан өөрийн шийдвэрээ өөрөө гарга. Хэн нэгний шахалт, ятгалгад автахгүй байх нь чухал. Сайн дурын ажил, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэх бол цаг, орлого хоёртоо харшлахгүй байдлаар зохицуул. Биеийн хөдөлгөөн, фитнес танд өдөр бүрийг эрч хүчтэй эхлүүлэхэд тусална. Хэрэгцээгүй хоолноос татгалзаж, хооллолтоо цэгцлэх нь биеийн байдал, гадаад төрхөд эерэгээр нөлөөлнө.
Хүссэн зүйл тань биелэх нөхцөл бүрдэж, урт хугацааны төлөвлөгөө аажмаар хөдөлнө. Зөв сонголт хийвэл боломжийн үнээр сэтгэлд нийцсэн зүйл худалдаж авах магадлал өндөр. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсвэл шинэ зүйл сурахад үргэлж нээлттэй бай.
Ихэр
Энэ долоо хоногт бусдыг сонсож, хэрэгтэйгээ шүүн авахын тулд илүү нээлттэй байх шаардлагатай. Олон нийтийн ажилд оролцох хүсэл төрж, боломж таарвал амьдралын нөхцөл хүнд хүмүүст туслах үйлсэд нэгдэх магадлалтай. Саад бэрхшээл шийдэхэд төвөгтэй санагдах ч үүнээс шинэ зүйл сурч, өөрийн чадварыг нээх боломж гарна.
Хууль дүрэмтэй зөрчилдөх эрсдэлтэй үйлдлээс сэрэмжил. Яарсан, бодлогогүй алхмыг урьдчилан сэргийлэхийн тулд бэлтгэлээ сайн ханга. Хэт их ачаалал, төгсгөлгүй мэдээллийн урсгалаас болгоомжил. Таны толгойд олон төлөвлөгөө зэрэг эргэлдэж болох тул эрэмбэлж, хамгийн үр дүнтэйгээ эхэлбэл алдаа багасна. Өрсөлдөгчийн дарамт шахалт мэдрэгдэж магадгүй ч тэвчээртэй, зоригтой хандвал ажлаа урагшлуулах боломжтой.
Нууц мэдээллээ дураараа дэлгэх хэрэггүй. Итгэлцэлд сэв сууж болзошгүй. Мэргэжил, мэдлэгээ ахиулах хүсэлтэй бол гадаадад суралцах тухай бодож үзэхэд тохиромжтой үе. Долоо хоногийн сүүлээр хайр дурлал, аз жаргал, мөрөөдөлтэй холбоотой сэтгэл хөдөлгөсөн өнгө нэмэгдэнэ. Хайртай хүнтэйгээ ойлголцлоо гүнзгийрүүлж, хэлсэн үгээ үйлдлээр батал. Романтик уур амьсгал бүрдүүлэхийг хичээ.
Ганц бие хүмүүст шинэ харилцаа эхлэх дохио ажиглагдана. Харин зөвхөн өөрийгөө бодсон зангаа тавьж чадахгүй бол амархан алдах эрсдэлтэй. Тогтвортой холбоо үүсгэхийг зорь, зуурдын учрал, хөнгөн харилцаа хожим сөрөг үр дагавартай байж мэднэ.
Мэлхий
Энэ долоо хоногт зарим харилцаа мухардалд орсныг бодитоор хүлээн зөвшөөрөх хэрэг гарч магадгүй. Харин шинэ ажилд дөнгөж орсон хүмүүс өөр арга барилаар илүү сайн үр дүнд хүрэх боломжоо мэдэрнэ. Өнгөрсөн таагүй дурсамжаа түр ч болов орхих боломж гарвал бүү алдаарай.
Төлөвлөсөн ажил хэрэг таны хүссэн шиг жигд явахгүй байж мэднэ. Байр сууриа бэхжүүлэх арга зам хайж, санаачилгатай, тууштай байвал гарц олдоно. Зөв арга барилаа олж чадвал эрч хүч тань тогтвортой хадгалагдана. Өөртөө илүү анхаарч, сэтгэлийн дарамтаа нэмэх нөхцөлөөс зай барь. Хэн нэгэнд туслах хүсэл төрөх ч боломж хязгаарлагдаж мэднэ.
Удаан уулзаагүй танилтайгаа таарах, шинэ мэдээлэл сонсох боломж гарна. Сонссон зүйлээ ашиглах шаардлага үүсэж болох тул яаран дүгнэлт хийхгүйгээр бодож боловсруул. Эелдэг бус хүмүүстэй хамтран ажиллах шаардлага гарвал аль болох тайван байх нь ашигтай. Зарим хүн таны эсрэг санаанд оромгүй үйлдэл хийж мэдэх тул тэвчээрээ алдахгүй байхыг хичээ.
Алдаа гаргах эрсдэлтэй үе тул дүрэм журам, зааврыг нягт дага. Долоо хоногийн төгсгөлөөр мөнгөний асуудлаар хэлэлцээр хийх бол урьдчилан сайтар тооц. Зорилгодоо хүрэх эрч хүч дутагдах мэт санагдаж болох ч яаран шийдвэр гаргах хэрэггүй. Бусдын зөвлөгөөг нөхцөл байдалтай уялдуулан шүү. Зарим хүн нүүх, эсвэл шинэ нөхөрлөл хайх тухай бодож байж магадгүй. Ашиг сонирхол нэгтэй бүлэгт нэгдэх, сайхан дурсамжтай газраар явах нь урам өгнө.
Арслан
Энэ долоо хоногт дотоод мэдрэмжээ бүтээлч хэлбэрээр гаргахыг хичээ. Харин цахим орчноор хэт түргэн дотносох оролдлого төөрөгдөл, хуурмаг байдалд хүргэж болзошгүйг анхаар. Дуусгаагүй ажлаа эхэлж цэгцэл, ингэвэл сэтгэл амар байна. Холоос таатай мэдээ ирж, хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх итгэл нэмэгдэнэ.
Найз нөхөд, хамтрагчтай зөрчилдөх нөхцөл гарч болох ч энэ нь сургамж болно. Тогтвортой байдлыг эрхэмлэдэг зан тань ихэвчлэн зөв ч зарим үед хэт баригдмал болгож магадгүй. Даруу, ухаалаг хандлага шаардлагатай. Эрсдэл гаргах хүсэл төрөх ч айдас, догдлол зэрэгцэн мэдрэгдэнэ. Чухал ажлаа дуусгах хүртэл наргиан цэнгээнээс түр зай баривал зөв.
Залуу хүмүүст хөнгөн зугаа үүрэг хариуцлагаас хазайлгах эрсдэлтэй. Од эрхэс амьдралын хэв маягаа засах, өөрчлөлт хийх хэрэгтэйг сануулж байна. Явах чиглэлээ сонгох амаргүй санагдаж болох тул бүх хувилбараа нягталж, зорилгодоо нийцсэн замаа ол.
Долоо хоногийн төгсгөлөөр ажил дээр гэнэтийн урамшуулал, дэмжлэг ирж мэднэ. Ажилд хэрэг болох зөв ойлголт, мэдээллийг хэн нэгнээс авч, хамт олонтойгоо шуурхай хуваалцах шаардлага гарна. Өөрийн үнэт зүйлтэй зөрчилдөх зүйлд хүчээр татагдвал сайн мэдрэмж алдагдана гэдгийг анхаар.
Хайр сэтгэлийн тал дээр удаан үргэлжилсэн ч бай, шинээр эхэлсэн ч бай хамт байх хүсэл нэмэгдэнэ. Хэн нэгэнд хүчтэй татагдаж болох ч хүний мөн чанарыг таних цаг гарга. Мөнгө хөрөнгө харилцааны гол шалтгаан болох ёсгүй тул будилаан үүсгэхгүйгээр тайван бай. Дотнын найзууд таньд эерэг нөлөөтэй санаа өгнө.
Охин
Энэ долоо хоногт хамт олны уур амьсгал атаархалтай мэт санагдаж, ажлаа солих тухай бодол төрж магадгүй. Гэхдээ энэ нь бодит нөхцөлөөс илүү хэт ачааллаас үүдсэн бухимдал байж болох тул яарах хэрэггүй. Тайван байж, ухаалгаар шийдэхийг хичээ. Од эрхэс нэгэн хэвийн, тогтворгүй мэдрэмж илгээх тул төлөвлөгөөгөө эргэн хар. Хөрөнгө оруулалт өгөөжгүй байвал засварлах, өөрчлөх шаардлага гарч мэднэ.
Зарим ажил сэтгэл ханамж өгөхгүй байвал үргэлжлүүлэх эсэхээ бодож эхэлнэ. Өөрчлөлт шинэчлэл эрх чөлөө, сэтгэлийн хат нэмдэг ч энэ нь дураараа авирлаж, дэмий үрэхийг зөвшөөрөхгүй. Санхүүгээ тогтвортой байлгахыг хүсвэл үрэлгэн зуршлаасаа татгалз. Холимог мэдээлэл, хоёрдмол нөхцөл шийдвэр гаргалтыг төвөгтэй болгох тул өөрийн чиг шугамаа алдахгүй барь.
Зарим төлөвлөгөөгөө бусдад хэлэлгүй өөрчлөх хэрэг гарвал одоохондоо дотроо хадгалж болно, цаг нь ирэхээр тайлбарлах боломжтой. Ажлаа эмх цэгцтэй явуулах, зорилгодоо тууштай байх нь хамгийн чухал. Нөлөө бүхий хүнтэй уулзалт, ажил хэргийн яриа үр өгөөжтэй байж магадгүй.
Долоо хоногийн төгсгөлөөр итгэлцэл гол сэдэв болно. Хардах, сэжиглэхээс болгоомжилж, дотоод бодлоо бүгдэд ил гаргах шаардлагагүй. Хэн нэгнийг буруутгахаасаа өмнө нотолгоогоо нягтал. Орлого, зарлагаа тодорхой хяна. Ажлын орчин өрсөлдөөнтэй, мэдээлэл хэт холилдсоноос буруу ойлголцол гарах эрсдэлтэй. Хөрөнгө оруулалт шууд үр дүн өгөхгүй ч удалгүй зөв алхам байсныг мэдэрч сэтгэл амарна. Суралцахаа зогсоохгүй бай. Биеийн байдал, гадна төрхөө зөв арчилбал өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ажлын бүтээмж сайжирна.
Жинлүүр
Энэ долоо хоногт хувийн амьдралын асуудлаа цэгцлэх, мөн оюун ухаанаа хөгжүүлэхэд таатай үе гэж харагдаж байна. Эрч хүч мэдэгдэхүйц өсөх ч мэдрэмжтэй байж, огцом зангаас зайлсхий. Гэр бүлдээ илүү цаг гаргавал тайван уур амьсгал бий болно. Хүүхдийн хүмүүжил, гэрийн дотоод зохион байгуулалт баяр баясгалан авчирна.
Өөрийн ур чадварыг үнэлүүлэх, манлайлж чадах талбартаа төвлөрөх нь зөв. Нэр хүнд өсгөхийг зорьж байгаа хүмүүст боломж нээгдэх төлөвтэй бөгөөд гол нь зоригтой байх. Үүрэг хариуцлага нэмэгдэх ч асуудлуудыг шийдэхэд тийм ч бэрх санагдахгүй. Олон сонголтын дундаас шийдвэр гаргах шаардлага гарна. Харин хуучин төлөвлөгөө өөрчлөгдөх, бүр цуцлагдах магадлалтай.
Ажил, хувийн амьдралаа тусгаарлах хэрэгцээ үүснэ. Ажил дээрх алдаа, зэмлэл зэрэг нь гэрийн харилцаанд нөлөөлөх ёсгүй. Мөн ойрын түнштэйгээ харилцааг таслах хэмжээнд хүргэх үйлдлээс болгоомжил. Найз нөхдийн зөвлөгөө тусална. Дотоод зөн совин таньд дохио өгч байж магадгүй тул өөрийгөө тайван байлгаж, дотроо сонс.
Долоо хоногийн төгсгөлөөр бүтээлч байдлаа харуулах хүсэл нэмэгдэнэ. Гэхдээ амлалт өгөхдөө бодлоготой бай. Чухал шийдвэрийн өмнө сайн тунгааж, гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө сайтар шалга. Дутуу алхам хийвэл буцаад засах шаардлага гарч мэднэ. Эргэн тойрноо илүү тав тухтай болгох арга хайж, гэр орноо шинэ санаагаар засахад тохиромжтой үе. Мөн удаан хүссэн зүйлээ эхлүүлэх боломж гарна.
Хилэнц
Энэ долоо хоногт тэвчээр хамгийн хэрэгтэй. Оюун бодлоо зөв чиглүүлж, хэрэггүй зүйлсийг замаасаа авч хая. Муу зуршлаа орхихгүй бол алдаанд уях эрсдэл нэмэгдэнэ. Хайр сэтгэлийн хувьд чин сэтгэлийн холбооноос илүү хөнгөн харилцаанд татагдах шинжтэй тул сэтгэлзүйн тогтворгүй байдлаа хянах шаардлагатай. Яарвал хамгийн ойр, хамгийн итгэлтэй хүнтэйгээ хүртэл үл ойлголцолд хүрэх магадлалтай.
Ямар нэг мэдээлэл сонссон ч нягталж шалгах хүртэл тайван байдал барь. Ажилдаа түүртэж байгаа хүмүүс шийдвэрээ дангаараа гаргахын оронд бусдын аяыг харах хандлага гаргаж мэдэх тул нэр хүнд, байр сууриа анхаар. Өөрийгөө зөв авч явах арга барилаа сайжруулах хэрэгтэй. Ажилсаг, тууштай хүмүүст тушаал дэвших боломж гарч ирнэ. Зөв тактик, зөв харилцаа амжилтыг ахиулна.
Олон нийтийн арга хэмжээ төлөвлөсөн бол хөгжилтэй, сэтгэл сэргээсэн байж чадна. Найз нөхдийн харилцаагаа сайжруулах алхам урам өгнө. Долоо хоногийн төгсгөлөөр бизнес эрхлэгчдийн хувьд хууль, байгууллагатай холбоотой ажил зохих үр дүнд хүрэх төлөвтэй. Сурагч, оюутнуудад шинэ мэргэжил, шинэ чиглэл рүү алхах боломж нэмэгдэнэ.
Хосуудын харилцаа илүү халуун дулаан болох ч далд түгшүүр төрөх үе гарах магадлалтай. Од эрхэс таны сайн зан чанарыг тодорхой мөчид “алга болгох” мэт нөлөөлж болохыг сануулж байна. Маргаан нь нэг талаар бие биеэ ойлгох түлхүүр болох ч хэт хурцатгахгүй бай. Сэтгэл санаа тайван байвал харилцаа тогтвортой байна. Эрүүл мэндийн асуудал мэдрэгдвэл мэргэжлийн эмчид үзүүлэх нь зөв.
Нум
Энэ долоо хоногт өөрийн ур чадвараа сориход тохиромжтой. Хууль, шүүхтэй холбоотой асуудал гарсан бол нааштайгаар шийдэгдэх төлөвтэй. Өөрийгөө тодорхой харуулах үе иржээ. Олны танил хүмүүс дэмжлэгийн хүрээгээ тэлж, нэр хүндээ өсгөх боломжтой. Таны бусдад татагдах чанар илүү тодорч, аз хийморь зам дээр тань таарч мэднэ.
Олны анхааралд байдаг хүмүүс шүүмжлэлд өртөх нь нэмэгдэнэ. Үүнийг үл тоох тэвчээр танд байна. Ийм сорилтыг давж чаддаг хүмүүс л илүү өндөр түвшинд хүлээн зөвшөөрөгддөгийг сана. Ихэнх хүний хувьд өөрийн хийх зүйлдээ төвлөрөх шаардлага үүснэ. Үүнээс болж бусдад хүйтэн мэт санагдаж болох ч боломжгүй зүйлд ам өгөх хэрэггүй. Боломжтой хэмжээгээрээ сайн үйлсэд тусалбал танилын хүрээ тэлж, сэтгэл сэргээнэ.
Хүлээж байсан уулзалт, болзоо таны бодсоноор болохгүй байж мэднэ. Гэхдээ шинэхэн танилын хувьд энэ нь хангалттай эхлэл байж болно. Эрх чөлөө хүсэх мэдрэмж оргилох боловч нөхцөл байдалд огцом хандахгүй байх нь чухал. Удалгүй байдал өөрчлөгдөж, зорилгоо бага зэрэг засах шаардлага гарч мэднэ. Орчин илүү өрсөлдөөнтэй, заримдаа түрэмгий өнгөтэй болж болох тул дипломат, намдуу хандлага хэрэгтэй.
Долоо хоногийн төгсгөлөөр хөнгөн бодлоор хүний сэтгэлээр тоглох хэрэггүй. Сайхан харилцаа бусдын атаархлыг татах магадлалтай. Хуурмаг мэдээлэлд автахгүй бай. Спорт, биеийн хүчний тэмцээн уралдаан нэмэлт эрч хүч өгч, бодлоо сарниулахад тустай. Өөртөө цаг гаргаж, алжаалаа тайл. Гэхдээ гэр бүлийн нэг гишүүнтэй холбоотой асуудлаас болж харилцаа эмзэгрэх эрсдэл байна. Цагаа хайртай хүмүүстэйгээ хуваалцвал холбоо гүнзгийрнэ.
Матар
Энэ долоо хоногт хүмүүсийн хооронд харилцах, үзэл бодлоо ойлгомжтой солилцох чадвар тань идэвхжинэ. Санаа тань бусдад нөлөөлөх боломж өснө. Олон нийтийн уулзалт, арга хэмжээ таны бодлыг тэлж, идэвх нэмэх төлөвтэй. Сайн үйл хийх бол чин сэтгэлээсээ хандвал өгөөж нь илүү мэдрэгдэнэ. Өвөрмөц соёлын арга хэмжээ сонирхол татаж, шинэ танилуудтай болох нөхцөл бүрдэнэ.
Од эрхэс аливааг хэтрүүлэхээс болгоомжил гэж сануулж байна. Ойр орчиндоо бүх талаар итгэхэд бэрх үе тул болгоомжтой бай. Амжилт ахих тусам ёс зүйн сорилт гарч ирж мэднэ. Муу зуршилд татах зүйлсээс зайлсхий. Үзэл бодолдоо үнэнч байж, найз нөхдөө хэт сэжиглэх хэрэггүй. Ил тод байдал, эмх цэгцийг эрхэмлэдэг хүмүүст санаа зовоох нөхцөл тулгарч болох тул гэрээ хэлцэл байгуулах үедээ нарийн нягтал.
Ажлын ачааллаас болж уур бухимдал гаргах нь нэмэргүй. Эрүүл мэндээ хайхрахгүй орхивол дараа нь хүндрэх эрсдэлтэй. Долоо хоногийн төгсгөлөөр өөрийг тань үнэхээр баярлуулдаг зүйлдээ анхаар. Таалагддаггүй ажлаа боломжтой бол бусдад даатгаж, эрч хүчээ илүү зөв зүйлд зориул. Нэмэлт орлого олох боломж гарч, санхүү сайжрахын хэрээр амьдралын хэв маягт өөрчлөлт орж мэднэ. Өөрийн бизнес эхлүүлэх сэдэл, нөхцөл ч гарч болох бөгөөд дургүй ажилдаа өөрийгөө шавхах шаардлага багасна.
Татгалзахад хэцүү уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа хүлээж магадгүй. Гэхдээ бодол төдийлөн төвлөрөхгүй санагдвал бясалгал, тайвшруулах арга хэрэгтэй. Зав гарвал кино үзэх, ном унших зэрэг өөртөө таатай зүйл хийх нь ашигтай.
Хумх
Энэ долоо хоногт ажил амархан урагшлахгүй байсан ч тайван байхыг хичээ. Ачаалал нэмэгдэж, бүхнийг амжуулах гэж өөрийгөө “хэд хуваах” мэт мэдрэмж төрнө. Сандарвал зарим чухал зүйлс мартагдах эрсдэлтэй. Гаднын нөлөө таны санхүүгийн нөөц, оюуны чадавх, биеийн эрч хүчийг шалгах бололтой. Асуудал томрохоос нь өмнө даруй арга хэмжээ ав.
Бусдын үүрэг хариуцлагад шаардлагагүйгээр хутгалдах хэрэггүй. Төвийг сахисан байр сууриа хадгал. Мэргэжлийн бус хандлага хөгжихөд саад болдгийг сана. Шинэ түншийн зүгээс таагүй үйлдэл гарвал бизнесийн уур амьсгал эвгүй болж мэднэ. Итгэмтгий байдал залилах эрсдэлийг өсгөнө. Төлбөр тооцоо хийхдээ боломжоо сайн бодож, орлого зарлагаа нягтла.
Аливаад эерэг талыг олж харах чадвар нэмэгдэж, өөрийн давуу талтай холбоотой таатай мэдээ сонсох магадлалтай. Нөхцөл байдалд тохируулж ёс суртахууны чиг баримжаагаа гэнэт өөрчлөх хэрэггүй. Гэнэтийн тохиолдолд бэлтгэлтэй байвал зөв сонголт хийх боломж өндөр.
Долоо хоногийн төгсгөлөөр ажилдаа бүтээлч санаачилга гаргаж, авьяас чадвараараа бусдын хүндэтгэлийг авах нөхцөл бүрдэнэ. Олон нийтийн арга хэмжээнээс илүүтэй санаа нийлдэг цөөн хүнтэйгээ цаг өнгөрөөхийг илүүд үзэж магадгүй. Харилцаатай холбоотой асуудал босож ирэх ч таны ур ухаан бүхнийг нэг дор зохицуулахад тусална. Бусдын алдааг заавал шүүмжлэх шалтаг болгох хэрэггүй. Хүнд туслах зөв мөчийг олж харвал гараа сунга.
Хүүхдүүдтэй цаг гарвал хэрэгтэй зүйл зааж сургах боломжтой. Өсвөр насныханд асуудал гарч мэдэх тул уурлахаасаа өмнө өөрийгөө тэр насандаа ямар байсан тухай бод. Цаг агаар тогтмол дулаараагүй байгаа тул хувцсаа тохируулж өмсөж, эрүүл мэндээ хамгаал.
Загас
Энэ долоо хоногт дарга, эрх мэдэлтэй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байх шаардлагатай. Гэхдээ ажлын дарамтаар баяр баясгалан, амралтаа бүрэн үгүй хийх хэрэггүй. Төлөвлөгөө шахуу байсан ч заримыг нь түр хойшлуулж, өөртөө сэргээх цаг гаргавал ашигтай. Энэ байдал урт хугацаанд үргэлжлэхгүй байж болох ч таныг цэнэглэнэ.
Бусдыг ойлгож хүндэлдэг хүмүүст нэр хүндээ хадгалах боломж сайн. Та дотоод амар тайван мэдрэмжээ орчинтойгоо эерэгээр хуваалцаж чадна. Удахгүй сонирхолтой шинэ үйл явдлын эхлэл тавигдана. Сайн үйлсийн аянд оролцвол бодит үр дүн, урам мэдрэгдэнэ. Залуу хүмүүст мэргэжлийн болон нийгмийн хүрээнд нөлөөтэй хүмүүстэй танилцах зорилго идэвхжинэ.
Дуусаагүй ажлаа цэгцлэхэд тохиромжтой. Ажлаа дараалалтай төлөвлөж хийвэл төвөгтэй асуудлыг ч сандралгүй шийднэ. Бусдын хэлж ярьж буй зүйлсийг сайн ажигла. Хэт нэр хүндгүй хүний зөвлөгөөг шууд дагах хэрэггүй. Гэхдээ үзэл бодлоо хэт хатуу тулгах өнгө гарч болзошгүй тул үг, үйлдлээ эерэг байлгахыг хичээ.
Санхүү тогтворгүй мэдрэмж төрж магадгүй тул төлөвлөөгүй зарлагаа хязгаарла. Долоо хоногийн төгсгөлөөр зөвшилцөл хүрэх боломжгүй үед өөрийн байр сууриа хамгаалж, хүчээр тулгасан зүйлийг хийхээс татгалзаж болно. Гэхдээ шаардлагагүй үед бардам зан гаргавал бусдын дургүйг хүргэж мэднэ. Зарим хүн гэрээ хэлцэл амжилттай байгуулж чадвал албан тушаал дэвших боломжтой. Гэрийн ажил овоорсон ч хэт түүртэх хэрэггүй. Чөлөөт цагаа зөв ашиглахын тулд урлагийн бүтээл, түүх соёлын зүйлс уншиж судлахад тохиромжтой. Ганц бие хүмүүс чин сэтгэлээсээ хайр хайна. Харин шинэ харилцаанд сэтгэлзүйн төвөгтэй байдал илрэх магадлалтай тул бодит хүлээлттэй байх нь чухал.