Нүүр хуудас Зурхай ба зөвлөгөөОрдуудын энэ долоо хоногийн зурхай

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

0 сэтгэгдэлүүд

ХОНЬ

Хамт олныхоо дунд зохион байгуулах ур чадвараа гаргаж чадна. Цагийг нь олсон оновчтой үг тань таны үнэ цэнийг илүү тод харуулна. Танд санал болгогдох зарим боломж үнэхээр ашигтай байх төлөвтэй. Ажлаа, ажил хэрэгтэй холбоотой асуудлуудаа шийдэхдээ өөрийн зөн совиндоо итгэ. Шинийг сэдэх авьяас тань бусад хүнд хэцүү санагддаг салбарт ч урагш ахих боломж нээнэ. Чухал шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр байгуулах бол бичиг баримтаа сайтар цэгцэл. Хамт ажиллагсдынхаа явцгүй, хэрэгжих боломжгүй саналыг чихрийн амтанд битгий автаж сонс.

Ойр дотнын хүмүүст тусламж хэрэгтэй бол харамгүй дэм үзүүл. Харин эерэг хандлагаа хэтрүүлж, эрч хүчээ дэмий зарлагадахгүй байхыг хичээ. Залхуурах, ноомойрох байдал гарч, эргэн тойрны үйл явдал ч анхаарлыг тань төдийлөн татахгүй байж магадгүй. Таны төлөвлөсөн ажил, санаачилга бусдын дэмжлэггүй бол санасан хэмжээнд бүтэлгүйтэх эрсдэлтэй. Түүнээс болж сэтгэл санааны дарамтад орох вий. Хамгийн чухал нь сэтгэлээр унахгүй байх. Урьдчилан тааварлаж байсан зүйлийнхээ өмнө айх хэрэггүй.

Бууж өгөлгүй, тогтвортой хичээвэл бусад хүн таны чармайлтыг үнэлнэ. Өрсөлдөгчдөө чухал нууц мэдээлэл задруулахгүй байх нь чухал. Нууц задлах, худал хэлэх байдал давтагдаж болзошгүй тул өөрийгөө хяна. Долоо хоногийн сүүлээр өөдрөг бодол, эерэг хандлага ямар ч таагүй байдлыг зөөлрүүлэхэд тусална. Энэ нь таны хувийн харилцаанд гарсан бэрхшээлийг даван туулах боломж олгоно.

Эд материалын хэт шунал, санхүүгийн буруу алхам шинэ асуудал дагуулж болзошгүй. Эерэг сэтгэлгээ, зөв шийдвэр гаргалт тулгарах асуудлуудыг цэгцлэхэд тусална. Олон ажлыг зэрэг амжуулах гэж яарч сандрахын оронд тайван, уужуу бай. Цаг нь болсон үйл ажиллагаа бага зэрэг гацаанд орж магадгүй. Бүх асуудлыг мөнгөөр шийдэх гэж оролдох нь оновчтой алхам биш. Хүүхдүүдтэй холбоотой санаа зовоосон зүйл гарч, сэтгэл хөдлөлийг ихэсгэнэ. Үр хүүхдэдээ хүссэн бүхнийг нь авч өгөхийн оронд хэрэгтэй, хөгжүүлэх зүйлд анхаарлыг нь чиглүүл.

Хайртай хүн тань халамж, анхаарал, өгөөмөр сэтгэл хүсэж мэднэ. Та болон таны гэр бүлийг тойрсон сайхан мэдээ ямар нэгэн баяр тэмдэглэх шалтаг болно. Ганц бие хүн дотоод төсөөлөлдөө бодож явдаг адал явдлаа бодит болгох боломжтой. Гол нь явцуу хүрээнээс гарч, шинэ зүйл эрэн хай. Урьд өмнө үзэж байгаагүй бүхнийг туршиж үзэхийг хүсэж болох ч зөвхөн гадна төрхөөр нь дүгнэхээс болгоомжил.

ҮХЭР

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцэл амжилттай болж, танд сайхан боломж авчирна. Зарим нь шинэ эд хөрөнгө худалдан авч магадгүй. Юу ч шийдэхээсээ өмнө бүхнийг сайн судалж, өөрийн хэрэгцээ шаардлага, санхүүгийн боломжоо нарийвчлан тооц. Оюун санаа хийсвэр, мөрөөдөмтгий болох хандлагатай тул бодит байдлыг алдаж харахгүй байхыг хичээ.

Хөрөнгө санхүүгийн хувьд дэмий зүйлд мөнгө үрэхийн оронд олсон орлогоо өсгөх, хадгалах шаардлагатай байгааг од эрхэс сануулж байна. Чухал уулзалтын үеэр гэнэтийн үйл явдал гарах нь төлөвлөгөөг өөрчлөх магадлалтай. Хөнгөн харилцаа, түр зуурын ашиг хонжоо хайсан холбоо үүсгэх нь сайн үр дүнд хүргэхгүй. Зарим үйл ажиллагаа хууль эрх зүйн асуудлаас болж саатаж, сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Тэвчээртэй, хүлээцтэй байх шаардлагатай.

Гэр орныхоо орчныг өөрчлөх, гэр бүлийнхэндээ илүү зай талбай гаргах засвар өөрчлөлт хийхэд тохиромжтой үе. Харин сэтгэл хөдлөл ихсэж, үл ойлголцол үүсгэж болзошгүй тул үг, үйлдлээ хяна. Танилууд, ойр орчны хүмүүс тань урьдынхаасаа илүү мэдрэмтгий болсон мэт санагдаж магадгүй.

Долоо хоногийн сүүлийн хагаст ажлын байранд уян хатан байдал шаардагдана. Жижиг өөрчлөлт хийх хэрэгцээ гарна. Эхэлсэн ажлаа дуусгах, судалгаа шинжилгээ хийх, бичиг цаасаа эмхлэх зэргээр өөрийн ирээдүйн зорилгодоо суурь тавь. Зохион байгуулалттай байх нь цэгцгүй байдал, эмх замбараагүй байдлаас ангижрахад тусална.

Бусдын төлөө бүхнийг хийх гэж хичээхээс илүү эхлээд өөрийнхөө төлөө хийх зүйлээ бод. Бүхэнд санаа зовж бухимдахын оронд өөртөө анхаар. Таалагдсан зүйлээ хий, гэхдээ хэрэгцээгүй зүйлд цаг, мөнгөө үрэхгүй байхыг хичээ. Элдэв зугаа цэнгэл, импульсив худалдан авалтаас зайлсхий. Эрүүл мэндээ сайжруулах, биеийг сэргээх, амралт авахад зориулахад сайн үе. Дотоод мэдрэмж, сэтгэл хөдлөлөө тэнцвэржүүлэхэд анхаар.

Ганц бие хүмүүс бүх шалгуурт нь нийцсэн хүнтэй шууд таарахгүй байж магадгүй. Амьд харилцаанд хандах өнцгөө өөрчилж, шинэ танилтай болохын тулд сохор болзоо, танилцуулга зэргийг бодолцож үзэж болно.

ИХЭР

Гарч ирсэн боломжийг зөв ашиглаж чадвал мэргэжлийн түвшин дээшилж, ажил дээрээ тодорхой ахиц гаргана. Ажлын цагийн хуваарь, амралт, хувийн цагийг илүү сайн төлөвлөхөд анхаар. Зөв хэмнэлд орж, өөрийгөө зохион байгуулахын тулд тусгайлан цаг гаргах хэрэгтэй.

Бизнес, ажил хэргийн талбарт ахиц дэвшил гарч, найз нөхөд болон мэргэжлийн хамтрагчидтайгаа харилцаа сайжирна. Шинэ төлөвлөгөөнүүд хөдөлгөөнд орвол урьд мөрөөдөл байсан олон зүйл биелэх боломжтой. Шинэ санаагаа хэрэгжүүлэхдээ үл ойлголцол үүсгэхгүй байж, тайван, бодлоготой харилц.

Бодит байдлыг шүүмжилсэн үг, “үнэн ярьж байна” гэсэн нэрийн дор хэт дайрсан байдал бусдад таагүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Бодит, эрүүл ухаанаар асуудлыг харж, зорилгодоо хүрэхэд хэрэгтэй хэлбэрээр байр сууриа илэрхийл. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлээ биш, нөхцөл байдлыг өргөн хүрээнд, олон талаас нь харж сурахыг хичээ.

Жижиг гэлтгүй асуудлыг анхааралтай ажиглаж чадвал нөхцөл байдлыг үнэлэх шинэ арга, гарц олдоно. Од эрхэс эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Ялангуяа хоолны чанар, хооллолтын дэглэмээ сайжруул.

Мөнгө хадгалах, хэмнэхийн оронд замбараагүй зарцуулах хандлага гэр бүлийн маргаан үүсгэж болзошгүй. Шинэ хосууд хайр дурлалын харилцаагаа гүнзгий ажиглаж, бодит сул тал, өөрт тохирохгүй зүйлээ харахгүй өнгөрөөж магадгүй. Долоо хоногийн сүүлчээр хурц асуудал сөхөж гарган, маргаан өдөөхөөс аль болох зайлсхий.

Аливаа зүйлийг өвөрмөц аргаар хийх, нууцыг судлах, шинжлэх, ухаж бодох нь сэтгэлд таатай байх ч хэт их сэжигч, хэт үнэн хайсан байдал харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Хамтын ажиллагаанд харилцан ойлголцол төвөгтэй хэвээр байж болзошгүй. Бүх зүйл таны эсрэг эргэж байгаа мэт санагдах үед амарч, хөнгөн сэдвээс эхэл.

Хүсээгүй хүнтэй таарах, таагүй мэдээ сонсох магадлал бий. Харин гэр бүлийн орчин илүү тайван, түшигтэй байх тул ажлаа түр хойш тавьж, ойр дотнынхонтойгоо хамт өнгөрөөх цаг заавал гарга. Гэр бүл, хүүхдүүдтэй холбоотой зардал нэмэгдэж мэднэ. Шинэ хайр, шохоорхол урт удаан үргэлжлэхгүй, бага зэрэг урам хугаралт авчрах эрсдэлтэйг сана. Амьдрах орчноо аль болох нам гүм, амар тайван байлгахыг эрмэлз.

МЭЛХИЙ

Шинэ өөрчлөлт, шинэ орчин таны сонирхлыг ихэд татна. Гадаад явж, өөр орон, өөр соёл үзэх хүсэл нэмэгдэнэ. Хэрэв боломжтой бол тогтсон хэв маягаа эвдэж, богино ч бай, урт ч бай аялалд гарах нь сэтгэлд сайнаар нөлөөлнө. Амьдралд тань шинэ, сонирхолтой түүх нэмэгдэнэ.

Аль ч салбарт ажиллаж байсан сайн түншүүдтэй хамтарч чадвал амжилтад хүрнэ. Бизнесийн гэрээ хэлэлцээ хийхдээ тооцоондоо итгээд зогсохгүй, өөрийн зөн совиндоо ч анхаар. Та тооцоолж байснаасаа илүү зардал гаргаж болзошгүй тул хууль зөрчих эрсдэлтэй алхмаас хол байхыг анхааруулж байна.

Дарамттай нөхцөл байдал, хэт өндөр үүрэг хариуцлага сэтгэлийн дарамт үүсгэнэ. Ажил хэрэгт жижиг, том гэлтгүй саад гарах магадлалтай тул бусдаас тусламж хүсэхээс бүү цааргал. Шинэ төсөл эхлүүлэх гэж яарахын оронд гар дээр байгаа ажлаа цэгцлэхэд анхаар. Цагтаа хийх ёстой ажлыг хийж, зорьсон чиглэлээ баримталж чадвал өрсөлдөөн дундаа байр сууриа хадгална.

Зарим тохиолдолд “муу ч гэсэн оролдлого” хийх нь огт оролдлого хийхгүй суухаас дээр гэдгийг сана. Үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг жижиг бизнес, нэмэлт орлого санаандгүй сайн ашиг авчрах магадлалтай. Ингэснээр мөнгө санхүүгийн хэрэгцээг тэнцвэржүүлэх боломж олдоно.

Хувийн амьдралд таатай өөрчлөлт гарна. Гэсэн ч хувийн харилцааны сорилт бүрэн дуусаагүйг од эрхэс сануулж байна. Хайрын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэж, илүү романтик болзоонууд, хоёр биеэ ойлгоход чиглэсэн яриа хэрэгтэй болно.

Долоо хоногийн сүүлээр итгэлтэй, найдвартай хүмүүстэй хамтран ажиллах нь үр ашигтай. Иог, бясалгал, тайвшруулах дасгал хийснээр сress-ээ тайлж, бодлоо цэгцлэхэд тусална. Дотоод итгэл үнэмшил, сүсэг бишрэлийнхээ дагуу сэтгэлээ ариусгах, эмхлэх төрлийн үйл хийвэл сайн.

Нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын тулд гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Тулгарч буй сорилт бүрдгарц бий, гол нь эрүүл мэндээ нэгдүгээрт тавьж, эрсдэлтэй зүйлээс аль болох зайлсхий. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах нь хайр дурлалын харилцаанд зөрчил үүсгэж болзошгүй.

Ганц бие хүн онцгой хэн нэгнийг олж харах магадлал өндөр. Урьдчилан таамаглаагүй болзоонд уригдаж мэднэ. Харин гэр бүлтэй хүмүүс үр хүүхдийнхээ хүмүүжил, өсөлтөд түлхүү анхаар. Гэр бүлийн сэтгэл гонсойлгосон асуудлыг өөдрөг үзэлтэйгээр харж, зөв гарц хай. Өмнө нь асар төвөгтэй санагдаж байсан зүйл энгийн шийдэлтэй байсныг энэ долоо хоногт ухаарч мэдэрч магадгүй.

АРСЛАН

Мөрөөдлөө биелүүлэх хүсэл нэмэгдэж, төсөөлөл, уран сэтгэмж эрчимтэй ажиллана. Удаан төлөвлөж байсан ажлаа эхлүүлэх хүслээ тодорхой болго. Мөнгө, хөрөнгө өсгөх, нэмэлт орлого олох үйл ажиллагаа өрнүүлэхэд боломжтой үе. Ажлын уулзалт, бизнесийн ярилцлага ихтэй байх төлөвтэй тул цаг, маршрутаа нарийн тооцоол.

Чухал хүмүүстэй хийх уулзалтыг сайтар зохион байгуул. Бүтээлч ажлуудаа эрчимжүүлж, авьяасаа нээхэд таатай. Од эрхсийн нөлөөг ашиглан дотоод эрч хүчээ зөв гарц руу чиглүүл. Нийгмийн амьдралд илүү идэвхтэй оролц.

Бизнесийн талбарт олон саад бэрхшээлийг давсны эцэст ажил төсөл тань хэрэгжих шатандаа орно. Хөрөнгө санхүүгийн тусламж хайж байсан бол сайн мэдээ сонсох боломжтой.

Зөвхөн өөрийнхөөрөө зүтгэж, бусдын саналыг үл тоомсорловол хамт олныхоо итгэлийг алдаж болзошгүй. Хэрэв нэр хүндээ тогтвортой байлгахыг хүсэж байвал дээгүүр албан тушаалтнаас гадна хамт ажиллагсадтайгаа зөв, уян харилцаа тогтоо.

Долоо хоногийн сүүлчээр нөхцөл байдал чухал шийдвэр гаргахыг шаардана. Тайван байж чадвал ашиг, олз сайн байна. Хямдрал, боломж хайж байгаа бол тохиромжтой худалдан авалт хийж, хэмнэсэн мөнгөндөө сэтгэл хангалуун үлдэх төлөвтэй.

Хосуудын харилцаанд ээлтэй үе тул хайрттайгаа хамт байх цагаа ухамсарлан нэмэгдүүл. Гэр бүл, найз нөхдөдөө цаг гаргаж, хамтдаа хөгжилтэй, тайван уур амьсгал бүрдүүл. Ялихгүй зүйлээс болж маргалдах гэсний хэрэггүй.

Хэцүү байдалд байгаа хэн нэгэнд туслах боломж байвал алгасах нь амиа бодсон үйлдэл болно. Бодит бус мөрөөдлөөр хэт хөтлөгдсөн ч хайр дурлалын адал явдал сэтгэл санааг өөдрөг байлгах нөлөөтэй. Итгэлтэй найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсох нь ч дээр.

ОХИН

Мэдлэг боловсролоо хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэхэд таатай үе. Зарим нь оршин сууж буй газраа өөрчлөх, өөр хот, оронд амьдрах тухай бодож магадгүй. Залуу хүмүүс хол явах, гадаадад сурах, шинэ мэдлэг эзэмших боломж хайх төлөвтэй. Урлаг, үзвэр, соёлын арга хэмжээнд оролцох, түүхэн дурсгалт байдалтай танилцах нь сэтгэлд сайхан.

Амьдралдаа бага ч гэсэн өөрчлөлт оруулж, өдөр тутмын нэг хэвийн байдлаас гар. Эрч хүч нэмэгдэж, хайр дурлалын харилцаа идэвхтэй болно. Нэгэн хэвийн байсан өдөр тутмын амьдрал амттай, сонирхолтой болж хувирна.

Хайрын харилцаа бат бөх бол өмнөхөөсөө илүү дотно, гүн гүнзгий болгох боломж гарна. Ганц бие хүмүүст урьдчилан тааварлаагүй уулзалтын санал ирж, хүлээлтгүй байсан болзоонд явж магадгүй.

Ажил хэргийн хувьд зогсонги байдал үүсгэх, хамт ажиллагсадтайгаа харилцаагаа муутгах шийдвэр гаргахгүй байхыг сана. Од эрхэс таагүй байрлалтай байгаа тул хойшлуулсан, дуусаагүй ажлуудаа нэг мөр болгох нь чухал. Ингэж чадвал таагүй тохиолдлуудыг тодорхой хэмжээнд зөөлрүүлнэ.

Зугаа цэнгэл, наргианыг хэмжээнд нь байлга. Үрэлгэн зангаа хянаж, зарлагаа сайтар төлөвлө. Ах дүүс, хамаатан садны харилцаанд үл ойлголцол үүсэх магадлалтай тул үг, үйлдлээ бодож байж илэрхийлэх хэрэгтэй.

Долоо хоногийн сүүлчээр хамтын үйл ажиллагаа, багийн ажил амжилтад чухал нөлөөтэй. Бусадтай хамтран ажиллахдаа өөрийн ур чадвар, идэвхийг ашиглаж, уян хатан бай. Олон нийтийн өмнө ярих, тайлбар хийх, өөрийгөө харуулах шаардлага гарвал сонирхол татсан, бодол үлдээсэн зүйл хийж чадна.

Эрсдэлээс айлгүй зориг гаргасан хүмүүс боломж, амжилт руу ойртоно. Ажил хэргийн нөхцөл байдлыг өөр өнцгөөс харахад туслах шинэ танилтай болох магадлалтай. Уран бүтээлчид онгодтой, бүтээлч байдал өндөр байна.

Гэр, орондоо нам гүм, сэтгэл амрах уур амьсгал бүрдүүлэхийг эрмэлз. Сэтгэлдээ тээж явсан дарамт, гомдлоо тайвнаар, зөв аргаар шингээж сур. Хайр дурлалын харилцаанд хэт ёсорхуу байдал ойлгомжгүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Залуу хосууд хэт их хүлээлтээс болж харилцаандаа дарамт мэдэрч магадгүй ч хүн бүрийн зүрх сэтгэлд хүрэх түлхүүрийг хайж олохдоо та амжилт гаргана.

ЖИНЛҮҮР

Од эрхсийн нөлөө энэ долоо хоногт тод мэдрэгдэнэ. Тэдний байрлал таатай тул олон зүйлд амжилт гаргах боломжтой. Уран бүтээлч, чөлөөт мэргэжлийнхэн бүтээх, туурвих ур чадвараа харуулахад тохиромжтой үе.

Ажил хэргийн чухал хэлэлцээр явагдаж, танд томоохон өөрчлөлт авчирна. Ямар ч төрлийн шинэчлэл, өөрчлөлт хийхээр шийдсэн бол зөн совиндоо итгэж, хэт их эргэлзэлгүйгээр алхмаа хий. Ихэнх үйл явдал урьд гарсан таагүй дурсамжийг бүдгэрүүлнэ.

Од эрхсийн байрлал ажлын амжилтад эергээр нөлөөлж, өмнөх алдаа, бэрхшээлээс авсан сургамжаа сануулна. Танд хүйтэн ханддаг байсан хүмүүс хүртэл дэмжигч, туслагч тань болж хувирч магадгүй. Зарим үүрэг даалгавар таны тав тухыг үл ялиг алдагдуулж мэдэх ч ингэх нь цаашдын хөгжилд хэрэгтэй.

Ажил хэргийнхээ нөхцөл байдлыг эргэн харж, ямар зүйл дээр алдаа гаргаж байгаагаа нухацтай бод. Шаргуу, тууштай байх нь тодорхой шийдвэр гаргахад тусална. Дуусаагүй ажил, эмх замбараагүй байдал л илүү их стресс үүсгэж байгааг ойлго.

Хэт тооцоотой, хэт нарийн хандлага хамт байгаа хүмүүсийн сэтгэлд түгшүүр төрүүлж болзошгүй. Таны тухай буруу мэдээлэл тарааж мэдэх хүнээс болгоомжтой бай. Бусдаас дээгүүр байх хүсэл, өрсөлдөөн хэтэрвэл эсрэг үр дүн авчрах боломжтой.

Долоо хоногийн сүүлээр гаднаас ирэх таагүй нөлөө таны ажлын үр дүн, уур амьсгалд сөргөөр нөлөөлнө. Үүнд урьдчилан бэлдэх, эрсдэл бууруулах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Гадагшаа харахад бүх зүйл өө сэвгүй мэт боловч дотооддоо асуудал хуримтлагдсан байж мэднэ.

Үүрэг, амлалтаа байнга бусдын төлөө тавьж, өөрийн хэрэгцээг хойш тавьсан байж болзошгүй. Тайван, чимээгүй орчинд өөртөө цаг гаргаж, унших, кино үзэх, бясалгах гэх мэт сэтгэл амраах зүйл хий. Хэрэв хоолны дэглэм барих, спортын шинэ хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөсөн бол одоо эхлэхэд тохиромжтой цаг.

ХИЛЭНЦ

Хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүст бодит үнэнтэй нүүр тулах, шийдвэртэй алхам хийх үе ирж байна. Одоогийн таатай хувилбар удахгүй өөрчлөгдөж болзошгүй тул боломж болгоныг цаг алдалгүй ашигла. Шууд үр дүн харагдахгүй байсан ч зөв гэж бодсон зүйл дээрээ бат зогсох нь танд таашаал өгнө.

Дарга, удирдлагатай шударгаар, шулуухан харьцахаас бүү ай. Зөв цаг, зөв газар байж чадвал давуу талтай. Шинэ ажлын ахиц дэвшил урт хугацааны зорилгод хүрэх суурь тавина. Ажлын орчин, нөхцөлийг сайжруулахад технологийн шинэчлэл онцгой нөлөөтэй байж магадгүй.

Аз турших, эрсдэл хөөцөлдөх дуртай зангаа хяналттай байлга. Алдаа дахин давтагдахын гол шалтгаан бол өөрийгөө сайн таньж мэдээгүй, дүгнэлт хийгээгүй байдал. Хашир туршлагатай хүний зөвлөгөө таныг зөв замд чиглүүлэх болно.

Гэнэтийн өрсөлдөгч гарч ирж, удаан хугацаанд зорьж ирсэн байр суурийг тань хэн нэгэн түрүүлж эзэлж байгаа мэт мэдрэмж төрж магадгүй. Өнгөрсөн дурсамж сэдэрсэн ч таагүй үеэ дахин дахин бодож гуниглах хэрэггүй.

Гэр бүлийн хүрээнд хамаагүй, дураараа байхын оронд илүү мэдрэмжтэй, ойлгомжтой харилцаа хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах магадлалтай.

Долоо хоногийн сүүлээр өөрийгөө хэт ядраасан, хүнд хүчир ажилд дайчлах хэрэггүй. Нөхцөл байдалтай эвлэрээд хөдлөхгүй суух нь ч бас шийдэл биш. Хэрэв амьдралын болон ажлын орчноосоо үнэхээр сэтгэл хангалуун бус байвал тодорхой өөрчлөлт хийж эхэл. Энэ нь өдөр тутмын аз жаргалгүй байдалд төгсгөл тавина.

Богино хугацааны аялалд явах бол үр дүн нь сэтгэлд таатай, шинэ мэдрэмж авчирна. Таны үнэнч байдал, сайхан сэтгэл эргэн тойрны хүмүүст сайн нөлөө үзүүлнэ. Урт хугацааны нөхөрлөлд үнэн сэтгэл, шударга зан чухал.

НУМ

Нарийн асуудлууд төгс шийдэгдэхгүй ч ерөнхий тохиролцоонд хүрэх боломжтой. Хамтын ажиллагаа, үйлчилгээ, худалдааны салбараас олох орлого нэмэгдэж болзошгүй. Ажлын байраа өөрчилж, орлогоо нэмэгдүүлэх боломж гарч мэднэ.

Өөрийгөө хэт баригдмал арга барилд хүлэгдүүлэх хэрэггүй. Хүмүүсийг өөртөө эвтэйхэн, эерэг аргаар татаж чадвал сайн баг бүрдүүлж чадна. Хамт ажиллагсдын харилцаа итгэлцлийн дээр тогтох ёстой.

Чөлөөт яриа, жижиг хов жив сонирхол татаж болох ч сонссон бүхэндээ итгэж, амьдралынхаа гол суурь шийдвэрийг үүн дээр тулгуурлах хэрэггүй. Хувийн дадал зуршлаа эрүүл, эерэг болгоход туслах зөвлөгөөг сонс, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

Давчуу хугацаанд чухал сонголт хийх шаардлага гарах тул тайван бодож, мэдээлэлтэйгээр шийдвэр гарга. Хууль эрх зүйн асуудал төдийлөн хурдан шийдэгдэхгүй байж магадгүй. Ажил хэрэг, хувийн амьдрал, гэр бүлийн асуудлыг хооронд нь хутгахгүй байхыг хичээ.

Долоо хоногийн сүүлээр нэгэн хэвийн байдал залхуулах тул шинэ зам, өөр шийдэл эрэлхийлэх хүсэл төрнө. Ихэнх хүн эрч хүчтэй, сэтгэл хөдлөл өндөр байхын хэрээр шийдвэрээ сэтгэл хөдлөлөөр гаргах эрсдэлтэй.

Хувийн болон албан ёсны арга хэмжээ, уулзалт, уригдсан үдэшлэгүүд ихсэх төлөвтэй. Зарим амлалт, ярьсан зүйл чинь өөрт чинь хүртэл шударга бус санагдаж магадгүй. Үүнийг шударгаар засах, илүү бүтээлчээр хандах боломж гэж үз.

Уран бүтээлчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, шинэ чиглэл эрэлхийлэх магадлалтай. Өөртөө тавьсан зарим хил хязгаарыг давж, танилын хүрээгээ тэлэх боломж нээгдэнэ. Харилцаандаа илүү намуухан, төвшин, үл шүүмжилсэн байдлаар хандах нь өө сэв үүсгэхээс сэргийлнэ.

МАТАР

Олон нийтийн дунд байр сууриа олж, багийн гол гишүүн болж чадна. Ажил хэрэг тодорхой хэмжээний өндөр зардал шаардах ч хийж буй зүйлээсээ сэтгэл хангалуун байх магадлалтай.

Хүсэл мөрөөдөл тодорхой, зорилготой хүмүүст сайхан үе. Хоббигоо хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэхэд цаг гарга. Энэ бүхэн урт хугацаанд амьдралын нэг хэсэг болно. Байгалиас заяасан авьяас тань энэ долоо хоногт тод харагдана.

Амьдралд өвөрмөц хандлагатай, сонин зорилготой хүмүүстэй уулзаж ярилцана. Хамт олны ажилд идэвхтэй оролцох хэрэгцээ гарна. Одоогийн байр сууриа алдахгүй байхад анхаар.

Санхүүгийн хувьд боломжоо бодож, худалдан авалтаа багасгах хэрэгтэй. Томоохон зарлага гаргах шийдвэр гаргахаасаа өмнө дахин бод. Өдөр тутмын амьдралд өмнө төлөвлөөгүй өөрчлөлт гарах магадлалтай.

Хайрын харилцаанд ямар зүйл сөрөг нөлөөлөөд байгааг тодорхой харахыг хичээ. Алдаа, үл ойлголцлоо өөрөөсөө эхэлж эргэцүүлэн, нэг нэгнийгээ илүү ойлгохыг хичээ. Чөлөөт цагаа хайртай хүнтэйгээ хамт өнгөрөөх нь харилцааг сэргээж, эрч хүчийг сэлбэнэ.

Ганц бие хүмүүс болзоонд уригдах, шинэ танилтай болох магадлалтай. Эрүүл мэндийн хувьд хэт ачаалалтай ажиллаж, ядаргаа, дархлаа сулрах эрсдэлтэй. Биеийн хүчний хүнд хөдөлмөрөөс аль болох зайлсхий. Архаг хууч өвчнөө сэдрээхгүй байхад анхаар.

Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд нийтэд өөрийгөө харуулах, үнэлүүлсэн чадвараа гаргах боломж гарна. Өмнөх амжилтдаа хандахдаа ханасан сэтгэлээр бус, цааш ахих санаатай ханд. Эргэн тойронд эмх замбараагүй байдал ажиглагдвал аль болох хурдан цэгцэл. Хов жив, хэт бараан бодлоос хол бай.

Сурах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл нэмэгдэнэ. Хайрын харилцаанд үнэнч байдлаа хадгалж, гэр бүлийн уур амьсгалыг тогтвортой байлгахын төлөө хичээ.

ХУМХ

Байр сууриа бататгахын тулд илүү нухацтай, ухаалаг шийдвэр гаргах шаардлагатай долоо хоног. Өөрийгөө бусдад эергээр харуулах, нэр хүндээ өсгөх боломж олон. Дарга, удирдлагатайгаа хэрэггүй маргаан үүсгэхээс зайлсхий.

Хэт яарсан шийдвэрээс болж ашигтай гэрээ, боломжит ашиг, чухал хамтын ажиллагаанаас татгалзах эрсдэлтэй. Нэмэлт үүргийг бодлогогүйгээр хүлээж авах, бусдад “үгүй” гэж хэлж чадахгүй байдалд анхаар. Зарим зүйл дээр шууд татгалзах нь шударга, өөртөө үнэнч байхын нэг хэлбэр байж болно.

Төлөвлөгөөгөө ягштал баримталж чадахгүй байсан ч үндсэн чиг шугам, зорилгоо алдахгүй байх нь чухал. Яаруу, гүйцээгүй шийдвэр бизнесийн төсөөлөл, урт хугацааны зорилгоо өөрчлөхөд хүргэж болзошгүй.

Эргэлзээ төрүүлсэн, тодорхойгүй мэдээллийг хэд хэдэн эх сурвалжаас лавлаж, үнэн зөв эсэхийг шалга. Ахуйн тааламжгүй асуудлаас зугтахын оронд олны дунд орж, өөр орчинд сатаарсан ч зөв хүмүүстэй цагийг өнгөрөөх нь дээр.

Таны удирдах, зохион байгуулах ур чадвар үнэлэгдэнэ. Сайн сонсогч байж чадвал хайртай хүн, хамтрагчаасаа үнэтэй зөвлөгөө, дэмжлэг авна. Хайрын харилцаанд үргэлж өрсөлдөөн хайх, давуу талыг хэт харуулах гэсэн зангаа бага зэрэг хянах хэрэгтэй.

Долоо хоногийн сүүлээр өөртөө итгэх байдал нэмэгдэж, хувийн амьдралд эерэг сэтгэл төрнө. Найзууд хэрэгтэй санал, шинэ боломжийн тухай ярьж өгч магадгүй. Сайхан сэтгэлтэй хүн таны авьяас чадварыг харуулах боломж гаргаж өгөх магадлалтай.

Гэнэтийн таагүй явдал зарим харилцааг хүндрүүлж, амлалтаа биелүүлэхэд саад болж болно. Хүлээцтэй, уужуу байдал урьдынхаас ч илүү шаардлагатай. Зар сурталчилгаанд хэт автаж, хэрэггүй бараа, үйлчилгээ авахгүй байх хэрэгтэй.

ЗАГАС

Ашигтай хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол сайтар судал. Эрсдэлийг ойлгож, өөрийн сайн хийдэг зүйлдээ төвлөрөх нь илүү өгөөжтэй. Зорьсон төлөвлөгөөнд тохирохгүй санал, урилга ирвэл яаран зөвшөөрөлгүй, эхлээд өөрийн асуудлыг шийдэх алхам хий.

Гарсан асуудлаа хамт олондоо ойлгомжтой тайлбарлаж, хамтдаа шийдэл эрэлхийл. Гол ажил хэрэгтээ анхаарлаа төвлөрүүлж чадвал ашиг орлого, санхүүгийн бэрхшээлийг тодорхой хэмжээнд шийдэж чадна. Нарийн, чимхлүүр ажлыг мэргэжлийн хүнээс тусламж авч шийдэх нь зөв.

Бусдад бүх ажлаа даатгах нь ч сайн санаа биш. Таны өмнөөс хэн нэгнийг хэт их зүтгүүлэх, дуулгавартай байлгах гэсэн оролдлого буцаад сөргөөр нөлөөлж болзошгүй. Урлаг, шинжлэх ухаан, бүтээлч ажилд татагдсан хүмүүс мэдлэг, мэдрэмжээ бусадтай хуваалцаж, хамтын зорилго тогтоовол шинэ туршлага, хамтын төслийн үүд нээгдэнэ.

Хөрөнгө мөнгөний асуудал, яаралтай шийдэх ажлууд ар араасаа гарч ирнэ. Энэ нөхцөл байдлаас хурдан гарах эсэхээс илүү чухал зүйл нь ажил их байсан ч өөртөө заавал амрах зав гаргах явдал.

Хайрын харилцаанд тавих анхаарал, зарцуулах эрч хүч нэмэгдэнэ. Атаархал, хэт их сэтгэл хөдлөл үүсэж, анхаарал, цаг их шаардана. Түрэмгий, огцом үйлдлээс татгалз.

Долоо хоногийн сүүлчээр гаднаас ирэх сөрөг нөлөөг анхаар. Хамт ажиллагсадтайгаа ам зөрөх, маргалдах нь хийгдэх ёстой ажлыг хойшлуулж болзошгүй. Бусдын саналыг хүлээж авсан ч чухал шийдвэр, үндсэн ажлыг өөрийнхөөрөө хийх нь зөв.

Санхүү, хууль эрх зүйн асуудал сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Өрийн асуудалд тусламж авах, мэргэжлийн зөвлөгөө сонсох хэрэг гарч болзошгүй. Зөн совингоо ашиглаж, ямар хүн, ямар шийдэл танд үнэхээр хэрэгтэйг ялгаж хар.

Авьяастай хүмүүс шинэ санаа, бүтээлч эрч хүчээр дүүрэн байна. Амжилт хүсэж байвал бүх зүйлийг хүчээр хянах гэж оролдохын оронд зарим нөхцөл байдлыг зөнд нь орхих ухаан гарга. Өөрийгөө хэт дөвийлгөх, бардам зангаа хяна.

Гэр бүлийн харилцаанд таны дургүйг хүргэх жижиг үйлдлүүд гарах ч том асуудал болгох хэрэггүй. Нууцаа буруу хүмүүст ярих нь сэтгэлд тавгүй үлдэнэ. Модон, ширүүн үг, шүүмжлэлээс татгалз. Ахуйн жижиг асуудалд хэтэрхий хайхрамжгүй хандах нь дараа нь том асуудал дагуулна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх