Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесБен Аффлекаас салсны дараа Женнифер Лопес өөрийгөө илүү эрх чөлөөтэй мэдэрч байна

Бен Аффлекаас салсны дараа Женнифер Лопес өөрийгөө илүү эрх чөлөөтэй мэдэрч байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Дуучин, жүжигчин амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ явж буйгаа хэлжээ

Жүжигчин Бен Аффлек болон дуучин, жүжигчин Женнифер Лопес хоёр 20 жилийн дараа дахин учирч, гурван өдөр үргэлжилсэн тансаг хурим хийж байсан. Гэвч тэдний гэрлэлт ердөө хоёр гаруй жилийн дараа төгсгөл болсон юм.

Саяхан өгсөн ярилцлагадаа Женнифер Лопес салалтын дараах амьдралынхаа талаар ярьж, одоо өөрийгөө хамгийн аз жаргалтай үедээ явж байна гэж мэдэгджээ.

“Би амьдралдаа анх удаа өөрийгөө эрх чөлөөтэй мэдэрч байна”

Женнифер Лопес өөрийн мэдрэмжийг тайлбарлахдаа:

“Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээрээ байна. Амьдралдаа анх удаа л би өөрийгөө эрх чөлөөтэйгөөр мэдэрч, ганцаараа байгаагаа мэдэрч байна. Энэ үнэхээр надад таалагдаж байгаа. 20 наснаасаа өмнө л ийм мэдрэмж мэдэрч байсан байх. Учир нь түүнээс хойш би үргэлж л найз залуутай байсан. Миний амьдралд үргэлж л хэн нэгэн байсан бөгөөд миний хянаж чадахгүй маш олон зүйлс байсан” гэж хэлжээ.

Салалтын дараа нэг жилийн завсарлага авчээ

Тэрээр өөрийн амьдралын тухай ойлголт хэрхэн өөрчлөгдсөн талаар мөн ярьсан байна.

“Би өөртөө хэт хатуу хандаж, үргэлж өөрийгөө батлахыг хичээхийн оронд өөртөө итгэж, өөрийгөө илүү ихээр үнэлдэг болсон. Бенээс салсны дараа би өөрийгөө эдгээхийн тулд бүх ажлаа зогсоож, нэг жилийн завсарлага авсан. Бүх зүйлсийг байгаагаар нь л хүлээн авахыг хичээсэн” гэж Лопес ярьжээ.

Одоогоор шинэ харилцаа эхлүүлээгүй

Дуучин одоогоор хэн нэгэнтэй болзохгүй байгаа гэдгээ мөн илэрхийлсэн байна.

“Одоогоор би хэнтэй ч болзоогүй байна. Одоо надад үнэхээр сайхан байгаа. Би маш их баяртай, аз жаргалтай байна. Залуу байхад энэ нь надад аймшигтай зүйл мэт санагддаг байсан. Одоо бол үгүй” гэж тэр хэлсэн байна.

Женнифер Лопесийн хувьд Бен Аффлектэй салсны дараа өөрийгөө илүү сайн ойлгож, амьдралдаа шинэ үе эхлүүлж байгаа талаар ийнхүү илэн далангүй ярьжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх