Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКайли Женнер Тимоти Шаламетийн хайрын үгэнд ичингүйрэн хариулав

Кайли Женнер Тимоти Шаламетийн хайрын үгэнд ичингүйрэн хариулав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Шагнал гардуулах ёслол дээр хэлсэн талархал

Косметикийн бизнес эрхлэгч, реалити шоуны од Кайли Женнер найз залуу Тимоти Шаламетийн шагнал гардуулах ёслол дээр хэлсэн хайрын үгэнд хэрхэн хандсанаа илэн далангүй ярьжээ.

Vanity Fair-д өгсөн ярилцлагын үеэр сэтгүүлчид түүнээс 31 дэх удаагийн Critics’ Choice Awards шагнал гардуулах ёслолын тухай асуусан байна. Тухайн үеэр “Marty Supreme” кинонд тоглосон дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн Тимоти Шаламет талархлын үг хэлэхдээ Кайли Женнерийг онцлон дурдсан юм.

Тэрээр тайзан дээр:
«Гурван жилийн турш хамт байсан хамтрагчдаа баярлалаа. Бидний харилцаанд бат бөх суурь тавьж өгсөнд баярлалаа. Би чамд хайртай. Чамгүйгээр би үүнийг хийж чадахгүй байсан. Зүрх сэтгэлийнхээ гүнээс баярлалаа» гэж хэлсэн байна.

Тухайн мөчид үзэгчдийн суудалд байсан Кайли Женнер чимээгүйхэн «Би чамд хайртай» гэж ам хөдөлгөсөн нь олны анхаарлыг татжээ.

Ярилцлагын үеэр ичингүйрсэн хариу

Vanity Fair-ийн мэдээлснээр ярилцлагын үеэр Кайли Женнерээс энэ талаар асуухад тэр бага зэрэг ичингүйрч, сэтгэл нь догдолсон байдалтай харагдсан байна. Сэтгүүлч дахин «Хөгжилтэй байсан уу?» гэж асуухад тэрээр ичингүйрэн: «Мэдээж» гэж хариулжээ.

Ирээдүйн төлөвлөгөө

Ярилцлагын үеэр Кайли Женнер амьдралынхаа дараагийн зорилгын талаар ч дурдсан байна. Тэрээр:
«20-иод насныхаа сүүлийн жилүүдэд би өөртөө, ажилдаа, хүүхдүүдтэйгээ аялж тэдний дуртай зүйлсийг хийхэд анхаарна. Дараа нь би дахин хүүхэдтэй болохыг хүсэж байна» гэж хэлсэн байна.

Энэ нь түүнийг одоогийн хамтрагч Тимоти Шаламеттайгаа ирээдүйд хүүхэдтэй болох талаар бодож байгааг илтгэж байна гэж хэвлэлүүд тайлбарлажээ.

Кайли Женнер бол Ким Кардашьянтай эцэг нэгтэй Кардашьян — Женнерийн гэр бүлийн гишүүн бөгөөд тэрбумтан гоо сайхны бизнес эрхлэгч юм. Тэрээр реппер Трэвис Скоттоос төрсөн нэг хүү, нэг охинтой бөгөөд 2023 оноос хойш жүжигчин Тимоти Шаламеттай ил тод харилцаатай байгаа билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх